Техник шинжилгээ (Technical analysis) гэдэг нь ханшийн график (чарт)-ийг үндсэн хэрэгсэл болгож, ханшийн өмнөх түүхийг судалж, ирээдүйн ханшийг таамаглах юм.
Товчоор техник шинжилгээ нь математик тооцоолол бөгөөд ханшийн одоогийн үйл хөдлөлийг түүхэн үйл хөдлөлтэй pattern (хэв загвар, зураг)-аар харьцуулж ирээдүйн ханшийн хөдөлгөөнийг магадлалаар таамагладаг.
Эдийн засагчид, санхүүчид эдийн засаг, санхүү ямар нэгэн төлөвлөгөө, стратеги зохиохдоо, арилжаачид арилжаа хийхдээ судалгаа, шинжилгээн дээр суурилдаг. Эдийн засаг (форекс)-ийн шинжилгээ хийх хоёр төрөл байдаг.
Форекс арилжаачдын зарим нь зөвхөн суурь шинжилгээн дээр, зарим нь зөвхөн техник шинжилгээн дээр тулгуурлаж, шинжилгээ хийн, ханшийн таамаглал гаргаж, арилжаа хийдэг.
Мөн зарим нь суурь шинжилгээ болон техник шинжилгээг хослуулж арилжаа хийдэг. Хэдий тийм боловч энэ нь сайн, тэр нь муу гэсэн зүйл байхгүй. Ихэнх магадгүй бүх зүйл хувь хүнээс хамаарна.
Техник шинжилгээ нь трендийг тодорхойлоход арилжаачдад тусалдаг бөгөөд худалдаж авах (buy) эсвэл зарах (sell)-ыг сигнал эсвэл индикатороор заадаг/илэрхийлдэг.
Техник шинжээчид санхүүгийн хэрэгсэл (валют, хувьцаа, бонд, … гэх мэт)-ийн өмнөх түүхэн гүйцэтгэл нь ирээдүйн гүйцэтгэлийг тодорхойлно гэдэгт итгэдэг.
Арилжаачны төрөл
Та ямар чарт ашиглах ёстойгоо ойлгохын тулд арилжаачны төрлүүдийн хоорондох ялгааг ойлгож та ямар төрлийн арилжаачин гэдгээ тодорхойлох нь чухал юм.
Та ямар төрлийн форекс арилжаачин бэ? нийтлэлийг унших.
Богино хугацааны (Short Term)
Богино хугацааны арилжаачид бол үргэлж арилжаа нээж, хааж байдаг зах зээл хурдан ороод, хурдан гардаг нэг өдрийн доторх арилжаа хийдэг арилжаачид юм.
Дунд болон Урт хугацааны (Medium to Long Term)
Дунд болон Урт хугацааны арилжаачид бол арилжаагаа зах зээл дээр урт хугацааны (7 хоногоос хэдэн сарын) турш нээлттэй байлгадаг арилжаачид юм.
Чартын төрөл
Чартын 3 төрөл байдаг:
Line Chart
- Line Chart (шугаман чарт) нь нэг хаалтын ханшаас дараагийн хаалтын ханш хүртэлхийг энгийн шугам (зураас)-аар харуулдаг.
- Line Chart нь чартын хугацааг тодорхойлж харуулдаггүй.
- Line Chart нь хугацааны турш дахь ханшийн ерөнхий чиглэлийг харуулдаг.
Bar Chart
Bar chart нь шулуун bar/line хэлбэрийг ашиглаж тодорхой хугацааны хамгийн өндөр болон бага ханшийг, нээлт болон хаалтын ханшийг илүү дэлгэрэнгүйгээр харуулдаг.
Candlestick Chart
Candlestick chart нь лаа (candlestick)-тай төстэй ба мөн тодорхой хугацааны хамгийн өндөр болон бага ханшийг, нээлт болон хаалтын ханшийг дэлгэрэнгүйгээр харуулдаг. Энэ төрлийн чарт нь трендийн оройн цэг эсвэл эргэлтийг тодорхойлоход хялбар байдаг.
Арилжааны чарт унших болон Цаг хоорондын шинжилгээ нийтлэлийг унших.
Trend Line гэж юу вэ?
Technical Indicator буюу Техник индикатор гэж юу вэ?