Ихэнх тохиолдолд цөөн хэдэн гол цагийн чартуудаар маркет шинжлэгддэг: 15 минут, 4 цаг, 1 өдөр, 7 хоног. Энэ нь ихэнх индикатортай зөрчилдөж магадгүй. Гэсэн хэдий ч тэдгээрийг нэгтгэж уншиж, ойлгож сурах хэрэгтэй. Том цагийн шинжилгээ нь хандлагыг харуулдаг ба завсрын өөрчлөлтийг харуулдаггүй. Харин өдрийн болон цагийн чарт нь арилжаа нээх болон хаах сайн цагийг сонгоход тусалдаг.
Цаг хоорондын шинжилгээ [Жишээ]
Дараах өдрийн чартыг харцгаая.
Ихэнх арилжаачид ханшийн улаан шугамыг хараад юу хийх вэ?
Тэд доошоо трендийн эхлэл гэж үзээд зарах захиалга өгдөг. Гэвч тэдний буруу байдаг.
Одоо адилхан валютыг том цагийн чарт дээр харцгаая. Өдрийн шилжилт хөдөлгөөн тохиолдлынх байсан нь, харин тренд дээшээ байгаа нь харагдана.
Дүгнэлт: Зах зээлийн амжилттай бөгөөд нарийн шинжилгээ хамгийн багадаа 2-3 цаг хоорондын чартуудаар хийгддэг.
Цаг хоорондын хамаарлаас гадна “Хослол хоорондын хамаарал” гэсэн ойлголт байдаг.