forex.mn вэб сайт нь форекс-ийн зах зээл болон форекс арилжаа-ны тухай хичээл-ийг анхлан суралцагчдад хүргэж байна.
Форекс (Forex, FX, Foreign Exchange Market, Currency Market) бол санхүүгийн зах зээл дээр валютын арилжааг хийх зорилготой дэлхийг хамарсан, төвлөрсөн бус гадаад валютын арилжааны зах зээл буюу маркет юм.
Форексын зах зээл нь дэлхийн хамгийн том санхүүгийн зах зээл бөгөөд дэлхий даяар өдөрт 5 их наяд доллар эргэлддэг. Нийт форекс арилжааны хэмжээ нь нийт хувьцааны зах зээлээс 3 дахин их бөгөөд фьючерсийн зах зээлийг нэгтгэсэн.
Форексын түүх
Дээр үед жижиг хөрөнгө оруулагчид гадаад валютын зах зээлд зөвхөн банкуудаар дамжуулж ханддаг (нэвтэрдэг) байсан бөгөөд банкууд нь худалдааны болон хөрөнгө оруулалтын зорилготой их хэмжээний валютын гүйлгээг хийдэг байсан.
1971 онд валютыг ханшийг чөлөөтэй хөрвөхийг зөвшөөрсний дараа арилжааны хэмжээ хурдацтай өссөн бөгөөд энэ нь форексын зах зээлийг дэлхийн хамгийн хөрвөх чадвар сайтай зэх зээлүүдийн нэг болгосон.
Өнөөдөр импортлогчид, экспортлогчид, олон улсын үнэт цаасны менежерүүд, үндэстэн дамнасан корпорацууд, бирж дээр тоглогчид, өдрийн арилжаачид (day traders), урт хугацааны хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын сангууд бүгд бараа болон үйлчилгээний төлбөрийг, санхүүгийн гүйлгээг ФОРЕКСЫН зах зээлийг ашиглаж хийдэг эсвэл бусад зах зээл дээр hedging хийх замаар валютын ханшийн эрсдэлийг бууруулж өөрсдийгөө хамгаалдаг.
Форекст валют солилцооны (арилжааны) төв зах зээл байхгүй бөгөөд арилжаа нэгдсэн сүлжээгээр хийгддэг.
Форекс зах зээл нь долоо хоногийн 5 өдөр, 24 цагийн турш нээлттэй байдаг бөгөөд валютууд нь London, New York, Tokyo, Zürich, Frankfurt, Hong Kong, Singapore, Paris, Sydney-ийн гол санхүүгийн төвүүдээр дамжуулан дэлхий даяар арилжаалагддаг. (Форекс хэрхэн ажилладаг вэ?, Форекс арилжааны сайн цаг)
Гадаад валютын зах зээлд бага эсвэл “дотоод мэдээлэл” гэж байхгүй.
Валютын ханшийн хэлбэлзэл нь ихэвчлэн бодит мөнгөний урсгал, дэлхийн макро эдийн засгийн нөхцөл байдлын хүлээлтээс үүдэлтэй байдаг.
Чухал (томоохон) мэдээ олон нийтэд нээлттэй болоход онолын хувьд дэлхий дээр байгаа хүн бүр ижил цагт ижил мэдээ хүлээн авдаг.
Зах зээлд оролцогчид (Market Participants)
Том арилжаачид (Commercial Traders):
Томоохон корпорацууд нь янз бүрийн валютын hedging хийхэд гарсан орлого болон зарлагыг хянах замаар FX маркет дээр арилжаа хийдэг бөгөөд hedging-ийн тусламжтайгаар бусад арилжаан дахь алдагдлуудыг багасгахын тулд нэг эсвэл олон арилжаа нээдэг.
Жижиг арилжаачид (Speculative Traders):
Хөрөнгө оруулагчид ашиг олохын тулд валютын арилжаа хийдэг.
Форекс арилжааны ихэнх нь суурь шинжилгээ буюу улс төрийн болон зах зээлийн шинжилгээний мэдээнүүд болон/эсвэл техник шинжилгээ буюу хослолын түүхийн графикийг судлах замаар таамаглаж хийгддэг (таамаглал дээр суурилж хийгддэг).
Форекс нь валютын ханш өсөж байхад ч унаж байхад ч ашиг олох боломжтойгоороо бусад хөрөнгийн зах зээлээс ялгаатай.
Форекс зах зээлийн боломжит давуу талууд
- Форекс хөрөнгө оруулалт нь бусад ямар ч санхүүгийн зах зээлээс илүү (хамгийн шилдэг) шагнал/эрсдэлийн боломжуудтай.
- Форекс маркетийн (нээлттэй) цаг нь бусад ямар ч санхүүгийн зах зээлээс хамгийн уян хатан.
- Арилжааны хэмжээ маш их. Энэ нь өндөр түвшний хөрвөх чадварыг бий болгодог бөгөөд том хэмжээний гүйлгээнүүдийг зөвшөөрөх зах зээлийн чадварыг бий болгодог.
- Маркет дээр хэн ч давуу эрх эдэлдэггүй.
- Форекс арилжаа нь мөнгө болон цаг хугацааны хувьд бусад ямар ч зах зээлээс хамгийн бага эхлэлтийн зардалтай.
- Форекс арилжаачид хөшүүрэг ашиглаж ханшийн бага хөдөлгөөнөөс ч ашиг олох боломжтой.
- Арилжаачид нээлттэй арилжааны rollovers/swaps-оос тогтмол орлого олох боломжтой.
- Туршилтын данс, график (чарт) болон шинжилгээ хийх үнэгүй.
- Meta-Trader 4 арилжааны платформаар “Mini” болон “Micro” арилжаанууд хийж болно.
Форекс арилжааны боломжит эрсдэлүүд
- Хөшүүрэгтэй арилжаа нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ маркет таны нээлттэй арилжааны эсрэг томоохон хөдөлгөөн хийвэл та арилжааны хөрөнгийнхөө ихээхэн хэсэг эсвэл бүгдийг алдаж магадгүй (алдах боломжтой).
- Онцгой тохиолдолд таны алдагдал оруулсан мөнгөн дүнгээс хэтэрч магадгүй.
- Өнгөрсөн гүйцэтгэл (арилжааны амжилт) нь ирээдүйн гүйцэтгэл (арилжааны амжилт)-ийг баталгаажуулахгүй.
- Татварын хөнгөлөлт (асуудал) таны хувийн нөхцөл байдлаас хамаарна, өөрчлөгдөнө.
Ямар валютууд арилжаалагддаг вэ?
Форексын зах зээл дээр арилжаалагддаг олон төрлийн валют (тэмдэгт)-ууд болон валютын хослолууд байдаг. Доор гол валютын хослолуудыг харуулав.
Форексын мөлжих арга нийтлэлийг унших.
Symbol | Country | Currency | Nickname |
USD | United States | Dollar | Buck, Greenback, Reserve Currency |
EUR | Euro members | Euro | Fiber, Unified Currency |
JPY | Japan | Yen | Yen |
GBP | Great Britain | Pound | Cable |
CHF | Switzerland | Franc | Swissy |
CAD | Canada | Dollar | Loonie |
AUD | Australia | Dollar | Aussie |
NZD | New Zealand | Dollar | Kiwi |
Форексын талаар илүү дэлгэрэнгүйг “Forex гэж юу вэ?” болон “форексын хичээл” хэсгээс харна уу.