- Форекс арилжаа нь нэг валютыг худалдаж авахдаа нөгөө валютыг зардаг ба авах, зарахыг нэгэн зэрэг буюу нэг үйлдлээр хийх үйл ажиллагаа юм.
- Худалдаж авч байгаа болон зарж байгаа хоёр валютыг “currency pair” буюу “валютын хослол” гэдэг.
- Валютууд нь үргэлж хослол байдлаар арилжаалагддаг - Валют бүр гурван үсгээр тэмдэглэгддэг.
- Эхний хоёр үсэг нь улсыг, гурав дахь үсэг нь валютыг илэрхийлдэг.
- Форексын хослолуудын хоёр валют нь математикийн харьцааны эсрэг чиглэлд уншигддаг.
Жишээ нь:
EUR/USD = 1.23700
- Зүүн талын валютыг base currency буюу суурь хослол гэнэ. Манай жишээгээр бол Euro (Евро). Баруун талын валютыг quote currency буюу туслах хослол гэнэ. Манай жишээгээр бол U.S Dollar (Америк доллар).
- Энэ тэмдэглэгээ нь суурь валютын 1 нэгж буюу 1 Euro нь 1.23700 U.S Dollar-той тэнцүү гэсэн үг.
- 1 Euro худалдаж авахын тулд 1.23700 U.S Dollar төлөх ёстой гэсэн үг.
- Хэрвээ зарж байгаа бол гадаад валютын солилцооны ханшийг суурь валютын нэг нэгжийг туслах валютын хэдэн нэгжийг зарах вэ гэдгээр тодорхойлдог.
- Дээрх жишээгээр 1 Euro зарахад 1.23700 U.S Dollar авна.
Хэзээ худалдаж авах вэ?
Арилжаачин суурь валютын ханш өснө гэдэгт итгэж (гэж бодож) байвал худалдаж авах захиалга нээнэ/өгнө.
Хэзээ зарах вэ?
Арилжаачин суурь валютын ханш унана гэдэгт итгэж (гэж бодож) байвал зарах захиалга нээнэ/өгнө.
Хэзээ валютын арилжаа хийгддэг вэ?
FX маркет буюу зах зээл нь 7 хоногийн 5 өдөр 24 цагаар нээлттэй байдгаараа дэлхий бусад санхүүгийн зах зээлүүдээс ялгаатай. Доорх хүснэгтүүдээс GMT болон EST арилжааны цагуудыг харна уу:
Trading sessions according to GMT (Greenwich Mean Time):
Region | City | Open(EST) | Close(EST) |
Europe | | | |
America | | | |
Asia | | | |
Pacific | | | |
Trading sessions according to EST (Eastern Standard Time):
Region | City | Open(GMT) | Close(GMT) |
Europe | | | |
America | | | |
Asia | | | |
Pacific | | | |
*Цаг шилжих (урагшилж, хойшлох)-тэй холбоотойгоор арилжааны цаг өөр өөр байж/болж магадгүй.
Арилжааны цагийн дэлгэрэнгүйг Форекс арилжааны сайн цаг нийтлэлээс харна уу?
Форекс арилжааны аль session хэзээ нээгдэхийг Монголын цагаар харахыг хүсвэл “Forex Factory буюу Форекст нөлөөлдөг хүчин зүйлүүдийн мэдээллийг харах” нийтлэлийг уншина уу.
Форексын талаар илүү дэлгэрэнгүйг “Форекс гэж юу вэ?” болон “форексын хичээл” хэсгээс харна уу.