ФОРЕКС ХҮН БОЛГОНД ЗОРИУЛАГДААГҮЙ!!!
ФОРЕКС АРИЛЖААНД ОРОЛЦОХ НЬ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БӨГӨӨД ОРУУЛСАН МӨНГӨӨ БҮРЭН АЛДАЖ БОЛЗОШГҮЙ!!!
Эрхэм зорилго
Монголчуудад Форексын зах зээлийн давуу болон эрсдэлтэй талуудыг таниулах, эхлэн суралцагчдад энэхүү зах зээлийн талаарх анхны шатны мэдлэгийг олж авахад, арилжааны мэдлэгтэй болоход туслах, нийт форекс арилжаачдад форексын мэдлэг боловсролоо зузаатгах, шинжилгээ, таамаглал, мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдаасаа суралцах, бусдадаа заах боломжийг бий болгож, цаашид улс орныхоо нийгэм, эдийн засагт тус болох үйлийг бүтээхийг зорьж байна.
Forex.mn сайтад сургалт, сигналаар мөнгө олох; форексын зах зээлд олон хүнийг оруулах, элсүүлэх; форескийг зөв зүйл гэж сурталчлах, уриалах ... гэх мэт зорилго байхгүй болно.
Аан тийм форекс бол хурдан, амархан мөнгө олох, баяжих арга яавч биш!!!
Энэхүү зорилгод нэгдэж, хамтарч ажиллахыг та бүхнээс хүсэж байна.
Үйлчилгээний нөхцөл
- Хэрэглэгч буюу уншигч нь энэхүү үйлчилгээний нөхцөл (журам)-д нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой.
- Хэрвээ дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол Forex.mn сайтад /цаашид сайт гэх/ хандахгүй байхыг болон Forex.mn сайтыг хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
- Сайт нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
- Сайт нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
- Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй.
- Сайтад болон сайтын нийгмийн сүлжээ (social network: facebook, twitter, instagram, youtube болон бусад /цаашид сайтын нийгмийн сүлжээ гэх/)-нд нийтлэгдсэн контент бүрт хариуцлага хүлээх үүрэггүй.
- Сайтад болон сайтын нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, арилжааны шинжилгээ, таамаглал, сигналд сайт хариуцлага хүлээхгүй.
- Сайт болон сайтын нийгмийн сүлжээнд хандахдаа харилцааны соёлтой байх ёстой бөгөөд бусдыг хэл амаар гутаан доромжлох, бусдын нэр хүндэд халдсан агуулгатай үг хэллэг хэрэглэхийг хатуу хориглоно.
- Сайт болон сайтын нийгмийн сүлжээнд бичсэн уншигчийн сэтгэгдэлд холбогдох хуулийн байгууллага, хувь хүн, байгууллага, хамт олон, иргэдийн гомдлыг хүлээн авч барагдуулахаас өөрөөр хариуцлага хүлээхгүй.
- Сайт болон сайтын нийгмийн сүлжээнд орсон уншигчдын сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд Монгол улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана.
- Уншигчдын бичсэн бусдыг гүтгэн гүжирдсэн, бусдын нэр хүндэд халдсан агуулгатай сэтгэгдлийг сайтын зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.
- Сайтаар үйлчлүүлэгч нь насанд хүрсэн буюу 18-аас дээш настай байх ёстой.
Анхааруулга
- Сайтад зочлохын өмнө болон сайтад оруулсан мэдээ, мэдээллийг үзэхийн өмнө үйлчилгээний нөхцөл, анхааруулгыг уншиж, танилцсан байх ёстой.
- Форекс хүн болгонд зориулагдаагүй!!!
- Форекс арилжаанд оролцох нь өндөр эрсдэлтэй бөгөөд оруулсан мөнгөө бүрэн алдаж болзошгүй!!!
- Сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, арилжааны шинжилгээ, таамаглал, сигналд сайт хариуцлага хүлээхгүй.
- Форексын зах зээлд оролцож байгаа албан байгууллага, хувь хүн энэхүү зах зээлийн талаар сайтар судалж, суралцаж, бодит мэдлэгтэй болсны үндсэн дээр бодит мөнгөөр арилжаанд оролцох хэрэгтэй.
- Форексын зах зээл нь эрсдэлтэй салбар учраас хувь хүнийг сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг шаарддаг.
- Форексын зах зээлд оролцоход эдийн засаг, олон улсын зах зээлийн мэдлэг, мэдээлэл, хэлний тодорхой мэдлэг зайлшгүй шаардлагатай.
- Арилжааны шийдвэр гаргахдаа бие даан гаргах хэрэгтэй.
- Таны гаргасан арилжааны шийдвэрт сайт хариуцлага хүлээхгүй.
- Форексын зах зээлд оролцоод мөнгөө алдсан тохиолдолд болон бусад ямар нэгэн асуудалд бид буюу сайт хариуцлага хүлээхгүй болохыг хатуу анхаарна уу!
Эдгээр форексийн номуудыг хаанаас олж болох вэ
ReplyDeleteИхэнх нь номын дэлгүүрүүдэд байхгүй байгаа байхаа. Тиймээс форексийн группуудаас зарах хүн байна уу гэж асуувал олдож магадгүй (зарах хүмүүс байдаг).
ReplyDeleteforex яаж сурах вэ?
ReplyDeleteTurshiltiin tiim app ntr baidag boluu
ReplyDeleteСайн байна уу?
DeleteБайлгүй яахав. Дараах нийтлэлийг уншаарай --> https://www.forex.mn/2018/11/how-to-open-a-forex-demo-account.html
Hi There,
ReplyDeleteAre you interested in affiliate partnership opportunities?
BlackBull Markets is a top-tier, award-winning, and multi-regulated forex broker with a globally trusted presence. We are looking for high quality affiliates to partner with.
As an affiliate on the program we can offer you CPAs up to $600 USD per client referred.
Please let me know if you have any questions [email protected]
Kind regards,
Sophie