Хөрөнгийн зах зээл гэдэг бол үнэт цаас арилжаалдаг зах (бирж) юм.
Илүү дэлгэрэнгүйгээр хэлбэл хөрөнгийн зах зээл гэдэг бол хөрөнгөтэй тал буюу ханган нийлүүлэгчид болон хөрөнгө хэрэгтэй талын хооронд хөрөнгө, хөрөнгө оруулалтыг дамжуулдаг худалдааны газар юм.
Хөрөнгөтэй тал гэдэгт жижиглэнгийн болон институцийн хөрөнгө оруулагчид хамаарна.
Харин хөрөнгө хайж байгаа тал гэдэгт бизнесүүд, засгийн газрууд, хүмүүс хамаарна.
Хөрөнгийн зах зээлийг өөрөөр капитал маркет гэдэг.
Хувийн компаниуд болон засгийн газрууд тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; бизнесээ санхүүжүүлэх, өргөтгөх; мөнгө, хөрөнгө оруулалт олох гэх мэт зорилгоор үнэт цаас гарган худалддаг.
Хөрөнгө мөнгөний боломжтой болон илүүдэлтэй этгээдүүд ашиг олох; хөрөнгө, мөнгөө өсгөх; инфляц буюу валютын ханшны уналтын эрсдлээс хөрөнгө мөнгөө хамгаалах гэх мэт зорилгоор үнэт цаас худалдан авдаг.
Худалдах, худалдан авах үйл ажиллагааг арилжаа гэдэг.
Хамгийн нийтлэг хөрөнгийн зах зээлүүд бол хувьцааны зах зээл болон бондын зах зээл юм.
Хөрөнгийн зах зээл нь арилжааны үр ашгийг сайжруулах эрмэлздэг.
Хөрөнгийн зах зээл нь хөрөнгөтэй этгээдүүд болон хөрөнгө хайж байгаа этгээдүүдийг нэгтгэж, тэдгээрийн хооронд үнэт цаас арилжах боломжийг бий болгож өгдөг.
Санхүүгийн зах зээлийн төрөл
Хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтууд
Хөрөнгийн зах зээл гэдэг нэр томьёо нь ерөнхийдөө төрөл бүрийн аж ахуйн нэгж, байгууллагууд янз бүрийн санхүүгийн гэрээ, бүтээгдэхүүнүүдийг худалддаг газрыг тодорхойлдог.
Энэхүү худалдааны (солилцооны, дамжуулдаг) газарт хувьцааны зах зээл, бондын зах зээл, валютын зах зээл, форекс буюу гадаад валют арилжааны зах зээл хамаарна.
Ихэнх зах зээлүүд Нью-Йорк, Лондон, Сингапур, Хонконг зэрэг томоохон санхүүгийн төвүүдэд (биржүүдэд) төвлөрдөг.
Хөрөнгийн биржүүдийн ажиллах цагийн хуваарийг харахыг хүсвэл “Форекс арилжааны сайн цаг” нийтлэлийг уншина уу.
Хөрөнгийн зах зээл нь хөрөнгийг ханган нийлүүлэгч болон хөрөнгийг хэрэглэгчээс бүрдэнэ.
Ханган нийлүүлэгч гэдэгт гэр бүл болон тэдэнд үйлчилдэг тэтгэврийн сан, даатгалын компани, буяны сан, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагаасаа илүү их мөнгө бий болгодог санхүүгийн бус компани гэх мэт байгууллагууд хамаарна.
Хөрөнгийг хэрэглэгч гэдэгт гэр байшин болон тээврийн хэрэгсэл худалдан авагчид, санхүүгийн бус компаниуд, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт босгож байгаа засгийн газрууд хамаарна.
Хөрөнгийн зах зээл нь үнэт цаас, өрийн бичиг зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг зарахад ашиглагддаг. Үнэт цаас гэдэгт хувьцаа, өрийн бичиг гэдэгт бонд тус тус хамаарна.
Хөрөнгийн зах зээл нь орчин үеийн эдийн засгийн маш чухал хэсэг юм. Учир нь мөнгөтэй хүмүүсээс мөнгийг үр бүтээмжтэй ашиглах хүмүүс рүү мөнгийг шилжүүлдэг.
Анхдагч болон Хоёрдогч хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээл нь анхдагч болон хоёрдогч зах зээлээс бүрддэг.
Шинээр үнэт цаас гарган худалдаж байгааг анхдагч зах зээл гэдэг.
Аль хэдийн гаргасан үнэт цаасыг хөрөнгө оруулагчдын хооронд худалдахыг хоёрдогч зах зээл гэдэг.
Орчин үеийн анхдагч болон хоёрдогч хөрөнгийн зах зээлийн ихэнх нь компьютерт суурилсан электрон буюу цахин платформ.
Анхдагч хөрөнгийн зах зээл нь тусгай хөрөнгө оруулагч буюу хувьцааг шууд гаргаж байгаа компаниас нь худалдаж авах хөрөнгө оруулагчдад нээлттэй байдаг.
Хувьцаа гаргахыг англиар primary offerings эсвэл initial public offerings (IPOs) гэдэг.
Компани нээлттэй буюу хувьцаат компани болохдоо хувьцаа, бондоо хедж сан болон хамтын хөрөнгө оруулалтын сан зэрэг томоохон болон институцийн хөрөнгө оруулагчдад зардаг.
Зохицуулагч байгууллагууд хоёрдогч зах зээл буюу аль хэдийн гаргасан үнэ цаасыг хөрөнгө оруулагчдын хооронд арилжаалдаг газруудын үйл ажиллагааг хянадаг.
Тухайлбал Америкийн Нэгдсэн Улсын хувьд хоёрдогч зах зээлийг Үнэт цаас, Биржийн хороо (SEC - Securities and Exchange Commission) нь хянадаг.
Хувьцаа гаргагч компаниуд хоёрдогч зах зээлд оролцдоггүй. Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE - New York Stock Exchange) болон Nasdaq бол хоёрдогч зах зээлийн жишээ юм.
Хөрөнгийн зах зээлийн өргөжилт
Ерөнхийдөө ямарч санхүүгийн хөрөнгө нь хөрөнгийн зах зээлд хамаарна.
Корпораци, компанийн санхүү
Хөрөнгийн зах зээлийн ертөнцөд хөрөнгө оруулах боломжтой капиталд санхүүгийн бус компаниуд хөрөнгө оруулах боломжтой байдаг.
Хөрөнгө оруулах боломжтой капитал гэдэгт энгийн болон давуу эрхийн хувьцаа, нээлттэй бонд, хаалттай (хувийн) өр зэрэг хамаарах бөгөөд эдгээр нь хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолоход ашиглагддаг.
Корпорацийн санхүүгийн хувьд хөрөнгийн зах зээл гэдэг нь өрнөөс бусад хөрөнгийн санхүүжилттэй холбоотой ойлголтуудыг илэрхийлнэ.
Санхүүгийн үйлчилгээ
Санхүүгийн компаниуд нь хөрөнгийн зах зээлийн нэг хэсэг бөгөөд нээлттэй зах зээлээс илүү хаалттай зах зээлд оролцдог.
Санхүүгийн үйлчилгээ гэдэгт брокер дилер болон нээлттэй биржүүдээс бусад хөрөнгө оруулалтын банкууд, хувийн өмч болон венчур капитал фирмүүд багтдаг.
Нээлттэй зах зээл
Нээлттэй хөрөнгийн зах зээл гэдэгт нь өр, өрийн бичиг, тогтмол орлого, мөнгө, дериватив, түүхий эдийн зах зээлээс бусад зохицуулалттай үнэт цаасны биржийг хамааруулж ойлгож болно.
Корпорацийн санхүүгийн нөхцөл байдлыг тусгавал нээлттэй хөрөнгийн зах зээл нь үнэ цаасны зах зээл мөн түүнчлэн өр, бонд, тогтмол орлогын зах зээл гэх мэтийг илэрхийлнэ.
Мөнч түүнчлэн хөрөнгийн зах зээл гэдэгт албан татвар ноогдуулдаг хөрөнгө оруулалтуудыг хамааруулдаг.
Богино хугацааны ашгаас буюу нэг жилээс бага хугацаатай эзэмшиж байгаа өмчид татварын багцын дагуу татвар ноогдуулдаг.
Харин урт хугацааны ашигт ноогдуулах татварын хэмжээ өөр байдаг.
Татварын хэмжээ нь хувийн өмч эсвэл венчур капитал зэрэгт хөрөнгө оруулалтын банк эсвэл хувийн сангаар дамжуулж хөрөнгө оруулсан зэргээс хамааран өөр өөр байдаг.
Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!