iPhone, iPad төхөөрөмжүүд дээр MetaTrader 4 болон MetaTrader 5 платформыг суулгах адилхан. Тиймээс iPhone дээр MetaTrader 4 арилжааны платформ (терминал) програмыг алхам алхмаар (step by step) суулгаж байгаа зааврыг оруулж байна.
MetaTrader 4, MetaTrader 5, cTrader, TradingView бол хамгийн өргөн ашиглагддаг форекс арилжааны платформ юм. Эдгээрээс гадна зарим компани, брокерууд өөрийнхөө хөгжүүлсэн арилжааны платформыг санал болгодог.
Арилжааны данс нээхдээ платформ дээр нь MetaTrader 4-ийг сонговол зүгээр гэж зөвлөж байна. Учир нь одоогоор ихэнх арилжаачид MetaTrader 4 платформыг ашиглаж байна. Мөн ихэнх брокерууд MetaTrader 4-ийг ашиглахыг санал болгож байна.
Брокер, платформын талаар ойлголт авахыг хүсвэл “Форексын брокер гэж юу вэ?”, “Хэрхэн арилжааны сайн брокер болон платформ сонгох вэ” нийтлэлүүдийг уншина уу.
Ямар брокер сонгохоо мэдэхгүй, ямар нэгэн брокерт бүртгүүлээгүй бол үйлчилгээний нөхцөл нь уян хатан, ашиглахад хялбар, spread, commission буюу шимтгэл маш багатай Австралийн №1 бөгөөд Дэлхийн хамгийн том True ECN брокер “IC Markets” брокерыг сонгохыг санал болгож байна.
MetaTrader 4 платформыг iPhone, iPad төхөөрөмжүүд дээр суулгах заавар
Алхам 1. Шууд дараах зураг дээр дарвал App Store дээрх MetaTrader 4 App дээр очно.
Алхам 2. Эсвэл гар утасныхаа Apple App Store-оос “MetaTrader 4” гэж хайгаад суулгаж болно.
Дэлгэц дээрх App Store icon (дүрс) дээр дарж App Store руу орно.
Алхам 3. Хайх хэсэг дээр “MetaTrader 4” гэж бичээд хайна.
Алхам 4. Хайх хэсэг дээр “MetaTrader 4” гэж бичиж хайгаад “metatrader 4”-ийг сонгоод орно.
Алхам 5. MetaTrader 4 App-ийн ард байрлах “GET” товч дээр дарж суулгана. MetaTrader 4 App сууж байгаа байдал.
Алхам 6. MetaTrader 4 App сууж дууссан бол дараах байдалтай харагдах ба “OPEN” товч дээр дарж MetaTrader 4 App-ийг нээнэ (ажиллуулна).
Эсвэл дэлгэц дээрх MetaTrader 4 icon (дүрс) дээр дарж MetaTrader 4 App-ийг нээнэ (ажиллуулна).
Алхам 7. MetaTrader 4 App-ийг нээж ажиллуулах.
7.1. MetaTrader 4 App-ийг суулгачхаад анх нээхэд Notifications хүлээж авах эсэхийг асуух ба зөвшөөрч байвал “Allow” товчийг дарна.
7.2. Watch list буюу Харах хэсэгт байгаа валютын хослолууд.
Алхам 8. За ингээд MetaTrader 4 платформ сууж дууслаа. MetaTrader платформтой арилжааны дансаа холбоод арилжаа хийж эхлэх үлдлээ.
Холбоотой нийтлэлүүд