Slippage (ханшийн гулсалт) гэдэг нь тухайн ханш дээр арилжаа хийхийг хүсэж BUY/SELL товчийг дарах үед зах зээлийн хүчтэй хэлбэлзэл буюу савлагааны улмаас захиалга тухайн ханшаас хол ялгаатай ханшаар хийгдэх буюу биелэгдэх үйл ажиллагаа юм.
Та өмнө нь SLIPPAGE буюу ханшийн гулсалттай таарч байсан, SLIPPAGE-ийн туршлагатай байж магадгүй.
Мэдээний үйл явдалтай холбоотой зах зээлийн томоохон хөдөлгөөнүүд нь ихэнх тохиолдолд нэг чиглэлд хөдөлдөггүй.
Ихэнх үед зах зээл нэг чиглэлд нисч эхлэхээс өмнө өөр чиглэл рүү буцаж хөдөлдөг буюу дээш, доош хэлбэлзэн хөдөлж байдаг.
Зөв чиглэлийг олох гэж оролдох нь заримдаа толгойны өвчин болж тархийг гашилгадаг!
Мэдээн дээр арилжаа хийх нь ашигтай байж болох ч, энэ нь мобайл банкаар мөнгө шилжүүлэхтэй адилхан амархан зүйл биш. Энэ нь маш их дасгал, сургуулилт шаардах бөгөөд та үүнийг дасгал бас дахих дасгал, туршлага бас дахин туршлага гэж ойлгож болно.
Хамгийн чухал нь та үргэлж төлөвлөгөөтэй байх ёстой.
Дараагийн хичээлүүдээр “Хэрхэн мэдээн дээр арилжаа хийх вэ?” талаар зарим зөвлөгөөг өгнө.