Энэ бол Austin Financial Group-ийн support болон resistance шатлал (level) дээр суурилж хөгжүүлсэн Action Reaction Method-ийн өөрчилсөн хувилбар (төрөл) юм. Энэ арга нь хөндлөн action reaction line-ын маш тусгай хэрэглээ юм. Доорх диаграмм дээр тод хар шугамаар ханшийн хөдөлгөөнийг илэрхийлэв. Ханшийн хөдөлгөөн нь диаграммын зүүн доод талд чухал ёроолыг харуулсан. Дараа нь ханш чухал ёроолыг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл ихэвчлэн шинэ дээшээ тренд эхлэхийн өмнө ханшийн жижиг дээшээ хөдөлгөөн үүсээд буцаж унан жижиг ёроол үүсгэдэг. Том ёроол (major low)-ын дараа эхний дээшээ хөдөлгөөний дээд ханш нь Center Line-ын байршил болдог. Том ёроолын ханш нь Action Line-ын байршлаар ашиглагдана. Reaction Line нь Action Line-аас Center Line хүрэх зайтай адилхан зайтайгаар Center Line-ын дээр зурагдана. Доор диаграмм дээр Center Line, Action Line, Reaction Line-ын байршил харагдаж байна. Энэ аргыг ашигласан зурагдсан Reaction Line нь сайн эсэргүүцлийн түвшин (resistance level) байх өндөр магадлалтай.
Том орой (major top) дээр адилхан байдлаар ашиглагддаг. Center Line нь том оройн дараах эхний доошоо хөдөлгөөний доод ханш дээр байрших бөгөөд том орой нь Action Line-ын байршил байна. Үр дүнд Reaction Line нь хүчтэй дэмжлэгийн түвшин байх өндөр боломжтой.
Доорх жишээ бол Action Reaction Method 3-ын жишээ бөгөөд Teradyne-ийн чартыг ашигласан, symbol TER. Чартын зүүн доод талд том ёроол (major low) үүссэн байна. Том ёроолын дараах эхний дээшээ трендийн орой дээр хөндлөн шугамаар Center Line нь зурагдсан. Action Line нь том ёроол дээр хөндлөнгөөр зурагдсан. Center Line болон Action Line-ын хоорондох зайг ашиглаж Center Line-аас Reaction Line хүрэх зайг дараах ханш дээр тодорхойлсон. Энэ нь доорх чарт дээр харагдаж байгаа. Ханш дээшээ Reaction Line хүртэл өссөн бөгөөд Reaction Line дээрх A цэг дээр орой үүсгэсэн.
Жишээ
Дараах чарт бол EMC Inc., symbol EMC. Доорх чарт дээр, том ёроол (major low) үүссэний дараах дээшээ хөдөлгөөний орой дээр хөндлөн Center Line зурагдсан. Action Line нь том ёроол дээр хөндлөн шугамаар зурагдсан. Reaction Line нь Center Line-ын дээр Center Line-аас Action Line хүрэх зайтай адилхан зайтайгаар зурагдсан. Ханш дээшээ хөдөлж Reaction Line дээр буюу A болон B цэг дээр 2 swing top (орой)-г үүсгэсэн.
Доорх жишээ бол NASDAQ 100 хувьцааны, symbol QQQ. Center Line нь том орой (major top)-н дараах доошоо хөдөлгөөний хамгийн бага ханш дээр хөндлөнгөөр зурагдсан. Action Line нь том орой дээр хөндлөн шугамаар зурагдсан. Reaction Line нь Center Line-ын доор Center Line-аас Action Line хүрэх зайтай адилхан зайтайгаар зурагдсан. Энэ жишээн дээр ханш Reaction Line руу унасан ба A цэг дээр swing bottom (ёроол) үүсгэсэн.
Жишээгээр ашиглагдаж байгаа дараах чарт бол Marriott, symbol MAR. Энэ чарт дээр том ёроол (major low) үүссэний дараах жижиг дээшээ хөдөлгөөний орой дээр хөндлөнгөөр Center Line нь зурагдсан. Action Line нь том ёроол дээр хөндлөнгөөр зурагдсан. Энэ хоёр шугамын хоорондох зай тооцоологдсон. Reaction Line нь Center Line-ын дээр эхэлж зурагдсан хоёр шугамын хоорондох зайтай тэнцүү зайтайгаар зурагдсан. Ханш дээшээ өссөн ба A цэг дээр Reaction Line-д хүрч swing top (орой) үүсгэсэн.
Дэлгэрэнгүй судлахыг хүсвэл Алан Эндрюсийн өөрийнх нь бичсэн “The Action Reaction Course” /The Median Line Method/, “The Best Trendline Methods of Alan Andrews and Five New Trendline Techniques” by Patrick Mikula зэрэг номуудыг уншаарай.
Бусад Action Reaction Method-ыг унших