Step 1: Center Line
Action Reaction Method 1 нь Center line, Action line-ууд болон Reaction line-ууд гэсэн 3 ялгаатай төрлийн line-уудыг ашигладаг. Энэ аргыг хэрэгжүүлэх эхний алхам бол Center line-ыг сонгох юм. Center Line нь Median Line, trendline эсвэл Multi-Pivot Line байж болно. Center Line нь Pitchfork-ийн upper болон lower parallel line-ын аль нэг эсвэл Warning Line байж болохгүй. Доорх чарт бол Halliburton-ийн долоо хоногийн чарт, symbol HAL. Энэ чарт дээр A болон B оройг холбосон энгийн trendline татсан. Энэ A - В trendline нь Center line-аар ашиглагдана. Энэ арга нь цаашид дараагийн хэсгүүд дээр тайлбарлагдана.
Step 2: Action Lines
Доорх чарт бол өмнөх хэсэгт харуулсан HAL-ийн чарт. A - В trendline нь Action Reaction Method-ийн Center Line. Санхүүгийн зах зээл дээрх Эндрюсийн action reaction-ийн зарчим бол энгийн буюу action (үйлдэл) бүр нь reaction (хариу үйлдэл)-тэй байна гэсэн зарчим юм. Action нь Center line-ын зүүн талын чартын түүхэн (өмнөх) хэсэг ба Reaction нь Center line-ын баруун талын чартын ирээдүйн хэсэг. Эндрюсийн зах зээлийн циклээр Center line-ын зүүн талын орой болон ёроолууд нь Center line-ын баруун талын ирээдүйн reaction-тэй харилцан хамааралтай байдаг.
Action Line-ууд нь Center line-тай адилхан налуутайгаар зурагддаг. Action Line-ууд Center line-ын зүүн талын хэсэг дээрх чартын түүхэн (өмнөх) хэсэг дээр зурагддаг ба орой (high pivot) эсвэл ёроол (low pivot) дээр байрладаг. Доорх чарт дээр, Action Line 1 нь ёроол (low pivot) дээр байрласан. Action Line 2 нь орой (high pivot) дээр байрласан. Үүнийг доорх чарт дээр тодорхой харуулав.
Step 3: Reaction Lines
Action нь чартын түүхэн (өмнөх) хөдөлгөөн ба reaction нь ханшийн ирээдүйн хөдөлгөөн. Reaction Line-ыг зурахын тулд, Center Line-аас Action Line 1 хүрэх зайг хэмжих ба Reaction Line нь Center Line-аас цааш (ирээдүйд) адилхан зайд зурагдана. Center Line-аас зүүн талд байгаа Action Line 1 хүрэх болон баруун талд байгаа Reaction Line 1 хүрэх зай адилхан байна. Энэ дүрэм буюу үйл ажиллагаа Action Line 2-д адилхан үйлчилнэ. Center Line нь Action Line-ууд болон Reaction Line-уудын төв байна. Доорх чарт дээр Center line-ыг 2 Action Line болон харгалзах 2 Reaction Line-тайгаар харуулав. Reaction Line-ууд нь Center Line болон Action Line-уудтай адилхан налуутай.
Доорх чарт бол өмнөх хэсэгт харуулсан HAL-ийн чартын үргэлжлэл юм. Ханшийн лаанууд чартын төгсгөл хүртэл үүссэн (дүүрсэн). Reaction Line 1-ийн дагуу, A, C, E цэгүүд дээр 3 swing top орой үүссэн. Түүхэн (өмнөх) ёроолын action нь Action Line 1-ийг үүсгэхэд ашиглагдсан ба Reaction Line 1-д 3 орой reaction хийсэн. Түүнчлэн Reaction Line 2-ийн дагуу 2 ёроол үүссэн. Түүхэн (өмнөх) оройн action нь Action Line 2-ийг үүсгэхэд ашиглагдсан ба Reaction Line 2-д 2 ёроол reaction хийсэн. Эндрюсийн action-reaction зарчим (концепци)-д түүхэн (өмнөх) орой, ёроол бүрийн action нь ирээдүйн reaction орой, ёроолуудыг бий болгоно гэдэг. Энэ аргыг ашиглаж арилжаачин Reaction Line-ууд дээр үүсэх орой болон ёроолуудыг хайдаг.
Жишээ
Доорх чарт дээр Action Reaction Method 1-ийн энгийн жишээг харууллаа. Энэ бол 2002 оны 5 сарын Silver futures-ийн чарт. Өндөр болон нам оройг холбосон trendline нь Center Line-аар ашиглагдсан. Action Line нь Center Line-тай адилхан налуутай. Action Line нь Center Line-ын өмнөх эхний чухал ач холбогдолтой swing bottom (ёроол) дээр зурагдсан (байрласан). Reaction line нь Center Line-тай адилхан налуутай ба Center Line болон Action Line хоёрын хоорондох зайтай адил зайтайгаар зурагдсан. Action Line нь түүхэн (өмнөх) цикл хөдөлгөөн (action)-ийг илэрхийлнэ ба Reaction Line нь ирээдүйн хариу хөдөлгөөн (reaction)-ийг илэрхийлнэ. Ханш Reaction Line-д дөнгөж хүрсний дараа орой үүссэн ба A үсгээр тэмдэглэв.
Доорх чарт дээр Action Reaction Method 1-ийн жишээ болгож 2002 оны 5 сарын Copper futures-ийн жишээг харууллаа. Энэ аргыг ашиглах хамгийн эхний алхам бол Center Line-ыг сонгох юм. Энэ тохиолдолд өндөр болон нам оройг холбосон trendline-ыг Center Line-аар ашигласан. Чарт дээр Center Line-тай адилхан налуутай бөгөөд өмнөх swing top (орой) болон bottom (ёроол)-уудыг ашиглан 4 Action Line-ыг зурсан. Action Line-ууд нь Center Line-ын өмнө зурагдах ба зах зээлийн түүхэн хөдөлгөөнийг илэрхийлнэ. Reaction Line-ууд болон харгалзах Action Line-уудын Center Line хүрэх зай адилхан ба Center Line-тай адилхан налуутай байна. Энэ чарт дээр, зах зээл Reaction Line 1-ийн эсрэг A цэг дээр swing top-ийг үүсгэсэн. Зах зээл Reaction Line 2-ийн эсрэг B цэг дээр swing bottom-ийг үүсгэсэн ба Reaction Line 4-ийн эсрэг C цэг дээр өөр нэг top (орой)-ийг үүсгэсэн.
Дэлгэрэнгүй судлахыг хүсвэл Алан Эндрюсийн өөрийнх нь бичсэн “The Action Reaction Course” /The Median Line Method/, “The Best Trendline Methods of Alan Andrews and Five New Trendline Techniques” by Patrick Mikula зэрэг номуудыг уншаарай.
Бусад Action Reaction Method-ыг унших