Зарим тохиолдолд MetaTrader платформ дээр нэмэлт ханшийн дата (price data) импорт хийж оруулах хэрэгтэй болдог. Тухайлбал уртын арилжаа (swing, position trade) хийдэг хүмүүс урт хугацааны ханшийн дата дээр шинжилгээ хийх тохиолдол элбэг байдаг. Өөрөөр хэлбэл урт хугацааны ханшийн түүх хэрэгтэй болдог гэсэн үг. Гэвч ихэнх брокерын серверт хадгалагдаж байгаа ханшийн дата 1997 оноос хойш байдаг. Ийм үед өөр брокероос эсвэл Metaquotes (MetaTrader-ийг хөгжүүлдэг байгууллага)-ийн серверээс ханшийн датаг MetaTrader дээр импорт хийж оруулж болно.
Тиймээс MetaTrader 4 дээр дата импорт хийж оруулах зөвлөгөөг хүргэж байна. MetaTrader 4 болон 5 платформууд бараг адилхан учраас ихэнх зүйлүүд төстэй байдаг. Энэ зөвлөгөө нь 6 алхамтай ба маш амархан бөгөөд хурдан.
Анхааруулга: Хэрвээ 5 минут эсвэл ялангуяа 1 минутын файлуудыг импорт хийж оруулах гэж байгаа бол Microsoft Excel-ээр нээж, хадгалж болохгүй. Учир нь цагийн хэсэг нь тастагдаад байхгүй болдог. Датаны том файлууд дээр ажиллах тусгай програм хангамж байхгүй бол зүгээр л Notepad-ийг ашиглаж нээх хэрэгтэй. Notepad маш хурдан, гайхалтай ажилладаг.
- METATRADER-ээ нээгээд товчлуураас F2 товчийг дарна. Эсвэл MetaTrader-ийн дээр байрлах цэснээс Tools цэсний “HISTORY CENTER”-ийг сонгоно.
- Датаг нь импорт хийхийг хүссэн валютын хослол, индекс, металл, бараа таваар хайж олоод, хулганаараа товшино.
Доор гол (major) арилжааны хослолуудын цэс харагдаж байна. Брокер бүр ялгаатай цэстэй байдаг. Хэрвээ хослолоо хайж олж чадахгүй бол брокероосоо хаана байгааг нь асуух хэрэгтэй.
Жишээ нь EUR/USD-ийн 1 минутын датаг импорт хийхийг хүсвэл:
- “MAJORS” эсвэл “FOREX MAJORS” дээр хоёр товшино –> “EUR/USD” дээр хоёр товшино –> “1 MINUTE” Timeframe дээр хоёр товшино. Дараа нь датагаа импорт хийхийн тулд цонхны доор байрлах “IMPORT” товч дээр дарна. “BROWSE” товч дээр дарна –> дараа нь компьютерээсээ “EURUSD 1M”-ийн файлыг сонгоно –> файл дээрээ хоёр товшино (эсвэл OPEN товч дээр дарна).
Жич: Metaquotes-оос татах бол цонхны зүүн доор байрлах “Download” товч дээр дараад л болно.
- Зураг дээр харагдаж байгаар 2007 оноос хойших датаг ачаалж байгаа ба цөөн хэдэн секунд хүлээнэ. “SEPARATOR” буюу тусгаарлах тэмдэг нь “;” (semicolon) мөн эсэхийг баталгаажуулах хэрэгтэй.
- Энэхүү (зөвлөгөөний) датаны цагийн бүс (timezone) нь GMT -6-аар тохируулагдсан /GMT -6 (Chicago time) daylight saving time DST (summer schedule Apr-Oct)/. Цагийн бүс файл болгон дээр тодорхойлогдсон байдаг. Өөрчлөхийг хүсвэл (‘separator’-ийн доор байрлах) “SHIFT” дээр дарах ба өөрийн орон нутгийн цагийн бүсийг тохируулж болохгүй. “Market Watch”-оос өөрийн MetaTrader-ийн цагийг харна. Жишээ нь: таны MT4-ийн цагийн бүс:
- GMT -5 (New York) —> Shift +1-ийг сонгоно
- GMT +1 (Rome) –> Shift +7-г сонгоно
- GMT +8 (Singapore) —> Shift +13-ыг сонгоно
Дараах томьёог ашиглаж болно: Shift = Your MT4 timezone - Chicago timezone.
Дараа нь “OK” товчийг дарна.
- Бусад валютын хослол, индекс, металл, бараа таваар болон бусад цаг (timeframe)-ийн датаг импорт хийхэд дээрх 5 алхмын дагуу адилхнаар хийнэ.