Гадаад валютын зах зээл буюу форексын арилжаа нь дэлхий дээрх хамгийн том, хамгийн их хөрвөх чадвартай зах зээл юм. Хувь хүн болон байгууллагууд энэ зах зээлд форексын брокер-ын тусламжтайгаар оролцдог. Тэгвэл форексын брокер гэж юу вэ, ямар үүрэгтэй вэ?
Форексын брокерын тодорхойлолт
Форексын брокер гэдэг нь хөрөнгө оруулагч болон арилжааны зах зээлийг холбож өгдөг зуучлагч байгууллага юм. Өөрөөр хэлбэл, брокер таны арилжааны захиалгыг (валют худалдах, худалдан авах) гүйцэтгэж өгдөг. Та брокерын платформ ашиглан арилжаа хийх бөгөөд энэ нь MetaTrader, cTrader гэх мэт програмууд байж болно.
Форексын брокер хэрхэн ажилладаг вэ?
- Та брокерын санал болгосон арилжааны платформ ашиглан худалдан авах эсвэл зарах захиалга өгнө.
- Брокер таны захиалгыг олон улсын валютын зах зээл рүү дамжуулж, арилжааг биелүүлнэ.
- Брокеруудын орлого нь гол төлөв спрэд (үнийн зөрүү) эсвэл шимтгэлээс бүрддэг.
Форексын брокерын үндсэн үүрэг
- Зах зээлд нэвтрүүлэх – Хувь хүний арилжааны захиалгыг гадаад валютын бодит зах зээлд хүргэдэг.
- Арилжааны хэрэгсэл олгох – Валютын хослол, алт, тос, криптовалют зэрэг арилжааны олон сонголтыг санал болгодог.
- Хөшүүрэг ашиглуулах – Хөрөнгө оруулагчид эсвэл арилжаачдад бага хэмжээний хөрөнгөөр том хэмжээний арилжаа хийх боломжийг олгодог.
- Ханшийн мэдээлэл өгөх – Бодит цагийн валютын ханш, график, техникийн үзүүлэлтүүдийг харуулдаг.
- Дэмжлэг үзүүлэх – Арилжааны үед техникийн болон хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлдэг.
Яагаад зөв брокер сонгох хэрэгтэй вэ?
Форексын арилжаанд амжилттай оролцохын тулд найдвартай брокерын сонголт хийх нь хамгийн чухал алхмуудын нэг. Зөв сонголт нь таны арилжааг илүү аюулгүй, тогтвортой орчинд хийх боломжийг бүрдүүлнэ.
Аль брокерыг сонгохоо мэдэхгүй байвал Австралийн №1 бөгөөд дэлхийн хамгийн том True ECN брокер IC Markets эсвэл XM брокер-ийг санал болгож байна.
Брокер сонгохдоо анхаарах зүйлс:
- Лицензтэй эсэх – Олон улсын санхүүгийн зохицуулалтын байгууллагад бүртгэлтэй байх.
- Арилжааны платформын чанар – Хурдан, тогтвортой, ойлгомжтой интерфэйстэй байх.
- Spread ба шимтгэл – Арилжааны зардал боломжийн түвшинд байх.
- Үйлчилгээний чанар – Монгол хэл дээр эсвэл 24/7 хэрэглэгчийн дэмжлэгтэй байх.
- Мөнгөн гүйлгээ – Депозит хийх болон мөнгө татах үйл явц хурдан, найдвартай байх.
Дүгнэлт
Форексын брокер бол арилжаачдыг олон улсын зах зээлтэй холбодог хамгийн чухал зуучлагч. Найдвартай, лицензтэй брокер сонгосноор та арилжааны эрсдэлийг бууруулж, тогтвортой ашиг олох боломжтой. Брокерийн сонголт таны арилжааны амжилтад шууд нөлөөлдөг тул сайн судалж, зөв сонголт хийх нь чухал. Арилжаачид зөв брокер сонгож, эрсдэлийг оновчтой удирдвал урт хугацаанд амжилттай арилжаа хийх нөхцөл бүрдэнэ.
Форексын брокер:
Хувьцааны брокер:
Challenges:
Cryptocurrency Exchange:
Хэрэгтэй холбоосууд:
Та аль брокерыг ашигладаг вэ? -> Санал өгөх
(Дээрх санал өгөх хэсэг Forex.mn fabebook-ийн группт join хийсэн тохиолдолд харагдана.)