Монгол дээрх форексын номуудыг буюу номын нэр, зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, үнэ, агуулга зэргийг хүргэж байна.
Одоогийн байдлаар Монгол хэл дээрх форексын ном маш цөөн байгаа.
Эдгээр танилцуулж байгаа номууд 2010-2013 оны хооронд бичигдсэн/орчуулагдсан бөгөөд зарим нь олдохгүй (номын дэлгүүрт байхгүй) байж магадгүй.
Зарим номын талаарх (дэлгэрэнгүй) мэдээлэл олдоогүй учраас интернетээс хайж байгаад номын нэр, зохиогчийн нэр, номын нүүрний зургийг авсан болно.
Та бүхэн энд бичигдээгүй Монгол хэл дээрх форексын ном байвал сэтгэгдлээр эсвэл Forex.mn фэйсбүүкийн хуудсаар мессеж бичиж мэдэгдээрэй.
Англи хэл дээрх арилжааны тухай ном сонирхож байвал “Арилжаачдын заавал унших ёстой номнууд” нийтлэлийг уншаарай.
Форекс арилжааны номуудын жагсаалт:
- Форекс (forex) арилжааны нууц биш нууцаас… - В.Бадрах
- Форекс арилжаа ба амьдралын зарчмууд - М.Ганзориг
- Forex intermediate - Санхүүгийн зах зээл - Сурах бичиг II - С.Эрдэнэбилэг
- Шинжилгээ индикаторууд Япон лаа стратеги… - Н.Жаргал, П.Чимгээ, О.Хишигжаргал
- FX арилжааны техник анализ - Э.Бат-Эрдэнэ
- Монгол арилжаачны өдрийн тэмдэглэл - Ш.Баяржаргал
- Forex арилжаа 1 - Д.Баатарсүх
- Forex арилжаа 2 - Д.Баатарсүх
- Forex арилжаа 3 - Д.Баатарсүх
Нэр: Форекс арилжааны нууц биш нууцаас…
Зохиогч: В.Бадрах
Хэвлэгдсэн он: 2012
Үнэ: 200$
Агуулга: Номын тухай
- Юуны өмнө энэ бол орчуулгын ном биш юм.
- Энэхүү номыг Форекс арилжаа сонирхогчдоос гадна улс төрчид, бизнесменүүдэд зориулсан болно.
- Би өөрийн уншсан номууд, үзсэн сайтуудаасаа олоогүй өнцгөөс аль болох тайлбарласан болно. Тиймээс гарчгийг нь хараад “Өө MACD л байна” гэж яаран битгий дүгнээрэй.
- Форекс сонирхогчид, сургалт явуулдаг багш нарт зориулан хэлье гэж бодож явдаг санааныхаа зарим хэсгээс номондоо багтаасан болно.
- Зарим хүний хувьд энэ тухай уншихад, мэдэхэд хэт оройтсон байж болох юм. Энэ номын “Харамсалтай түүхүүд” гарчиг танд нэгийг бодогдуулах байх. Харин тэднээс асар олон хүний хувьд, өнөөдөр оролдож яваа болон ирээдүйд сонирхон орж ирэх хүмүүсийн хувьд бол энэ ном өмнөх хүмүүсийнхээ гашуун түүхийг давтахгүй байхад нь туслах юм. Энэ утгаараа тэдэнд их мөнгө, цаг, хөдөлмөр хэмнэж өгөх болно.
Нэр: Форекс арилжаа ба амьдралын зарчмууд
Зохиогч: М.Ганзориг
Хэвлэгдсэн он: 2013
Үнэ: 55000₮
Агуулга: Том бизнест хөл тавьж байгаа хүн өөртөө хангалттай хөрөнгө оруулалт хийж сууриа сайн тавих ёстой. Ядуу тарчиг амьдрахыг ямар ч үгээр зөвтгөн өмөөрч болох авч, бодит байдал дээр хүн баян байхгүй л бол жинхэнэ бүрэн дүүрэн, амжилттай амьдрах боломжгүй гэдэг нь нотлогдсоор байна. Уг номонд валют арилжааны зах зээл, хувьцаа ба бондод үзүүлэх валютын нөлөө, форекс, валютын ханшийг хэрхэн таамаглах, арилжааны гол цагууд, арилжааны хууль, дүрэм, стратеги, зарчим, мэдээлэлтэй ажиллах, үйл явдлуудыг таамаглах талаар болон форекс арилжаанд алдахгүй байх нууцыг дэлгэсэн байна. Форекс бол хэнтэй ч өрсөлдөх шаардлагагүй, зөвхөн өөрөө өөртэйгөө ажилладаг хамгийн сайн бизнес. Брокер компани хүссэн хэмжээгээр чинь хүүгүй мөнгийг хугацаагүй зээлдүүлнэ. Хаана ч ийм боломж байхгүй шүү. Үүнийг сайтар бодож үзээрэй.
Нэр: Forex intermediate - Санхүүгийн зах зээл - Сурах бичиг II
Зохиогч: С.Эрдэнэбилэг
Хэвлэгдсэн он: 2010
Үнэ: 48000₮
Агуулга: Энэхүү бүтээлд онол практикийн судалгааны дагуу нэгд, Валют арилжааны онолын шинэ суурь мэдлэгийг илрүүлж тодорхойлох, хоёрт, онол байгуулах арга зарчмуудыг эрж хайх томьёолох, гуравт, Шинэ баримтжуулалтуудыг тайлбарлах, асуудлыг шийдвэрлэх зэргээр санхүүгийн зах зээл, онцгойлбол валют арилжааны тайлбар- зураглалыг гаргасан болно.
Нэр: Шинжилгээ индикаторууд Япон лаа стратеги…
Зохиогч: Н.Жаргал, П.Чимгээ, О.Хишигжаргал
Хэвлэгдсэн он: 2013
Үнэ: 25000₮
Агуулга: Та FOREX- н зах зээл дээр валютын ханшийн зөрүүгээр хэрхэн арилжаа хийдгийг сонирхож байна уу? Тэгвэл Танд энэ ном тусална. Яагаад гэвэл, ямар валютуудаар арилжаа хийдэг, валютын ханшид ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг, үнэ ханшийн хөдөлгөөнийг таамаглах суурь болон техник шинжилгээний зарчим ба аргууд, техник хэрэгслүүд болон индикаторууд, шууд ба захиалгат арилжаа, арилжааны энгийн стратегиуд, арилжааны сэтгүүл зүй, эрсдэлийн удирдлага, арилжааны платформ зэргийн талаар уг номын зохиогчид өөрсдийн арилжааны туршлагад үндэслэн энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарласан байна.
Нэр: FX арилжааны техник анализ
Зохиогч: Э.Бат-Эрдэнэ
Хэвлэгдсэн он: 2010
Үнэ: 15000₮
Агуулга: Техник анализ гэдэг нь тухайн валют эсвэл үнэт цаасны эдийн засаг улс төрийн хүчин зүйлүүдийг үл тооцон зөвхөн өнгөрсөн үеийн ханшийн хөдөлгөөн дээр үндэслэн ирээдүйн ханшийг таамаглах анализ юм. FX буюу валют арилжааны хувьд техник анализ нь нэн чухал хэрэглэгдэхүүн болдог. Иймд FX арилжааны луужин гэж хэлж болох техник анализ, өргөн хэрэглэгддэг техник анализуудын хэрэглээ, давуу болон сул талуудын талаар энэ номонд өгүүлнэ.
Нэр: Монгол арилжаачны өдрийн тэмдэглэл
Зохиогч: Ш.Баяржаргал
Хэвлэгдсэн он:
Үнэ: 5000₮
Агуулга:
Нэр: Forex арилжаа 1
Зохиогч: Д.Баатарсүх
Хэвлэгдсэн он:
Үнэ: 15000₮
Агуулга: Эллиотын давлагаа буюу түүний математик загварчлал арилжаанд хэрхэн ашиглагдах.
Нэр: Forex арилжаа 2
Зохиогч: Д.Баатарсүх
Хэвлэгдсэн он:
Үнэ: 20000₮
Агуулга: Эллиотын давлагаа + Фибо торыг яаж хамтад нь ашиглан арилжаанд оролцох.
Нэр: Forex арилжаа 3
Зохиогч: Д.Баатарсүх
Хэвлэгдсэн он:
Үнэ: 25000₮
Агуулга: Эллиотын давлагаа + Фибо тор + индикатор + мэдээ зэргийг нийлүүлэн хэрхэн ажиллах. Арилжааны стратегиуд.
Та аль номнуудыг уншсан вэ? -> Санал өгөх
(Дээрх санал өгөх хэсэг Forex.mn fabebook-ийн группт join хийсэн тохиолдолд харагдана.)