Charles Dow (Чарльз Дау) нь Wall Street Journal-ийн үүсгэн байгуулагч байсан бөгөөд зах зээлийн чиг хандлага (тренд) болон зан байдлыг ойлгохыг оролдож байсан ба үндсэн 6 зарчим-ыг үүсгэж хөгжүүлсэн. Тэдгээр нь одоогийн хувьцаа болон форекс аржилжааны техник шинжилгээний үндэс болсон.
Dow theory (Дауны онол) нь 100 гаруй жилийн настай боловч одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа.
Дауны онолын үндсэн 6 зарчим:
- Зах зээл 3 чиг хандлагатай.
- Зах зээлийн чиг хандлага 3 үе шаттай.
- Ханш бүх мэдээллийг агуулдаг.
- Хөрөнгийн зах зээлийн дунджууд нөгөөгөө баталгаажуулдаг.
- Тренд volume (арилжааны хэмжээ)-ooр баталгааждаг.
- Тренд нь трендийн төгсгөлийг тодорхойлох сигнал хүртэл оршдог.
1. Дауны онолын зах зээлийн чиг хандлага
Чарльз Дау үндсэн 3 чиг хандлагыг тодорхойлсон:
Анхдагч буюу Үндсэн чиглэл (Primary movement) - Энэ бол ханшийн үндсэн тренд бөгөөд ойролцоогоор нэгээс хэдэн (3) жил үргэлжилдэг. Үргэлжлэх хугацаа болон мөчлөгийн уртыг урьдчилан таамаглахад хэцүү. Мөн үүнийг удирдаж болохгүй.
Хоёрдогч буюу Завсрын хөдөлгөөн (Medium swing) - Энэ бол хоёрдогч хөдөлгөөн бөгөөд Чарльз Дау үндсэн трендийн 33-66% хооронд ихэвчлэн чиглэлээ өөрчлөн (үндсэн трендийн эсрэг зүгт) хөдөлдгийг ажигласан. Үргэлжлэх хугацаа нь дунджаар 1-3 сар хүртэл.
Бага чиглэл (Minor movements) - Бага чиглэл нь маш богино бөгөөд удирдагдаж байх магадлалтай. Стандарт үргэлжлэх хугацаа нь 1 цагаас 1 сар хүртэл.
EUR/AUD Daily ханш дээр практик жишээг харуулав.
2. Хөрөнгийн зах зээлийн 3 үе шат
Чарльз Дау стандарт үндсэн чиглэлийн хөдөлгөөн нь үндсэн 3 үе шат (шинж чанар)-аар тодорхойлогддыг ажигласан:
**1. ACCUMULATION (Хуримтлуулах)**
Энэ үед зах зээл удаанаар хөдөлдөг бөгөөд хамгийн доод цэгтээ дөхөж очдог.
Энэ агшинд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээлэлгүйгээр зах зээлд оролцогчид САНДРАЛ (PANIC)-д ордог. Олон нийт сандарч зарах үед ухаалгууд нь нууцаар худалдан авч байдаг.
2. TREND (чиглэл/хандлага)
Энэ бол зах зээлд оролцогчид бүгд өсөх трендийг мэдрэх үе бөгөөд тэд худалдаж авч эхэлдэг. Ерөнхий сэтгэлийн байдал бол найдвар болон өөдрөг үзэл.
3. DISTRIBUTION (Тараах)
Зах зээлийн сүүлийн үе бол хэт хөөсрөлт. Олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зах зээл баавгай байгааг мэдэх ба тэд худалдаж авахгүй. Өөдрөг үзэл нь сэтгэл хөөрөл болдог.
Ухаалгууд доод цэгт буюу хуримтлалын үе (accumulation phase)-д худалдаж аваад мэдээлэлгүй жижиг хөрөнгө оруулагчдад тараадаг (distributing).
Дауны онол нь энэ хөдөлгөөнийг өсөх трендийн төгсгөл (бууж өгөлт) гэдэг.
3. Ханш бүх мэдээ, мэдээллийг агуулсан байдаг
Шинэ мэдээлэл гармагц ханш аль болох хурдан өөртөө тусгаж авдаг. Өсөлтийн хөдөлгөөнийг эерэг мэдээгээр урьдчилж мэдэж болно.
Цуу яриагаар худалдаж авч, Мэдээгээр зардаг.
Жишээнээс 12-р сарын ханшийн өсөлтийг харъя:
Дүгнэлт: Мэдээн дээр бусдаас хурдан арилжаа хийнэ гэж бодох хэрэггүй.
4. Хөрөнгийн зах зээлийн дунджууд нөгөөгөө баталгаажуулдаг
Үүний үндсэн зарчим нь зах зээл хоорондын шинжилгээ. Маш товчоор хэлбэл хослол хоорондын хамаарал юм.
Эдийн засгийг үйлдвэрлэл тэргүүлэх энэ үед үйлдвэрлэлийн салбартай тээврийн салбар маш өндөр харилцан хамааралтай болдог.
(Илүү их үйлдвэрлэл -> Илүү сайн тээвэрлэгдэнэ).
Одоо санхүүгийн салбар эдийн засгийг тэргүүлж байгаа ба санхүүгийн салбарын эрсдэл маш өндөр харилцан хамааралтай байгаа.
Алт (XAU/USD) болон USD/JPY (1/USD/JPY)-ийн урвуу хоорондын жишээ.
Дүгнэлт: Өндөр харилцан хамааралтай хоёр зах зээлүүд нэг нь нөгөөгөө баталгаажуулаагүй үед трендийн эргэлт болох магадлалтай.
5. Тренд volume (арилжааны хэмжээ)-ooр баталгааждаг
Энэ хэсэгт, Дауны онол маш чухал зарчмыг тайлбарладаг.
Трендийн үед volume (арилжааны хэмжээ) нь үндсэн хөдөлгөөний чиглэлд өсөх ёстой бөгөөд харилцан хамааралтай үед буурна.
Энэ нь зах зээлийн хөдөлгөөнийг шинээр зах зээлд оролцогчид өдөөж улмаар эрэлт эсвэл нийлүүлэлт нэмэгдэхэд хүргэдэг гэсэн үг.
Тренд volume-оор баталгааждагийн жишээ:
Дээрхээс бүх lower high-ийн үед volume багасч байгааг харж болно.
Дээр харуулсан трендийн эхлэлээс ялгаатай нөхцөл байдлыг доорх зургаас харж болно. Volume нь орой биш ёроол хэсгээс эхлээд higher high болж байгаа бөгөөд энэ нь унах трендийг бий болгоно.
6. Тренд нь трендийн төгсгөлийг тодорхойлох сигнал хүртэл оршдог
Дауны онолын сүүлийн бөгөөд чухал зарим бол орой (tops) болон ёроол (bottoms)-ын шинжилгээгээр трендийг тодорхойлж унших юм.
Өсөх тренд (bullish trend) нь Higher Highs (HH) болон Higher Lows (HL)-ийн дарааллаар тодорхойлогддог.
Ханш Lower Low (LL)-ийг үүсгэхэд трендийн эргэлт бий болдог.
USD/JPY Daily чартын шинжилгээг жишээгээр харуулав.
Унах тренд (bearish trend) бол дээрхийн яг эсрэг нь:
Унах тренд higher low эвдэгдсэнээр эхэлдэг ба lower high эвдэгдэх хүртэл үргэлжилдэг.
Дүгнэлт
Дауны онолоороо Чарльз Дау техник шинжилгээний эцгүүдийн нэг болсон ба түүний 6 зарчим нь амжилттай техник арилжаачин бүрийн үндэс болсон хэвээр байна.