Арилжаачдын заавал унших ёстой номнууд

Арилжаа хийж сурах, мэргэжлийн арилжаачин болохын тулд нэлээдгүй их зүйлийг уншиж судлах, турших хэрэгтэй. Ялангуяа арилжааны талаарх сайн н...

Арилжаа хийж сурах, мэргэжлийн арилжаачин болохын тулд нэлээдгүй их зүйлийг уншиж судлах, турших хэрэгтэй. Ялангуяа арилжааны талаарх сайн номнуудыг унших хэрэгтэй. Энэ нийтлэлээрээ арилжаачдын уншвал зохих номуудыг хүргэж байна.

Монгол хэл дээрх форекс арилжааны номуудын талаарх мэдээллийг авахыг хүсвэл "Монгол хэл дээрх форексын номууд" нийтлэлийг уншаарай.

Яагаад ном унших ёстой, хэрхэн унших талаар зөвлөгөө хэсэгт байгаа нийтлэлүүдээс уншаарай.


Reminiscences of a Stock Operator (1988) by Edwin Lefèvre (Author), Roger Lowenstein (Foreword)

Reminiscences of a Stock Operator (1988) by Edwin Lefèvre (Author), Roger Lowenstein (Foreword)

  • 1923 онд хэвлэгдсэн Эдвин Лефеврийн бичсэн "Хувьцааны операторын дурсамж" ном бол арилжаачин, хөрөнгө оруулагч болох гэж буй хүмүүст хамгийн их санал болгогддог ном.
  • Энэ ном нь олон хүний бүх цаг үеийн хамгийн агуу хувьцааны арилжаачин гэж үздэг Жесси Ливерморын амьдралыг номын гол дүр болох Ларри Ливингстоны дүрээр дүрслэн үзүүлдэг.
  • Энэ ном нь зүгээр л их уншигддаг гэж тэмдэглэгддэг боловч 20-р зууны эхэн үе дэх хувьцааны зах зээлийн тойрог дахь алдартай хөрөнгө оруулагчдын нэгний нарийн намтарчилсан түүх (зохиомол боловч)-ийг харуулах цөөн оролдлогуудын нэг бөгөөд Livermore's self-education-ийн талаарх сонирхолтой ойлголтуудыг арилжаачинд өгдөг. Энэ ном нь арилжааны талаарх олон тооны онч мэргэн үгстэй бөгөөд тэдгээр нь өнөөдрийг хүртэл олон удаа иш татагдсан байдаг, тухайлбал "Алдагдал хүлээлгэнэ гэж харсан зүйлийг зарж, ашиг олно гэж харагдсан зүйлийг хадгалах хэрэгтэй" гэх мэт.


The Intelligent Investor: The Definitive Book on Value Investing. A Book of Practical Counsel (Revised Edition) (2006, Originally published: 1949) by Benjamin Graham, Jason Zweig, Warren E. Buffett

The Intelligent Investor: The Definitive Book on Value Investing. A Book of Practical Counsel (Revised Edition) (2006, Originally published: 1949) by Benjamin Graham, Jason Zweig, Warren E. Buffett

  • Энэ номны талаар олон зүйл хэлэх нь илүүц биз. Учир нь Монгол, Англи дээр энэ номны тухай шүүмж, нийтлэл, подкаст, яагаад энэ номыг уншихтай ёстой тухай зөндөө байгаа. Мөн уг ном монгол хэл дээр орчуулагдсан. Гүй ээ яахав нэг зүйлийг заавал хэл гэвэл дараах зүйлийг хэлье. Өнөө цагийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагч болох Warren E. Buffett өвөөгийн хамгийн олон удаа уншсан ном бөгөөд жил болгон дахиад уншдаг гэсэн шүү.


Market Wizards: Interviews with Top Traders (1989) by Jack D. Schwager

Market Wizards: Interviews with Top Traders (1989) by Jack D. Schwager

  • Жек Швагер "Market Wizards", "The New Market Wizards" гэсэн маш алдартай хоёр номыг бичсэн. Энэ хоёр ном нь Tudor Investment Corporation-ийг үүсгэн байгуулагч тэрбумтан Пол Тудор Жонс гэх мэт сүүлийн хагас зууны хамгийн амжилттай арилжаачидтай хийсэн ярилцлагаас бүрддэг.
  • Аливаа чадвар эсвэл мэргэжлийг сурах хамгийн сайн арга бол тухайн салбарт амжилтанд хүрсэн хүмүүсээр удирдуулах явдал юм гэдгийг олонтаа нотолж харуулдаг. Швагерын номууд уншигчдад маш амжилттай яваа арилжаачдаас зөвлөгч шиг зөвлөгөө авах боломжийг санал болгодог. Ярилцлагууд нь ярилцлагад оролцогчдын тухай сонирхолтой намтар, хөрөнгө оруулалтын олон янзын стратегитай танилцах боломжийг санал болгодог.
  • Ярилцлагууд нь ярилцлагад хамрагдсан хүмүүсийн тухай сонирхолтой намтар мэдээлэл болон олон төрлийн хөрөнгө оруулалтын стратеги харуулдаг.


The Disciplined Trader: Developing Winning Attitudes (1990)  by Mark Douglas

The Disciplined Trader: Developing Winning Attitudes (1990)  by Mark Douglas

  • 1990 онд Марк Дугласын бичсэн "Сахилга баттай арилжаачин: Ялагчийн хандлагыг хөгжүүлэх нь" ном нь амжилттай арилжаачин болоход шаардлагатай оюуны сахилга бат, арилжааны сэтгэлзүйн сэдвийг хөнддөг.
  • Хэдийгээр энэ сэдвээр бусад олон ном хэвлэгдэн гарсан боловч Дугласийн номыг арилжааны сэтгэл судлалын "заавал унших ёстой" сонгодог ном гэж үзсээр байна. Хэдийгээр зарим хүний хувьд төвөгтэй санагдаж болох сэдвийг хөнддөг боловч энэ номын давуу талуудын нэг нь маш ойлгомжтой, уншихад хялбар юм.
  • Дугласын ном арилжаачдад зайлшгүй шаардлагатай үндсэн сэтгэлгээ, хандлагыг тайлбарлах маш сайн ном юм. Энэ номны дараа Дуглас арилжааны сэтгэл судлалын талаарх өөр нэгэн алдартай ном болох "Trading in the Zone" номыг бичсэн.


Trader Vic II: Principles of Professional Speculation (1994) by Victor Sperandeo

Trader Vic II: Principles of Professional Speculation (1994) by Victor Sperandeo

  • Виктор Сперандеогийн бичсэн энэхүү ном нь арилжааны талаарх бусад олон ном шиг сайн танигдаагүй боловч энэ номыг уншсан олон арилжаачдын дуртай ном юм. Сперандео уг номондоо зах зээлийн тодорхой үйл явдал эсвэл компанийн тодорхой хэмжүүр дээр үндэслээгүй харин Холбооны нөөцийн сан болон татварын бодлогоор хэрэгжүүлж буй санхүүгийн бодлогууд шиг хүчин зүйлүүдээс шалтгаалсан эдийн засгийн ерөнхий хандлагын шинжилгээн суурилсан хөрөнгө оруулалтын стратегийг санал дэвшүүлдэг.
  • Сперандео нь цэцэглэн хөгжих зах зээлийн тодорхой салбарууд болон эдийн засгийг зайлшгүй хөтлөх үндсэн хандлагыг тодорхойлох нь зүйтэй бөгөөд энэ арилжаачдад зах зээлийн хамгийн магадлалтай ерөнхий хандлагыг тодорхойлох боломжийг олгодог гэж үздэг.


Trading in the Zone: Master the Market with Confidence, Discipline and a Winning Attitude (2000) by Mark Douglas

Trading in the Zone: Master the Market with Confidence, Discipline and a Winning Attitude (2000) by Mark Douglas

  • Mark Douglas-ын бас нэг гайхалтай ном. Арилжааны сэтгэлзүйн талаарх хамгийн чухал ном. Арилжааны сэтгэлзүйн тухай ганцхан ном санал болго гэвэл би энэ номыг л санал болгоно. Энэ номыг уншсанаар арилжаа гэж юу болох талаар, яагаад арилжаан дээр алдаад байгаагаа, арилжааг хэрхэн хийхийг ойлгож авна. Ганцхан энэ номыг уншсанаар ирээдүйд арилжаагаар алдах асар их мөнгийг хэмнэнэ. Мөн арилжаа хийж сурах хугацааг 50 хувиар багасгана гэж бодож байна.


The New Trading for a Living: Psychology, Discipline, Trading Tools and Systems, Risk Control, Trade Management (2014, Originally published: 1993) by Alexander Elder

The New Trading for a Living: Psychology, Discipline, Trading Tools and Systems, Risk Control, Trade Management (2014, Originally published: 1993) by Alexander Elder

  • Alexander Elder нь мэргэжлийн сэтгэлзүйч, эмч бөгөөд Зөвлөлт Холбоот Улсаас Америкийн Нэгдсэн Улсад дүрвэж (зугтаж) очоод хожим мэргэжлийн арилжаачин болсон нэгэн. Alexander Elder нь сэтгэлзүйн нарийн, өндөр түвшний мэдлэг, арилжааны талбар дахь олон жилийн туршлагаа The New Trading for a Living номоороо дамжуулан бусадтай хуваалцсан. Энэ номыг уншсанаар массын арилжааны сэтгэлзүй, хувийн арилжааны сэтгэлзүй, хуурамч их багш нар (fake gurus), индикаторуудыг хэрхэн ашиглах, арилжааны систем, журнал болон бусад олон зүйлсийг ойлгож авна.


Technical Analysis of Stock Trends (1948) by Robert D. Edwards, John Magee, W.H.C. Bassetti

Technical Analysis of Stock Trends (1948) by Robert D. Edwards, John Magee, W.H.C. Bassetti 

  • Technical Analysis of Stock Trends ном бол техник шинжилгээний библи. Энэхүү ном нь өнөөдрийн бидний хэрэглэдэг техник шинжилгээний арга, хэрэгслүүд болох чарт патерн, тренд лайн болон өөр олон зүйлсийг анх удаа нийтэд танил болгосон.


Дауны онолын тухай номнууд

Ихэнх арилжаачид Чарльз Хенри Дау (Charles Henry Dow) /1851-1902/-г орчин үеийн техник шинжилгээг үндэслэгч, техник шинжилгээний эцэг гэдэг бөгөөд зах зээл Дауны онолын дагуу хөдөлдөг гэж үздэг. Дауны онолын онолын талаар судлах бол дараах номнуудыг уншаарай.


The ABC of Stock Speculation (1903) by S.A. Nelson

The ABC of Stock Speculation (1903) by S.A. Nelson

  • Чарльз Хенри Дау нь Wall Street Journal сэтгүүлийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий редактор нь байсан. Чарльз Хенри Дау ойролцоогоор 255 орчим нийтлэлийг Wall Street Journal сэтгүүл дээр нийтэлсэн бөгөөд зах зээлийн хөдөлгөөний талаарх болон зах зээлийн ханшийг таамагласан гол нийтлэлүүд 1900-1902 онд хэвлэгдсэн. S.A. Nelson  тэдгээр нийтлэл дээр үндэслэн Чарльз Дау-г нас барсны дараа The ABC of Stock Speculation номыг бичсэн.


The Stock Market Barometer (1922) by William Hamilton

The Stock Market Barometer (1922) by William Hamilton

  • Дауны онолын гол номуудыг нэг бол Чарльз Хенри Дауны шавь нарын нэг, Дауны онолын мастер William Hamilton-ын бисэн The Stock Market Barometer юм. William Hamilton уг номоо бичихдээ The ABC of Stock Speculation ном болон Чарльз Хенри Дауны өөрийнх нь 1900-1902 оны хооронд бичсэн өгүүллүүдээс санаа авсан.


The Dow Theory (1932) by Robert Rhea

The Dow Theory (1932) by Robert Rhea

  • Дауны онолын талаарх хамгийн чухал ном бол Чарльз Хенри Дауны шавь, Дауны онолын их мастер Robert Rhea-ийн бичсэн The Dow Theory юм. Robert Rhea Дауны онол номоо бичихдээ The Stock Market Barometer, The ABC of Stock Speculation номууд болон Чарльз Хенри Дауны өөрийнх нь бичсэн өгүүллүүдээс санаа авсан бөгөөд анх удаа "Дауны онол" гэсэн нэр томьёог албан ёсоор бий болгосон. Үүнээс өмнө Чарльз Дау нь Wall Street Journal сэтгүүл дээр "Review and Outlook" (Тойм ба Төлөв) нэртэй булан хөтөлдөг байсан ба тэр булан дээрээ "The stock market price movement" (Хувьцааны зах зээлийн ханшийн хөдөлгөөн) нэртэй өгүүллүүдийг нийтэлдэг байсан. Хожим "Хувьцааны зах зээлийн ханшийн хөдөлгөөн" гэдэг нэршил Дау-г нар барсаны дараанаас "Дауны онол" болсон.


Dow Theory Today (2005, Originally published: 1961) by Richard Russell

Dow Theory Today (2005, Originally published: 1961) by Richard Russell

  • Richard Lion Russell (July 22, 1924 – November 21, 2015) нь Америкийн Нэгдсэн Улсын санхүүгийн зохиолч (сэтгүүлч) байсан бөгөөд "The Dow Theory Letters" нэртэй цуврал нийтлэлүүдийг хэвлүүлсэн. Түүний 1958-1960 оны хооронд бичиж нийтэлсэн 12 өгүүллийг Barron's хэвлэлийн газар 1961 онд "Dow Theory Today" нэртэйгээр анх хэвлэсэн.


Бусад номнууд


The Chimp Paradox: The Mind Management Program to Help You Achieve Success, Confidence, and Happiness (2013) by Steve Dr. Peters

The Chimp Paradox: The Mind Management Program to Help You Achieve Success, Confidence, and Happiness (2013) by Steve Dr. Peters

  • Арилжаа хийхийг том зургаар нь холоос харвал Мөнгөний менежмент, Арилжааны сэтгэлзүй, Арилжааны систем гэсэн гурван үндсэн зүйлээс бүрддэг. Эдгээр гурван зүйлээс сурахад хамгийн хэцүү нь арилжааны сэтгэлзүй бөгөөд сэтгэлзүйгээ зохицуулж чадсан хүн арилжаанд амжилт олдог. Бидний сэтгэлзүй хэрхэн ажилладаг, түүнийг хэрхэн зохицуулж сурах талаарх хамгийн чухал номнуудын нэг бол The Chimp Paradox юм.

Eat That Frog!: 21 Great Ways to Stop Procrastinating and Get More Done in Less Time (2017, Originally published: 2001) by Brian Tracy

Eat That Frog!: 21 Great Ways to Stop Procrastinating and Get More Done in Less Time (2017, Originally published: 2001) by Brian Tracy

  • Арилжаа хийх нь цаг хугацаа, цагийн менежмент, төлөвлөгөө шаардсан маш хэцүү ажил. Цаг төлөвлөдөггүй, төлөвлөгөө гаргадаггүй хүн арилжааны амжилт гаргахад хэцүү. Хэрхэн цаг хугацааг үр дүнтэй ашиглах, хэрхэн төлөвлөгөө гаргаж том зүйлийн ард гарахад туслах мөн халшралт, залхууралт, хойшлуулалт зэргээс сэргийлэхэд туслах ном бол Eat That Frog! юм. Энэ ном нь маш энгийн үг, өгүүлбэр, бүтэцтэйгээр бичигдсэн, уншихад хялбар ном.

Жич: Арилжаа хийх, түүнд суралцах гэдэг бол бусад ажил, чадвар, мэдлэгийг суралцахтай адил зүйл. Арилжаа хийж сурахыг өөрөөр боловсролын зэрэг авахтай харьцуулж болно. Хамгийн үр дүнтэй, цаг хугацааг хэмнэсэн бөгөөд сонгодог суралцах арга барил бол унших юм. Сайн, шилдэг сургуулиудад элсэж орохын тулд, амжилттай төгсөхийн тулд маш их унших хэрэгтэй болдог. Тэдгээр сургуулиуд оюутнуудад маш их унших даалгавар өгдөг. Сайн гэдгийн учир үүнд л байгаа юм. Унших үйл явцыг богино хугацаанд харвал залхуутай, цаг хугацаа алдаж байгаа юм шиг харагддаг. Гэвч хүмүүс уншихаас тойрч явсаар эцэстээ унших ёстой байсан гэдгийг ойлгодог бөгөөд уншиж эхэлдэг. Ялангуяа арилжааг уншихгүйгээр сурах бараг боломжгүй!

Дээрх номнуудаас өөр санал болгох ном байвал forex.mn-ийн холбоо барих хэсгээр мэдэгдээрэй. Бид дээрх жагсаалтад нэмэх болно.

COMMENTS

Name

Erkhemee FX,1,Lists,2,Metatrader,22,Webinar,1,Арилжаа,10,Арилжааны систем,1,Арилжааны стратеги,1,Арилжааны сэтгэлзүй,3,Арилжааны төлөвлөгөө,1,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,14,Зөвлөгөө,33,Индикатор,5,Мөнгөний менежмент,1,Мэдээ,8,Ном,6,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,2,Форекс,11,Форексын нэр томьёо,34,Форексын хичээл,56,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,Эрсдэлийн менежмент,1,
ltr
item
Forex.mn: Арилжаачдын заавал унших ёстой номнууд
Арилжаачдын заавал унших ёстой номнууд
https://1.bp.blogspot.com/-_fr8FHHrMJM/YGlPViyG9kI/AAAAAAAAzRA/wLDtDmymRNMDlUQCmf48mFsBUuKuMETOwCLcBGAsYHQ/s16000/glasses-272399_1280-970x350.jpg
https://1.bp.blogspot.com/-_fr8FHHrMJM/YGlPViyG9kI/AAAAAAAAzRA/wLDtDmymRNMDlUQCmf48mFsBUuKuMETOwCLcBGAsYHQ/s72-c/glasses-272399_1280-970x350.jpg
Forex.mn
https://www.forex.mn/2021/04/must-read-books-for-traders.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2021/04/must-read-books-for-traders.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content