Мөнгөний менежмент болон Эрсдэлийн менежмент гэж юу вэ?

Мөнгөний менежмент болон Эрсдэлийн менежмент нь эхлэн суралцаж байгаа хүмүүсийн толгойг эргүүлдэг. Энэ хоёрыг нэгтгээд маш энгийн нэг зүйл б...

Мөнгөний менежмент болон Эрсдэлийн менежмент нь эхлэн суралцаж байгаа хүмүүсийн толгойг эргүүлдэг. Энэ хоёрыг нэгтгээд маш энгийн нэг зүйл болгоод мөнгөний менежмент дотор эрсдэлийн менежментийг багтаагаад ойлгочихвол амар. Өөрөөр хэлбэл мөнгөний менежмент буюу мөнгөө удирдах нь эрсдэлийг удирдах боломжийг олгодог. 


Эрсдэлийн менежмент гэж юу вэ?

Эрсдэлийн менежментийн хувьд 1, 6 гэсэн хоёр тоог тогтоогоод авах хэрэгтэй. 

Нэг удаагийн арилжаанд дансныхаа 1%-иас илүүг эрсдэлд оруулж болохгүй. Нэг чиглэлд хөдөлдөг буюу хоорондоо хамаарал бүхий хослолууд дээр зэрэгцсэн арилжаа нээхгүй байх. Жишээ нь EUR/USD болон GBP/USD хоёр хослол хоорондын хамааралтай хослолууд. Дансныхаа 1%-иар EUR/USD дээр buy арилжаа нээгээд хаагаагүй байхдаа GBP/USD дээр buy арилжаа нээвэл таны compound risk буюу нийлмэл эрсдэл арилжааны дансны 2% гэсэн үг бөгөөд эрсдэлийн менежментийг зөрчиж байна гэсэн үг. Хэрэв GBP/USD дээр sell арилжаа нээсэн бол hedge хийгдээд ашиг алдагдал 0 гэсэн үг.

Тухайн сарын арилжааны алдагдал арилжааны дансны 6%-д хүрвэл дараа сар хүртэл арилжаа хийхгүй байх хэрэгтэй. Дараа сар гартал тархиа сайхан амраагаад, хийсэн арилжаанууд болон арилжааныхаа систем дээр анализ хийх хэрэгтэй.

Эрсдэлийг менежмент ярих үед Recovery Rate буюу Алдагдлыг нөхөх хувь гэдэг ойлголт яригддаг. Арилжааны дансныхаа 10%-ийг алдвал үлдсэн 90% буюу үлдсэн мөнгөө 11%-иар өсгөж байж алдагдлаа нөхнө. Арилжааны дансныхаа 50%-ийг алдвал үлдсэн 50% буюу үлдсэн мөнгөө 100%-иар өсгөж байж алдагдлаа нөхнө. 

Ихэнх арилжаачид 20% болон түүнээс дооших алдагдлыг удирдаж чаддаг. Арилжааны дансны алдагдал 20%-иас хэтэрвэл арилжаачны хяналтаас гарч буцааж нөхөх улам л хэцүү болдог. Доорх зургаас 10%-иас дооших алдагдлыг амархан нөхөж болохоор харагдаж байгаа биз. Эндээс бодоод үзвэл дээрх "тухайн сарын арилжааны алдагдал арилжааны дансны 6%-д хүрвэл дараа сар хүртэл арилжаа хийхгүй байх хэрэгтэй" гэдэг зөвлөгөөг утга учиртай, олон бодож байж гаргасан гэдгийг ойлгоно.
Алдагдлыг нөхөх хувь


Мөнгөний менежмент гэж юу вэ?

Мөнгөний менежментийн хамгийн чухал зүйл бол Risk Reward Ratio (RRR) буюу эрсдэл ашгийн харьцаа. Хамгийн тохиромжтой эрсдэл ашгийн харьцаа бол 1:3. Эрсдэл ашгийн харьцаа 1:3 үед та арилжааны арга барилаараа 25%-иас дээш магадлалтай таамаглал гаргаад арилжаа хийхэд ашигтай ажиллана. Өөрөөр хэлбэл алдагдал хүлээхгүй, 100 арилжаа хийгээд 25-аас дээшид нь ялахад л ашиг хийнэ. Арилжааны шинжилгээ хийгээд эрсдэл ашгийн харьцаа нь 1:3-аас бага үед тухайн арилжаанд ороод хэрэггүй гэж ойлгож болно.
Эрсдэл ашгийн харьцаа


Яагаад мөнгөний болон эрсдэлийн менежментийг баримтлах ёстой вэ?

Ханш хэрхэн хөдлөх, унах, өсөхийг хэн ч урьдчилж 100% таамаглаж чадахгүй учраас эрсдэлийн менежментийг маш чанд баримтлах хэрэгтэй. Яаж ч сайн шинжилгээний хийсэн, ямар ч сайн арилжаачин байгаад, түүний шинжилгээний таамаглал маш өндөр хувьтай үнэн байдаг ч тухайн нэг шинжилгээний ашиг хийх эсвэл алдах магадлал илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 50%.

Мөн 100 арилжаа нээхэд хэд хэддүгээр арилжаанд хожих эсэхийг, тэр ч бүү хэл хэдэн хувьд нь хожихыг хэн ч урьдчилж мэдэж чадахгүй.

Эрсдэлийн менежментийг баримталдаггүй арилжаачин өнөө маргаашдаа эсвэл богино хугацаанд хэд хэдэн ашигтай арилжаа хийж болох ч дараа хэзээ нэгэн өдөр ганц хоёрхон муу арилжаагаар арилжааны дансныхаа ихэнхийг эсвэл бүгдийг алдах боломжтой.

Тиймээс л арилжаа хийхдээ мөнгөний менежмент болон эрсдэлийн менежментийг баримтлах хэрэгтэй. Дахиад хэлье арилжааны талбарт удаан тэсэж үдэхийг хүсвэл, урт хугацаандаа ашигтай ажиллахыг хүсвэл энэ хоёр менежментийг баримтлах хэрэгтэй.

Эдгээр менежментийг хэрэгжүүлэхэд туслах, урьдчилан тооцоолоогүй эрсдэлээс зайлсхийхэд туслах хэрэгслүүд бол Stop Loss болон Target Point юм. Яагаад үргэлж Stop Loss ашиглах ёстойг "Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө" нийтлэлээс уншаарай.

Мөнгөний менежмент болон эрсдэлийн менежмент хоёр нь сурахад, ойлгоход маш амархан болов ч хэрэгжүүлэхэд нэлээд хэцүү. Мөнгөний менежмент болон эрсдэлийн менежментийг ойлгоход хэдхэн цаг хангалттай ч хэрэгжүүлж, ягштал баримталдаг болоход нэлээд хугацаа ордог. Хүмүүс ойлгосон хирнээ бодит байдал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Хэрэгжүүлэх хүртэл магадгүй хэд хэдэн арилжааны данс шатаах байх!?

Эрсдэл болон мөнгөний менежментийг баримталж чадвал абсолют утгаараа хэзээ ч данс шатахгүй!

COMMENTS



Эрсдэлийн сануулга: Forex, Stocks, ETFs, Options, CFDs, Futures, Crypto, Derivatives зэрэг арилжаа нь ханшийн өндөр хэлбэлзэлтэй, ихээхэн хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй бөгөөд хүн бүрт, хөрөнгө оруулагч бүрт тохиромжтой биш. Тиймээс арилжаа хийх танд тохиромжтой эсэхийг бодож үзээрэй. Та өөрийн оруулсан хөрөнгийг хэсэгчлэн болон бүгдийг нь алдах магадлал үргэлж байдаг тул алдаж болох хэмжээнээс илүү дүнгээр хөрөнгө оруулахгүй байх нь зохистой. Хэрэв та арилжаа хийх бол судалгаа болон шинжилгээгээ анхааралтай хийж бие даан шийдвэрээ гаргаарай. Өнгөрсөн үр дүн ирээдүйн үр дүнг харуулахгүй. Энэ сайт болон түүний бусад сувгуудад нийтэлсэн зүйлс зөвхөн мэдлэг олгох, танин мэдэхүйн зориулалттай. "Үйлчилгээний нөхцөл болон Анхааруулга"-ыг уншсаны дараа сайтаар үйлчлүүлнэ үү!
Name

Erkhemee FX,1,Lists,2,Metatrader,22,Webinar,1,Арилжаа,10,Арилжааны систем,1,Арилжааны стратеги,1,Арилжааны сэтгэлзүй,3,Арилжааны төлөвлөгөө,1,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,14,Зөвлөгөө,33,Индикатор,5,Мөнгөний менежмент,1,Мэдээ,8,Ном,6,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,2,Форекс,11,Форексын нэр томьёо,34,Форексын хичээл,56,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,Эрсдэлийн менежмент,1,
ltr
item
Forex.mn: Мөнгөний менежмент болон Эрсдэлийн менежмент гэж юу вэ?
Мөнгөний менежмент болон Эрсдэлийн менежмент гэж юу вэ?
https://1.bp.blogspot.com/-qpPYpu_eZ5I/YGCVCreYglI/AAAAAAAAzP4/UZ0DjjOLj1kP-W-Xp7xrZ7yDzidpBahGwCLcBGAsYHQ/s16000/Risk-Managment.jpg
https://1.bp.blogspot.com/-qpPYpu_eZ5I/YGCVCreYglI/AAAAAAAAzP4/UZ0DjjOLj1kP-W-Xp7xrZ7yDzidpBahGwCLcBGAsYHQ/s72-c/Risk-Managment.jpg
Forex.mn
https://www.forex.mn/2021/03/what-is-money-management-and-risk-management.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2021/03/what-is-money-management-and-risk-management.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content