Арилжаа хийхийг холоос том зургаар нь харвал

Амжилт бол мөсөн уул шиг Арилжаа хийх гэдэг бол бодит амьдрал дээрх арилжаа болон солилцоотой адилхан зүйл. Арилжаачид бид арилжаа хийх гэдг...

Амжилт бол мөсөн уул шиг

Арилжаа хийх гэдэг бол бодит амьдрал дээрх арилжаа болон солилцоотой адилхан зүйл. Арилжаачид бид арилжаа хийх гэдгийг арилжаа хийх гэдэг утгаар нь л ойлгодог. Угаасаа түүнд өөр ямар нэгэн утга байхгүй.

Гэвч эхлэн суралцаж байгаа хүмүүсийн хувьд харь гаригийн зүйл. Арилжаа нь форекс, крипто арилжаагаар хязгаарлагдахгүй бөгөөд дотроо олон төрөлтэй. Жишээ нь:
  • Stocks
  • ETFs
  • Options
  • CFDs
  • Futures
  • Forex
  • Crypto
  • ...
Дээрх арилжааны төрлүүд нь бүгд өөр өөрийн гэсэн онцлог, давуу тал болон сул талуудтай. Жишээ нь форекс арилжааг хувьцааны арилжаатай харьцуулбал бага мөнгөөр арилжаанд оролцож их ашиг олох боломжтой бөгөөд тэр хэмжээгээрээ эрсдэлтэй өндөртэй. 

Эдгээр арилжааг томоор нь харвал арилжаа хийх гэсэн ганц л ойлголт.

Сүүлийн үед хүмүүс арилжаа, арилжаа хийх, арилжаа хийж байгаа гэдэг үгсийг их ашиглах болсон. Арилжааг анхлан суралцаж байгаа, хэрхэн сурах учраа олохгүй байгаа, арилжаа нь нэг л болж өгөхгүй байгаа хүмүүст энэхүү нийтлэлийг зориулж байна. Учир нь хүмүүс арилжаа хийхийг алсаас том зургаар нь харж байгаагүй, бодож үзээгүй байдаг. Яг дараах зураг шиг.



За тэгвэл арилжаа хийхийг холоос том зургаар нь харцгаая.

Бяцхан бас сонирхолгүй түүхийн хэсгээс ...

... миний хувьд арилжаа болон бусад зүйлсийн талаар үргэлж л суралцаж ном, бичвэр болон вэб сайт уншиж, бичлэг болон видео хичээл үзэж байдаг. Нэг удаа англи хэл дээр арилжааны талаарх хоёр гурван ном, 1000-аад хуудас материал уншиж, 100-аад цагийн бичлэг үзэж дуусчхаад сууж байтал санамсаргүй нэг бодол толгойд орж ирсэн. "Би ер нь арилжаа хийхийг том зургаар нь харж байсан билүү?" гэсэн бодол. Бодоод үзтэл гайхмаар нь арилжааны талбарт цөөнгүй жилийг өнгөрөөсөн мөртлөө өндрөөс цогцоор нь ерөөсөө харж байгаагүй, бодож үзээгүй байдаг юм. Шалтгаан нь олон сонирхолтой, олон зүйлийг зэрэг хийдэг, нэг нь дуусаад шууд дараагийнх нь эхэлдэг, тэдгээрийг амжуулахын тулд хийх зүйлээ жил сараар нь, хамгийн багадаа долоо хоногоор төлөвлөдгөөс болсон бололтой. Орой байсан тул тэр оройдоо арилжааны талаарх уншсан сурсан зүйлүүдээ бодож, тэмдэглэсэн тэмдэглэлүүдээ эргүүлж харж, мөн интернетээс хайлт хийж бас бус зүйлсийг олж уншиж, судалгаа хийж, харьцуулан бодож үзэв. Эцсийн дүгнэлт нь гэвэл би сайн арилжааны арга барил гэдэг ойлголт дээр хэт төвлөрсөн байсан. Мөн арилжааг зааж, тайлбарлаж байгаа вэб сайт, байгууллага, хүмүүс бүтэцлэгдээгүй хэт олон нэр томьёо, ойлголт гаргаж ирээд, заримыг нь өөрсдөө нэмж зохиогоод, тэдгээрийгээ нэг багана, нэг шугаманд зэрэгцүүлж тавиад эхлэн суралцаж байгаа хүмүүсийн толгойг эргүүлээд байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Маргааш нь бичиг хэргийн дэлгүүр орж 3 боодол бичгийн цаас, компьютерийн дэлгүүр орж принтерийн хор худалдаж аваад урд орой судалж, цуглуулсан 1500 орчим хуудас материалаа хэвлээд уншиж эхэлсэн ... уншиж дуусгасан ... Энэ бүхний эцэст дараах дүгнэлтэд хүрсэн ...

Арилжааны тулгын гурван чулуу

Арилжаа хийхийг дээрээс том зургаар нь харвал Мөнгөний менежмент, Арилжааны сэтгэлзүй, Арилжааны систем хамгийн чухал зүйлс бөгөөд тулгын гурван чулуу нь. Леопольд Кронекерын хэлснээр "Бүхэл тоо бол бурхны бүтээл, бусад нь хүний зохиосон халтуур" гэдэг шиг бусад зүйлс бол шалдар булдар зүйлс бөгөөд чухал ойлголт биш. Эсвэл энэ гурван ойлголт дотор багтах жижиг ойлголт. Эдгээр гурван зүйлийг чухлаас нь арилжаанд эзлэх хувьтай нь жагсааж бичвэл:
  1. Money management (50-60%)
  2. Psychology (25-30%)
  3. Market analysis & Trading systems (10-15%)
Жич: Дээрх эрэмбэ болон хувийг энэ нийтлэлийг бичигч гаргасан болно. Учир нь арилжааны сэтгэл зүй, арилжааны систем хоёр нь хангалтгүй байсан ч арилжаачин мөнгөний дүрмээ сахилга баттайгаар баримталж чадвал туйлын утгаараа хэзээ ч арилжааны дансаа шатаахгүй. Эсрэгээрээ маш сайн арилжааны арга барилтай байгаад мөнгөний менежмент баримталж, сэтгэлзүйгээ удирдаж чадахгүй бол богино хугацаанд ашигтай арилжаа хийж болох ч урт хугацаанд ашигтай ажиллаж чадахгүй.

Энэ нийтлэл хэт урт болсон тул дээрх гурвын талаарх бичвэрийг тусдаа нийтлэлүүд болгов.

Тулгын гурван чулуун дотроос онцолж гурван зүйлийг дурд гэвэл сахилга бат, тэвчээр, арилжааны тэмдэглэл.

Арилжааны боломж гарахыг тэвчээртэйгээр хүлээж, арилжаа хийхдээ сахилга баттайгаар мөнгөний болон арилжааны дүрмээ баримталж, арилжааны тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. 

Арилжаанд орох болон гарахдаа тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Сэтгэлзүйг удирдах зүйл бол арилжааны дүрэм, арилжааны систем, арилжааны төлөвлөгөө бөгөөд эдгээр нь таныг төлөвлөгөөгүй арилжааг болон аливаа огцом, гэнэтийн шийдвэрүүдийг сэтгэл хөдлөлөөрөө гаргахаас сэргийлнэ. Арилжааны тэмдэглэл нь арилжааны систем болон сэтгэлзүй дээр анализ хийх боломжийг олгодог. Түүнгүйгээр арилжаа хийх чадвар сайжирсан эсэхийг болон арилжаа хийх чадвараа сайжруулах боломжгүй.

Мөнгөний менежмент, арилжааны дүрэм баримтлах, арилжааны төлөвлөгөө гаргах, түүний дагуу арилжаа хийх, арилжааны тэмдэглэл хөтлөх зэрэг нь уйтгартай бөгөөд хэцүү ажил. Жишээ нь арилжааны тэмдэглэл хөтлөх тухай бодоход амархан санагдах боловч яг хөтлөх гэхээр уйтгартай бөгөөд маш хэцүү бас залхмаар. Гэхдээ боломжгүй зүйл биш. Хэсэг хугацаанд магадгүй 20 арилжааны тэмдэглэл хөтөлсний дараа тийм ч уйтгартай биш, бас ч үгүй тэрүүхэндээ хөгжилтэй зүйл гэдгийг ойлгоно.


Арилжаа хийхэд хамгийн чухал зүйлсийн нэг бол тэвчээр гэж түрүүн хэлсэн. Аливаа зүйлс дээр Паретогийн зарчим сайн үйлчилдэг. Хамгийн багаар бодоход арилжаа хийж байгаа хүмүүсийн 80% нь алдаж 20% нь олдог. Мөн нийт хугацааны 80%-д хүлээж, 10%-д шинжилгээ хийж 10%-д нь арилжаа хийдэг. Арилжааны 20% нь нийт ашгийн 80%-ийг бүрдүүлдэг. Тиймээс мөнгөний дүрмээ зөрчихгүй байх тэвчээр, арилжааны журнал хөтлөхөд төвөгтэй, хэцүү ч түүнийг хөтлөх тэвчээр, арилжааныхаа дүрмийг зөрчихгүй байх, төлөвлөгөөний дагуу тэвчээртэйгээр хүлээж байгаад арилжаанд орох зэрэг маш олон төрлийн тэвчээр шаарддаг. Орой болон ёроол (эргэлтийн цэг)-ыг барьж авах, тэдгээр дээр оролт, гаралт хийх гэж улайрах хэрэггүй. Тэвчээртэй байж ханш арилжаанд орох, гарах зөвшөөрөл өгөхийг хүлээх хэрэгтэй. Ө.х арилжаанд жаахан хоцорч орох, хоцорч гарах нь хэвийн зүйл бөгөөд энэ бол амжилтын үндэс. Мөн арилжаанд бага зэрэг хоцорч орох нь таны бодол зөв байсан гэдгийн баталгаа болно. Битгий тэвчээргүй арилжаачин байгаарай!

Тэвчэээр нь шаардлагагүй арилжаануудыг хийхээс сэргийлдэг бол зориг нь алдаж боломжгүй арилжааны боломжийг шүүрч авахад шаардагддаг.


Арилжааг зугаацах, кайф авах, бусдад арилжаа хийж байгаа дүр гаргаж мундаг харагдах биш ажил байдлаар хийх хэрэгтэй. Ажил хийхийг богино хугацаанд аваад үзвэл өдөр бүр шинэ зүйл хийж, өөр асуудал шийдвэрлэж, өөр өөр хүмүүстэй уулзаж, өөр өөр замаар ажилдаа явж, шинэ зүйлүүдийг сурч байгаа юм шиг боловч урт хугацаагаар бодоод үзвэл эдгээр зүйлс нь цөөн хэдэн хэв маяг (арилжаагаар бол патерн) дунд эргэлдэж байдаг. Өөрөөр хэлбэл нэг зүйлээ эсвэл цөөн хэдэн үйл ажиллагааг л тоть шиг давтаад байсан байдаг. Тиймээс арилжааг ажил гэж үзээд системтэйгээр тууштай суралцах, хийх хэрэгтэй. Үр дүн нь богино хугацаанд гарахгүй?! Бид өдөр бүр эсвэл сар бүр ажил дээрээ тушаал дэвшээд байдаггүй. Үүнтэй адилаар таны арилжааны арга барил, арилжааны данс удаан хугацаанд сайжирч, зузаарах болно.

Арилжаа хийж сурахад суралцах арга барилын бүхий л техникүүд шаардагддаг. Суралцах арга барилуудыг амархнаас нь хэцүү рүү дараалуулж бичвэл сонсох, харах (үйл явдал), үзэх (бичлэг), унших, бодох, бичих. Эдгээр техникүүд бүгд шаардагддаг. Арилжаа хийж сурахын тулд маш олон ном, материал унших, бичлэг буюу видео хичээл үзэх хэрэгтэй болно. Үзсэн, уншсан зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд сэтгэх, харьцуулж бодох хэрэгтэй болно. Бодлоо бичих, бичсэнийхээ дагуу хэрэгжүүлэх. Хэрэгжүүлснийгээ тэмдэглэх. Дараа нь буцаагаад харьцуулж харах, хянах хэрэгтэй. Онцолж хэлэхэд уншихгүйгээр сурах боломжгүй бөгөөд унших бол сурахын суурь. Тиймээс унших хэрэгтэй. Аль болох ном унших хэрэгтэй, бүтнээр нь унших хэрэгтэй. Яагаад унших хэрэгтэй, хэрхэн унших талаар бусад нийтлэл дээр бичсэн байгаа.  ...


Ингээд арилжааг холоос том зургаар нь харвал үнэхээр уйтгартай, нэлээд хэцүү ажил байгаа биз. Гэхдээ боломжгүй зүйл биш! Нэг аргаа олбол амархан.

Дүгнээд хэлбэл арилжааны тулгын гурван чулуу буюу мөнгөний менежмент, арилжааны сэтгэлзүй, арилжааны систем гурвыг судлах хэрэгтэй. Арилжааны боломж гарахыг тэвчээртэйгээр хүлээж, арилжаа хийхдээ сахилга баттайгаар мөнгөний болон арилжааны дүрмээ баримталж, арилжааны системийнхээ дагуу шинжилгээ хийж, төлөвлөгөө гаргаж арилжаанд орж гарч байх, залхуурахгүйгээр арилжааны тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. 

Эцэст нь хэлэхэд мөнгөний зөв дүрэм баримталдаг бол абсолют утгаараа хэзээ ч данс шатахгүй. Мөнгөний дүрэм баримталдаггүй болон арилжааны тэмдэглэл хөтөлдөггүй бол хэзээ ч арилжаагаар мөнгө олохгүй!

Амжилт хүсье. Таны зам тань дардан байх болтугай :)

COMMENTS

BLOGGER: 1



Эрсдэлийн сануулга: Forex, Stocks, ETFs, Options, CFDs, Futures, Crypto, Derivatives зэрэг арилжаа нь ханшийн өндөр хэлбэлзэлтэй, ихээхэн хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй бөгөөд хүн бүрт, хөрөнгө оруулагч бүрт тохиромжтой биш. Тиймээс арилжаа хийх танд тохиромжтой эсэхийг бодож үзээрэй. Та өөрийн оруулсан хөрөнгийг хэсэгчлэн болон бүгдийг нь алдах магадлал үргэлж байдаг тул алдаж болох хэмжээнээс илүү дүнгээр хөрөнгө оруулахгүй байх нь зохистой. Хэрэв та арилжаа хийх бол судалгаа болон шинжилгээгээ анхааралтай хийж бие даан шийдвэрээ гаргаарай. Өнгөрсөн үр дүн ирээдүйн үр дүнг харуулахгүй. Энэ сайт болон түүний бусад сувгуудад нийтэлсэн зүйлс зөвхөн мэдлэг олгох, танин мэдэхүйн зориулалттай. "Үйлчилгээний нөхцөл болон Анхааруулга"-ыг уншсаны дараа сайтаар үйлчлүүлнэ үү!
Name

Erkhemee FX,1,Lists,2,Metatrader,22,Webinar,1,Арилжаа,10,Арилжааны систем,1,Арилжааны стратеги,1,Арилжааны сэтгэлзүй,3,Арилжааны төлөвлөгөө,1,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,14,Зөвлөгөө,33,Индикатор,5,Мөнгөний менежмент,1,Мэдээ,8,Ном,6,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,2,Форекс,11,Форексын нэр томьёо,34,Форексын хичээл,56,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,Эрсдэлийн менежмент,1,
ltr
item
Forex.mn: Арилжаа хийхийг холоос том зургаар нь харвал
Арилжаа хийхийг холоос том зургаар нь харвал
https://1.bp.blogspot.com/-hyJ02y_22Mc/YGBuk2lH2AI/AAAAAAAAzPo/l6ZVPjocxsk1Ir0aM0oOV0FkBOKCZVn4QCLcBGAsYHQ/s16000/the-iceberg-of-trading-success.png
https://1.bp.blogspot.com/-hyJ02y_22Mc/YGBuk2lH2AI/AAAAAAAAzPo/l6ZVPjocxsk1Ir0aM0oOV0FkBOKCZVn4QCLcBGAsYHQ/s72-c/the-iceberg-of-trading-success.png
Forex.mn
https://www.forex.mn/2021/03/to-look-at-trading-from-a-distance-by-the-bigger-picture.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2021/03/to-look-at-trading-from-a-distance-by-the-bigger-picture.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content