Худалдаа гэж юу вэ?

Худалдаа бол бараа болон үйлчилгээг худалдан авах, зарах, худалдан авагч худалдагч талд төлбөр төлөх, оролцогч талуудын хооронд бараа болон...

Худалдаа бол бараа болон үйлчилгээг худалдан авах, зарах, худалдан авагч худалдагч талд төлбөр төлөх, оролцогч талуудын хооронд бараа болон үйлчилгээг солилцох зэрэг ойлголтуудыг хамарсан эдийн засгийн үндсэн ойлголт.

Худалдаа нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн хооронд эдийн засгийн хүрээнд явагддаг.

Олон улсын худалдаа нь бараа болон үйлчилгээний зах зээлийг өргөтгөх боломжийг улсуудад олгодог.

Олон улсын худалдааны үр дүнд зах зээл илүү их өрсөлдөөнтэй болж өрсөлдөхүйц үнийг бий болгодог бөгөөд энэ нь хэрэглэгчид хямд бүтээгдэхүүн авах боломжийг бий болгодог.

Жишээ нь: Хүмүүс машин машин худалдаж авахдаа Америк, Герман, Япон, Солонгос машинуудаас сонголт хийнэ.

Харин машин үйлдвэрлэгчид машинаа борлуулахын тулд, ашиг олохын тулд, олныг зарахын тулд өрсөлдөгчөөсөө чанартай, бат бөх, найдвар, хямдхан машин санал болгоно.


Санхүүгийн зах зээл дээр худалдаа гэдэг нь хөрөнгийн бирж, брокероор дамжуулан үнэт цаас худалдан авах, зарахыг илэрхийлдэг.

Тухайлбал Нью Йоркийн хөрөнгийн бирж (NYSE - New York Stock Exchange) -ийн шалан дээр байгаа хувьцааг худалдаж аваад, үнэ нь өсөхөөр зарах гэх мэт.

Гэвч өнөө үед санхүүгийн зах зээл дээрх худалдаа нь зөвхөн үнэт цаас төдийхнөөр хязгаарлагдахгүй болсон.

Худалдаа гэж юу вэ?
Худалдаа гэж юу вэ?

Худалдаа хэрхэн ажилладаг вэ?

Худалдаа нь цуглуулагчид хоорондоо бейсболын карт солилцохоос эхлээд нарийн төвөгтэй гүйлгээнүүдийг зохицуулах, улсуудын хоорондох импорт, экспортын улс дамнасан бодлогыг тогтоох протокол хүртэлх өргөн хүрээг хамардаг.

Гүйлгээний нарийн төвөгтэй байдлаас үл хамааран худалдаа нь үндсэн гурван төрлийн солилцоонд хуваагддаг.


Улсуудын хоорондох глобал худалдаа нь хэрэглэгч болон улсуудад эх оронд нь байхгүй бараа болон үйлчилгээнүүдийг нээлттэй болгож өгөх боломжийг бий болгож өгдөг.

Олон улсын зах зээл дээрээс хүнс, хувцас, сэлбэг хэрэгсэл, тос, үнэт эрдэнэс, дарс, хувьцаа, валют, ус гэх мэт бараг бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч чадна.

Мөн үйлчилгээ худалдаалагддаг. Тухайлбал аялал жуулчлал, банк, зөвлөх, тээврийн үйлчилгээ … гэх мэт.

Олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүн зарагдсан бол экспорт гэсэн үг.

Харин бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээрээс худалдаж авсан бол импорт гэсэн үг.

Импорт болон экспортын хэмжээг тооцож тухайн улсын төлбөрийн тэнцлийг тооцож гаргадаг.


Олон улсын худалдаа үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй мөн түүнчлэн улсуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI - foreign direct investment)-ын боломжийг нэмэгдүүлэх болон олон улсын эдийн засагт оролцох зэрэг боломжуудыг олгодог.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн улсын компани болон бусад хөрөнгөд хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгөний хэмжээ.

Онолын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь улсуудын эдийн засгийг илүү үр дүнтэй хөгжих болон илүү хялбараар өрсөлдөх чадвар сайтай эдийн засгийн оролцогч, тоглогч болох боломжийг бий болгодог.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүлээн авагч улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нь улс орондоо гадаад валютыг хүлээн авах болон бусад улсуудын туршлагыг улсдаа нэвтрүүлэх  боломж гэсэн үг.

Эдгээр  нь ажилгүйдлийн түвшинг бууруулж, онолын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсөлтийг бий болгодог.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулагчдын хувьд компаниа өргөжүүлэх, өсөлтийг бий болгох боломжийг бий болгодог. Энэ нь өндөр ашиг гэсэн үг.


Гадаад худалдааны алдагдал гэж экспортын нийт орлогоос импортын нийт зардал илүү гарахыг хэлнэ.

Өөрөөр гадаад худалдааны алдагдлыг дотоодын валют гадны зах зээл рүү урсах, гадагшлах гэж тайлбарлаж болно.

Мөн гадаад худалдааны алдагдлыг худалдааны сөрөг баланс (BOT - negative balance of trade) гэж нэрлэдэг.

Түлхүүр ойлголтууд

  • Худалдаа нь ерөнхий утгаараа бараа, үйлчилгээний солилцоог илэрхийлнэ. Ихэвчлэн мөнгө буцаж ирдэг.
  • Худалдаа нь улс дотроо эсвэл улсуудын хооронд хийгдэж болно. Олон улсын худалдааны хувьд “Харьцангуй давуу талын онол”-оор худалдаа нь бүх талуудад ашигтай. Гэвч энэ нь улсуудын дунд давхрагжилт үүсгэдэг гэж шүүмжлэгчид үздэг.
  • Эдийн засагчид улсуудын хоорондох чөлөөт худалдааг дэмждэг. Гэвч протекционизм (зохицуулан хамгаалах бодлого) болон улс төрийн шалтгааны улмаас үнэ тарифыг улсууд өөрсдөө тогтоодог. Үүний сонгодог жишээ бол Америк болон Хятад хоёр улсын хооронд явагдаж худалдааны буй дайн юм.
Америк болон Хятад хоёр улсын хооронд явагдаж худалдааны буй дайн
Америк болон Хятад хоёр улсын хооронд явагдаж худалдааны буй дайн.

Чөлөөт худалдаа VS Протекционизм

Олон улсын худалдаа нь худалдаанд тавих хяналтын түвшний талаар чөлөө худалдаа, протекционизм гэсэн хоёр ялгаатай ойлголттой.

  • Free Trade - Чөлөөт худалдаа
  • Protectionism - Зохицуулан хамгаалах бодлого/онол
Чөлөөт худалдаа гэсэн ойлголт бол laissez-faire болон хязгаарлалтгүй худалдаа гэсэн хоёр онолын илүү энгийн хувилбар нь юм.

Гол санаа нь эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйл бөгөөд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулснаар үйлдвэрлэл үр ашигтай явагдана юм.

Тиймээс худалдаа болон өсөлтийг дэмжих, хамгаалахын тулд юу ч хэрэггүй.

Учир нь зах зээлийн хүч үүнийг автоматаар хийнэ.

Чөлөөт худалдааны онол нь бусад онолын нэгэн адилаар эсрэг онолтой.


Чөлөөт худалдааны эсрэг протекционизм нь зах зээлийн хэвийн үйл ажиллагааг хангахад олон улсын худалдааны зохицуулалт чухал гэж үздэг.

Энэ онолыг дэмжигчид зах зээлийн үр ашиггүй байдал нь олон улсын худалдааны ашгийг бууруулдаг гэж үздэг бөгөөд зах зээлийг удирдан чиглүүлэхийг зорьдог.

Протекционизм нь олон янзын хэлбэрээр байдаг боловч хамгийн түгээмэл нь тариф, татаас, квот юм.

Эдгээр стратегиуд олон улсын зах зээл дээрх аливаа үр ашиггүй байдлыг засахыг хичээдэг.

Мөнгө бол худалдааг хялбар болгох солилцооны хэрэгсэл

Мөнгө нь үнэ цэнээ хадгалах болон тооцооны нэгжийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хамгийн нийтлэг солилцооны хэрэгсэл юм.

Худалдагч болон худалдан авагчдын хооронд мөнгийг шилжүүлэх, солилцох бэлэн мөнгө, электрон шилжүүлэг (ACH transfers), кредит карт, wire transfer гэх мэт төрөл бүрийн арга байдаг.

Мөнгөний шинж чанар нь үнэ цэнээ хадгалах ёстой буюу бараа эсвэл үйлчилгээний төлбөрт хүлээн авсан мөнгө нь ирээдүйд адилхан үнэтэй эсвэл ижилхэн хэмжээний зүйлийг худалдаж авч болно гэдгийг батлах, баталгаажуулах ёстой.

Бартерын гүйлгээ (Barter Transactions) буюу Бараа солилцоо

Худалдагч болон худалдан авагчид бараа, үйлчилгээг солилцохдоо мөнгө ашиглахгүй худалдаа, арилжаа хийхийг бартерын гүйлгээ гэдэг.

Бартерын гүйлгээ нь анхдагч эсвэл хөгжөөгүй нийгэмтэй холбоотой ойлголт бөгөөд эдгээр нийгмийн хүмүүс болон компаниуд илүүдэл, дутуу ашигласан, хүсээгүй бараа эсвэл хөрөнгөөрөө барааг солилцож олж авахад бартерыг ашигладаг.

Жишээ нь: 1970 онд PepsiCo Inc компани Оросын засгийн газартай кола сиропыг Столичная водкагаар худалдах бартерын тохиролцоог хийсэн.

1990 онд уг тохиролцоо 3 тэрбум доллар болж, Оросын 10 усан онгоц оролцох болтлоо өргөжсөн бөгөөд харин PepsiCo компани гэрээгээ зарж, заримыг нь түрээсэлсэн.

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,
ltr
item
Forex.mn: Худалдаа гэж юу вэ?
Худалдаа гэж юу вэ?
https://1.bp.blogspot.com/-_4KxJQ1_OTU/XVdrOAA6THI/AAAAAAAAvL8/QZP55TUG9w8wfFlAjyihihVGGsQLnLKDQCLcBGAs/s1600/trade-narrative-4.png
https://1.bp.blogspot.com/-_4KxJQ1_OTU/XVdrOAA6THI/AAAAAAAAvL8/QZP55TUG9w8wfFlAjyihihVGGsQLnLKDQCLcBGAs/s72-c/trade-narrative-4.png
Forex.mn
https://www.forex.mn/2019/08/what-is-trade.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2019/08/what-is-trade.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy