Хөрөнгийн зах зээл болон Хувьцааны зах зээлийн ялгаа

Хөрөнгийн зах зээл болон Хувьцааны зах зээлийн ялгаа Хөрөнгийн зах зээл гэдэг нь хувьцааны зах зээлээс гадна өөр бусад санхүүгийн бү...

Хөрөнгийн зах зээл болон Хувьцааны зах зээлийн ялгаа
Хөрөнгийн зах зээл болон Хувьцааны зах зээлийн ялгаа
Хөрөнгийн зах зээл гэдэг нь хувьцааны зах зээлээс гадна өөр бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг арилжаалах бусад газруудыг багтаасан хөрөнгө, худалдаа арилжааны өргөн хүрээний ойлголт юм.

Хувьцааны зах зээл нь хөрөнгө оруулагчид болон банкны байгууллагуудад хувьцааг нээлттэй эсвэл хаалттай хэлбэрээр арилжаалах боломжийг олгодог. 

Хувьцаа бол компанийн хэсэгчилсэн өмчлөлийг илэрхийлдэг санхүүгийн хэрэгсэл (бүтээгдэхүүн) юм. Эдгээр баримт бичиг (хувьцаа)-үүдийг шаардлагатай хөрөнгө босгох хэрэгсэл болгон компаниуд өргөн ашигладаг. 

Хувьцааны зах зээл нь банкнуудын дунд арилжаалах андеррайтерийн хувьцаа буюу анхдагч зах зээл болон масс (олон нийт) хөрөнгө оруулагчид арилжаалах хувьцаа буюу хоёрдогч зах зээлээс тус тус бүрддэг.

Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээл дээр хувьцаанаас гадна бонд; бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн фьючерс болон options, төрөл бүрийн зээл, өр гэх мэт дериватив гэрээг хамарсан бусад санхүүгийн үнэт цаасыг худалдаалж болдог.

Санхүүгийн бусад хэрэгслийг хөрөнгийн зах зээл дээр зарж болох бөгөөд эдгээр бүтээгдэхүүн улам боловсронгуй болж байгаа.

Зарим хөрөнгийн зах зээл нь олон нийтэд нээлттэй байдаг бол зарим нь томоохон институцийн хөрөнгө оруулагчдаас бусад бүх хүнд хаалттай байдаг.

Хаалттай арилжаа буюу томоохон институциудын хооронд том хэмжээний (дүнтэй) арилжаа маш өндөр хурдтай, хамгаалалттай компьютерийн сүлжээгээр явагддаг.

Эдгээр зах зээлүүд бүгд санхүүгийн үнэт цаасуудыг арилжаалдаг. Тиймээс бүгдээрээ хөрөнгийн зах зээл. Хувьцааны зах зээл нь хөрөнгийн зах зээлийн арилжааны нийт хэмжээний маш чухал хэсэг юм.


Хөрөнгийн зах зээл нь анхдагч болон хоёрдогч зах зээлээс бүрддэг. Орчин үед анхдагч болон хоёрдогч зах зээлийн дийлэнх нь компьютерт суурилсан цахим платформ болсон.

Анхдагч зах зээл нь хувьцаа гаргагч компаниас үнэт цаасыг шууд худалдаж авах тусгай хөрөнгө оруулагчдад нээлттэй байдаг.

Үнэт цаасыг аль зах зээлд зориулж гаргаж байгаагаас нь шалтгаалан анхдагч зах зээлд санал болгох (Primary offering) эсвэл анх удаа нийтэд санал болгох (IPO - Initial Public Offering) гэж нэрлэдэг.

Компани нээлттэй буюу хувьцаат компани болохдоо хувьцаа, бондоо хедж сан болон хамтын хөрөнгө оруулалтын сан зэрэг томоохон болон институцийн хөрөнгө оруулагчдад зардаг.


Хоёрдогч зах зээл буюу аль хэдийн гаргасан үнэ цаасыг хөрөнгө оруулагчдын хооронд арилжаалдаг газруудын үйл ажиллагааг зохицуулагч байгууллагууд хянадаг.

Тухайлбал Америкийн Нэгдсэн Улсын хувьд хоёрдогч зах зээлийг  Үнэт цаас, Биржийн хороо (SEC - Securities and Exchange Commission) нь хянадаг. Хувьцаа гаргагч компаниуд хоёрдогч зах зээлд оролцдоггүй. Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE - New York Stock Exchange) болон Nasdaq бол хоёрдогч зах зээлийн жишээ юм.

(Илүү дэлгэрэнгүйг "Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?" нийтлэлээс уншина уу.)

Хувьцааны зах зээл

Хувьцааны зах зээлд олон нийтэд нээлттэй арилжаа хийлгэдэг хэд хэдэн алдартай зах зээл байдаг.

Nasdaq, Dow Jones, S&P 500 нар нь хамгийн чухал хувьцааны зах зээлүүд бөгөөд АНУ-д өдөр бүр их хэмжээний арилжаа хийгддэг.

Бусад улсуудад ч гэсэн алдартай зах зээл байдаг. Жишээлбэл Японы Nikkei 225, … гэх мэт. Зах зээл бүр өдрийн турш нээлттэй байх тодорхой цаг хугацаатай байдаг. Өөр өөр зах зээл (бирж) дээр арилжаа хийх замаар хөрөнгө оруулагчид өдрийн турш хувьцаагаа идэвхтэй арилжаалах боломжтой болно.


Хувьцааны зах зээлийн үндсэн үүрэг бол худалдагчид болон болон худалдан авагчдыг арилжаагаа явуулах боломжтой шударга, зохицуулалттай, хяналттай орчинд нэгтгэх буюу орчноор хангах явдал юм.

Энэ нь арилжаанд оролцож байгаа хүмүүст арилжаа нь ил тод явагдаж байгаа, ханш үнэн зөв байгаа, шударга тодорхой байгаа гэсэн итгэлийг өгдөг.

Энэхүү зохицуулалт нь зөвхөн хөрөнгө оруулагчдад төдийгүй үнэт цаасаа арилжаалж буй корпорацуудад ч бас тустай. Хувьцааны зах зээл тогтвортой, эрүүл байгаа үед эдийн засаг хөгждөг.

Сонирхуулахад: Нью-Йоркийн хөрөнгийн бирж 1792 оны 5-р сарын 17-ны өдөр анхны үнэт цаасаа арилжаалсан.


Бондын зах зээлийн нэгэн адил хөрөнгийн зах зээлд хоёр бүрэлдэхүүн хэсэг байдаг.

Эхний ээлжийн үнэт цаас анхдагч зах зээлд зориулагдаж нөөцлөгддөг бөгөөд дараагийнх нь хөрөнгийн зах зээл дээр олон нийтэд нээлттэй хувьцаа болох буюу IPO (Initial Public Offering) хийгдэнэ.

Хувьцааны зах зээлийг андеррайтерууд дэмждэг байдаг бөгөөд андеррайтерууд үнэт цаасны анхны үнийг тогтоодог.

Үүний дараа үнэт цаас хоёрдогч зах зээл дээр нээгддэг. Хоёрдогч зах зээл нь хамгийн их арилжааны үйл ажиллагаа явагддаг газар юм.

(Илүү дэлгэрэнгүйг "Хувьцаа гэж юу вэ?" нийтлэлээс уншина уу.)

Гол ойлголтууд

  • Хөрөнгийн зах зээлд санхүүгийн үнэт цаас болон хөрөнгийг худалдаж авах, зарах бүх биржийн зах зээл хамаардаг.
  • Хөрөнгийн зах зээлд хувьцаанаас гадна бонд, дериватив, түүхий эдийн арилжаа хамаардаг.
  • Хувьцааны зах зээл нь зөвхөн компаниудын хувьцааг арилжаалдаг хөрөнгийн биржийн тусгай ангилал юм.

Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,
ltr
item
Forex.mn: Хөрөнгийн зах зээл болон Хувьцааны зах зээлийн ялгаа
Хөрөнгийн зах зээл болон Хувьцааны зах зээлийн ялгаа
https://1.bp.blogspot.com/--4mLCg62DJw/XVfNGT9xINI/AAAAAAAAvOM/lxLnFXaiIeMyPDg6u-6L5-pqhBgOTG1gwCLcBGAs/s1600/what-is-difference-between-capital-market-and-stock-market.png
https://1.bp.blogspot.com/--4mLCg62DJw/XVfNGT9xINI/AAAAAAAAvOM/lxLnFXaiIeMyPDg6u-6L5-pqhBgOTG1gwCLcBGAs/s72-c/what-is-difference-between-capital-market-and-stock-market.png
Forex.mn
https://www.forex.mn/2019/08/what-is-difference-between-capital-market-and-stock-market.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2019/08/what-is-difference-between-capital-market-and-stock-market.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy