Бонд гэж юу вэ?

Бонд буюу өрийн бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд тодорхой хүүтэйгээр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм.

Бонд гэж юу вэ?
Бонд гэж юу вэ?

Үнэт цаасыг хувьцаа болон бонд гэж хоёр ангилдаг.

Бонд буюу өрийн бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд тодорхой хүүтэйгээр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм.

Харин "Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ.

Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн.

Бондын хэлбэр, төрөл

Бондын маш олон ангилал, төрөл, хэлбэр байдаг. Үүнд:
  • Бондыг гаргагчаар нь засгийн газрын ба засгийн газрын бус бонд гэж хоёр ангилдаг.
  • Засгийн газрын бус бондын гол төлөөлөл нь компанийн бонд юм.
  • Бонд нь биет ба биет бус гэсэн хоёр хэлбэртэй.
  • Бонд нь энгийн болон хямдруулсан гэсэн хоёр төрөлтэй.
  • Бондыг хугацаанаас нь хамаарч богино, дунд болон урт хугацааны гэж ангилна.
  • Бонд нь хөрвөх бонд, хүүгүй бонд, барьцаат бонд гэх мэт олон төрөлтэй.

Бондыг хугацаанаас нь хамааруулж 3 ангилдаг.
  • 1-5 жилийн хугацаатай бол богино хугацааны бонд
  • 5-12 жилийн хугацаатай бол дунд хугацааны бонд
  • 12-30 жилийн хугацаатай бол урт хугацааны бонд

Бодын хүүгийн хэмжээ бага байх тусам хөрөнгө оруулалтын эрсдэл бага байдаг.

Эсрэгээрээ бодын хүүгийн хэмжээ өндөр байх тусам хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр байдаг.

Жишээ нь: Засгийн газрын бонд эрсдэл багатай ч хүүгийн хэмжээ нь бага байдаг.

Харин компанийн бонд ихэвчлэн засгийн газрын бондоос хүү өндөртэй бөгөөд эрсдэл өндөртэй байдаг.

Бондын зориулалт

Засгийн газар ихэвчлэн бондыг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор бонд босгодог.

Харин компаниуд ихэвчлэн хөрөнгө босгох, бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх гэх мэт зорилгоор бонд босгодог.

Хувьцаа болон Бондын ялгаа

Компаниуд шинэ төсөл хэрэгжүүлэх эсвэл бизнесээ өргөжүүлэх зорилгоор хувьцаа гаргаж хөрөнгө оруулалтын мөнгө олдог.

Хэн нэгэн хувьцаа худалдаж авахад хувьцааг гаргасан компаниас шууд худалдаж (анхдагч зах зээлээс) авах эсвэл өөр хувьцаа эзэмшигчээс (хоёрдогч зах зээлээс) худалдаж авах хоёрын хооронд маш чухал ялгаа байдаг.

Компани хувьцаа гаргахад хариуд мөнгө буцаж ирдэг.

Хувьцаа болон Бондын ялгаа
Хувьцаа болон Бондын ялгаа

Бонд бол олон зүйлээр хувьцаанаас эрс ялгаатай.

Нэгдүгээрт, бонд эзэмшигч нь компанид мөнгө зээлдүүлэгч бөгөөд үндсэн төлбөрөө авахаас гадна хүү авдаг.

Зээлдүүлэгч нь копмани дампуурсан тохиолдолд зээлээ төлөхийн тулд зарж борлуулсан орлогыг хувьцаа эзэмшигчдээс түрүүлж авах эрх зүйн давуу эрхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл компани дампуурах үед хувьцаа эзэмшигчид дарааллын сүүлд зогсдог бөгөөд ихэвчлэн юу ч олж авч чаддаггүй.

Үүнээс харвал хувьцааны хөрөнгө оруулалт нь бондын хөрөнгө оруулалтаас эрсдэлтэй гэсэн үг.


Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

BLOGGER: 1
  1. Бонд гэж юу болохыг ойлгож авлаа. Баярлалаа. Амжилт хүсье.

    ReplyDelete

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,
ltr
item
Forex.mn: Бонд гэж юу вэ?
Бонд гэж юу вэ?
Бонд буюу өрийн бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд тодорхой хүүтэйгээр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм.
https://1.bp.blogspot.com/-tB0hoHOfgzE/XVePSRaMzAI/AAAAAAAAvNA/fLdhlLGBNE4u0vBeQ7qLWP5DCrCLlHXRgCLcBGAs/s1600/what%2Bis%2Bbond.jpg
https://1.bp.blogspot.com/-tB0hoHOfgzE/XVePSRaMzAI/AAAAAAAAvNA/fLdhlLGBNE4u0vBeQ7qLWP5DCrCLlHXRgCLcBGAs/s72-c/what%2Bis%2Bbond.jpg
Forex.mn
https://www.forex.mn/2019/08/what-is-bond.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2019/08/what-is-bond.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy