Хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх вэ?

Хөрөнгө оруулагч, Арилжаачин аль нь ч байсан хамаагүй хэрхэн хувьцааны арилжаа хийх талаарх дараах зөвлөгөөнүүд хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх болон аюулгүй арилжаа хийхэд туслах болно.

Хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх вэ?
Хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх вэ?

Хөрөнгө оруулагч, Арилжаачин аль нь ч байсан хамаагүй хэрхэн хувьцааны арилжаа хийх талаарх дараах зөвлөгөөнүүд хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх болон аюулгүй арилжаа хийхэд туслах болно.

Хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх вэ?

Портфелийн 10%-иас ихгүй хувийг арилжаа хийхэд зориулах. Хувьцаанд хөрөнгө оруулах авьяас чадварыг олж мэдсэн ч гэсэн портфелийнхээ 10% -иас илүү хувийг нэг хувьцаанд хуваарилах нь таны хадгаламжийг хэт тогтворгүй байдалд хүргэж болзошгүй. Эрсдэлийг удирдах бусад шалтгаан: Алдах боломжтой (алдаж чадах) мөнгөнийхөө хэмжээгээр л хөрөнгө оруул хэрэгтэй. Ойрын хугацаанд зориулагдсан мөнгө, төлөх ёстой зардал (байшин, машинд төлөх төлбөр; байшин, машинд төлөх урьдчилгаа төлбөр; сургалтын төлбөр гэх мэт)-ийг ашиглаж болохгүй. Хэрэв эрүүл мэндийн яаралтай тусламжийн сан (хуримтлал) байхгүй бол нэг хувьцаанд оруулах 10%-ийг багасгах хэрэгтэй. Мөн өөрийн орлогоос хамгийн багадаа 10% -ийг тэтгэврийн хадгаламжийн дансанд төвлөрүүлэх хэрэгтэй.

Дадлага, дадлага, бас дахин дадлага хийх. Гэхдээ бодит мөнгөөр биш. Олон онлайн хувьцааны брокерууд хөрөнгө оруулагчид мэдлэг, туршлагыг олж авах виртуал арилжааны хэрэгслүүдийг санал болгодог. Бага дарамттайгаар мэдлэгийг олж авах үүнээс илүү сайн гарын авлага байхгүй. Цаасан арилжаа (paper trading - виртуал арилжаа, демо арилжаа) нь үйлчлүүлэгчдэд арилжааны авхаалж самбаагаа турших, бодит мөнгөөр хөрөнгө оруулахаас өмнө сайн ололт амжилтыг бий болгох боломжийг олгодог. Орчин үед бараг бүх хувьцаа болон форексын брокерууд виртуал буюу демо арилжааны платформыг санал болгодог болсон.

Захиалгыг хянамгай гүйцэтгэх (хийх) замаар эрсдэлийг бууруулах. Худалдаж авахад цаг зарцуулах (гаргах) нь хөрөнгө оруулагчийн ханшийн хэлбэлзэлд өртөх нөлөөллийг буруулахад тусалдаг. Олон арилжааг дундаж ханшаар аль эсвэл гуравны нэгээр худалдаж авах замаар ханшийн хэлбэлзлийн нөлөөллийг бууруулж болно.

Өгөөжийг зах зээлийн жишигтэй харьцуулж хэмжих. Энэ нь зөвхөн идэвхтэй биш бүх төрлийн хөрөнгө оруулагчдад зайлшгүй шаардлагатай зөвлөгөө. Хувьцаа худалдаж авахын эхний зорилго нь жишиг индексээс илүү (дээгүүр) байх юм. Жишиг индекс гэж Standard & Poor's 500 индекс (ихэвчлэн "зах зээл"-ийн төлөөлөгч болгон ашиглагддаг), Nasdaq нийлмэл индекс (технологийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулагчдын хувьд) болон бусад жижиг индексүүдийг хэлнэ. Эдгээр индексүүд нь хэмжээ, аж үйлдвэр, газарзүйд суурилсан компаниудаас бүрддэг. Үр дүнг хэмжих нь чухал бөгөөд хэрвээ чухал болон мэргэжлийн хөрөнгө оруулагчид жишиг үзүүлэлтээс дээгүүр гарч чадахгүй бол хямд өртөгтэй индексийн хамтын хөрөнгө оруулалтын сан эсвэл ETF (Exchange-Traded Fund)-т хөрөнгө оруулах нь санхүүгийн хувьд чухал юм. Үндсэндээ хувьцааны сагсын гүйцэтгэл нь жишиг индексүүдийн аль нэгтэй нягт уялддаг.

“Hot tips” буюу “Хөрөнгө оруулалт болон арилжааны зах зээлийн халуухан, шуугиан дагуулсан зөвлөгөөнүүдийг” хайрахгүй байх. Төлбөртэйгөөр хувьцааг сурталчилдаг, магтдаг хүмүүс болон сайт, форум, группууд таны найз, зөвлөгч, Wall Street-ийн их багш биш. Ихэнх тохиолдолд эдгээр хүмүүс нь pump-and-dump-ийн нэг хэсэг байдаг. Мөн түүнчлэн эдгээр хүмүүс нь бага танигдсан компанийн цөөн арилжаалагддаг хувьцааны багцыг буюу ихэвчлэн центийн хувьцаа (penny stock - пенийн хувьцаа)-г худалдаж авсан байдаг бөгөөд сурталчилгаа буюу хиймэл идэвхжилтийг интернетэд бий болгодог. Цайлган сэтгэлтэй хөрөнгө оруулагчид хувьцааг худалдаж авч ханшийг өсгөх үед луйварчид ашгаа авч, хувьцаагаа хаяж, хувьцаагаа буцааж шал руу илгээдэг. Тэдний орж битгий луйварчдын халаасанд туслаарай. Хэрвээ их багш хайж байгаа бол Уоррен Баффеттийн хувьцаа эзэмшигчдэд зориулсан ухаалаг, эрүүл зөвлөгөө; эрүүл саруул, ухаалаг ажиглалт болон урт хугацааны хөрөнгө оруулалтын жил бүрийн захидлыг уншаарай.

IRS-д зориулж бүртгэлийг сайн хөтлөх. Хэрэв 401(k), бусад ажлын байрын данс, Roth, уламжлалт IRA гэх мэт татварын давуу эрх бүхий данс ашиглахгүй байгаа бол хөрөнгө оруулалтын ашиг болон алдагдлууд нь татварын асуудлыг төвөгтэй болгодог. IRS нь арилжаачны төрлөөс хамаарч өөр өөр дүрэм, татварын хувь хэмжээг ашигладаг бөгөөд өөр өөр маягт бөглөхийг шаарддаг. Дотоод орлогын алба (IRS - Internal Revenue Service) нь АНУ-ын холбооны засгийн газрын орлогын алба юм. (Хэрвээ хүсвэл хувьцааны арилжаачдад зориулсан IRS-ийн дүрмийг уншаарай). Сайн бүртгэл хөтлөхийн бас нэг давуу тал нь алдагдсан хөрөнгө оруулалтыг татварын алдагдал хураах (tax-loss harvesting) гэж нэрлэдэг аятайхан стратегиар дамжуулан орлогод төлсөн татварыг нөхөн авахад ашиглаж болно. Жич: Ийм нөхцөл байдал Монголд байхгүй ч гэсэн орчуулав.

Хэтийн төлөвийг харах. Амжилттай хөрөнгө оруулагч байхын тулд бүх хүнээс өмнө дараагийн гайхалтай хувьцааг олох шаардлагагүй. XYZ хувьцааг ирээдүйтэй гэж сонсох үед мянга мянган мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдаж авсан байх ба хувьцаа аль хэдийн үнэд хүрсэн байх өндөр магадлалтай. Гялс буцаж унаад дахин өсөөд буюу ашиг хийхэд хэтэрхий оройтсон байж магадгүй. Гэхдээ энэ нь үдэшлэгт хэтэрхий оройтсон гэсэн үг биш. Их хэмжээний хөрөнгө оруулалт нь олон жилийн турш хувьцаа эзэмшигчид үнэ цэнийг үргэлжлүүлэн хүргэсээр байх болно. Энэ нь идэвхтэй хөрөнгө оруулалтыг хобби болгон арчлахад сайн зүйл.

Арилжааны түншээ ухаалгаар сонгох. Хувьцааны арилжаа хийхэд брокер хэрэгтэй. Брокер сонгохдоо дурын брокер сонгож болохгүй. Таны хөрөнгө оруулалтын хэв маяг болон туршлагатай хамгийн сайн тохирох үйлчилгээний нөхцөл болон хэрэгслүүдтэй брокерыг сонгох хэрэгтэй. Идэвхтэй арилжаачдын хувьд нэн тэргүүний асуудал бол цаг хугацааны мэдрэмжтэй арилжаа хийхэд хурдан захиалгыг гүйцэтгэх болон бага шимтгэл юм. Арилжаа хийж эхлэх гэж байгаа шинэ хөрөнгө оруулагчид арилжааныхаа хэрэгсэл (tools, platform) болон бусад ойлголт, зүйлүүдийг сургалтын материал, онлайн хичээл, хувийн семинар зэргээр дамжуулан заах боломжтой брокерыг хайх хэрэгтэй. Анхаарч авч үзэх бусад шинж чанарууд бол хувьцааны шинжилгээ хийх хэрэгсэл (tool)-үүд; дохиолол (alert) өгдөг байх; захиалга хийхэд амархан, хялбар байдал; үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээ; хяналт шалгалт зэргийн хүртээмжтэй бөгөөд чанартай байдал юм.


Хэрхэн хувьцааг судлахыг сурахад зарцуулсан цаг хугацаа, хувьцааны арилжаа хийхэд өсөх, унах эсэхийг таамаглах мэдрэмж болон тэр ч байтугай орчин илүү олон зүйл байсан ч, тэдгээр дээр хангалттай цаг хугацаа зарцуулсан ч чухал биш. Өөрөөр хэлбэл эдгээр зүйл нь хувьцааны арилжаанд амжилт олох болон хувьцааны арилжаагаар ашиг хийхийн баталгаа болж чадахгүй. Хэрвээ зугаацах гэж байгаа бол, алдаж болохгүй мөнгийг оруулах гэж байгаа хувьцааны арилжаанд, ер нь ямар ч төрлийн арилжаанд мөнгө оруулах, хөрөнгө оруулах хэрэггүй!

Арилжаа болон Форекс арилжаатай холбоотой бусад зөвлөгөөг "Зөвлөгөө" хэсгээс уншина уу.

Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,
ltr
item
Forex.mn: Хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх вэ?
Хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх вэ?
Хөрөнгө оруулагч, Арилжаачин аль нь ч байсан хамаагүй хэрхэн хувьцааны арилжаа хийх талаарх дараах зөвлөгөөнүүд хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх болон аюулгүй арилжаа хийхэд туслах болно.
https://1.bp.blogspot.com/-LloK_0zOPTA/XVfZdZKSqII/AAAAAAAAvOY/igWnH2yjXpk-kYLXcbsmjuaXM44o-12wgCLcBGAs/s1600/2383651_14973928702008_rId7_thumb.jpg
https://1.bp.blogspot.com/-LloK_0zOPTA/XVfZdZKSqII/AAAAAAAAvOY/igWnH2yjXpk-kYLXcbsmjuaXM44o-12wgCLcBGAs/s72-c/2383651_14973928702008_rId7_thumb.jpg
Forex.mn
https://www.forex.mn/2019/08/how-to-survive-stock-trading.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2019/08/how-to-survive-stock-trading.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy