Ямар мэдээ зарлагдахад арилжаа хийх ёстой вэ?

Мэдээн дээр арилжаа хийдэг стратегийг хайж эхлэхээс өмнө ямар мэдээн дээр арилжаа хийвэл илүү өгөөжтэй гэдгийг мэдвэл зүгээр . Богино х...

Мэдээн дээр арилжаа хийдэг стратегийг хайж эхлэхээс өмнө ямар мэдээн дээр арилжаа хийвэл илүү өгөөжтэй гэдгийг мэдвэл зүгээр.

Богино хугацаанд хэлбэлзлийг бий болгодог учраас мэдээн дээр арилжаа хийдэг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс бид форексын зах зээлийг хамгийн их хөдөлгөх боломжтой арилжааны мэдээг хүсэж байдаг.

Зах зээл нь янз бүрийн улс орнуудын ихэнх эдийн засгийн мэдээнүүдэд хариу үйлдэл үзүүлж хөдөлж байдаг. Гэвч зах зээл дээр хамгийн том хөдөлгөөн үүсгэдэг, хамгийн их хүмүүс үздэг мэдээ бол АНУ-ын мэдээнүүд байдаг.

Ямар мэдээ зарлагдахад арилжаа хийх ёстой вэ?

Шалтгаан нь АНУ бол дэлхийн хамгийн том эдийн засагтай улс бөгөөд Америк Доллар бол дэлхийн нөөц валют юм.

Америк Доллар нь форексын бүх гүйлгээний ойролцоогоор 90%-ийг эзэлдэг ба иймээс АНУ-ын мэдээ болон мэдээллүүд (data)-ийг үзэх нь чухал байдаг.

Дараах зурагт хамгийн их хэлбэлзэл үүсгэдэг АНУ-ын зарим мэдээнүүдийг харуулав.

Зах зээлийн ханшийг хамгийн их хэлбэлзүүлдэг мэдээнүүд
Зах зээлийн ханшийг хамгийн их хэлбэлзүүлдэг мэдээнүүд

Инфляцийн мэдээ болон төв банкны мэдэгдлүүдээс гадна дайн, байгалийн гамшиг, улс төрийн үймээн самуун, сонгууль гэх мэт геополитикийн мэдээнүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй.

Хэдийгээр эдгээр мэдээ нь бусад мэдээнүүд шиг хүчтэй нөлөөлөл үзүүлэхгүй ч гэсэн тэдгээрт анхаарал хандуулж байх нь зүйтэй.

"Хүчтэй нөлөөтэй Форексын мэдээний жагсаалт" нийтлэлийг унших.

Түүнчлэн хөрөнгийн болон хувьцааны зах зээлийн хөдөлгөөнд анхаарал хандуулж байх хэрэгтэй.

Хувьцааны зах зээлийн хандлага буюу хувьцааны зах зээлд хөдөлгөөн үүсэж эхлэх үе нь форексын зах зээлд томоохон хөдөлгөөнүүд бий болох урьдчилсан дохио болдог.

Одоо бид ямар мэдээнүүд хамгийн том хөдөлгөөнүүдийг үүсгэдэг гэдгийг мэддэг боллоо. Бидний дараагийн алхам бол ямар валютын хослол илүү өгөөжтэй гэдгийг мэдэх юм.

Мэдээ нь форексын зах зээлийн хэлбэлзлийг ихэсгэдэг бөгөөд арилжааны боломжийг нэмэгдүүлдэг. Тиймээс хөрвөх чадвар сайтай валютууд дээр арилжаа хийх нь чухал.

Хөрвөх чадвар сайтай валютын хослолууд нь бидний захиалгыг ямар нэгэн гацалтгүй бөгөөд шууд биелэгдэх боломж (баталгааг) бидэнд өгдөг.
  1. EUR/USD
  2. GBP/USD
  3. USD/JPY
  4. USD/CHF
  5. USD/CAD
  6. AUD/USD
Та анзаарсан уу?

Тиймээ! Эдгээр нь бүгд major currency pairs (голлох валютын хослолууд)!

Голлох хослол (majors pairs)-ууд нь маш сайн хөрвөх чадвар сайтай учраас маш бага spread (tightest spreads)-тэй байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Мэдээ гарах үед spread өргөсдөг (spreads widen) учраас бага spread-тэй хослол дээр арилжаа нь ухаалаг зүйл болно.

Одоо биз ямар мэдээнүүд болон валютын хослолууд дээр арилжаа хийвэл зүгээр гэдгийг мэддэг боллоо.

"Мэдээн дээр арилжаа хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй!" нийтлэлийг унших.

Нэмэлт

Мэдээн дээр хэрхэн арилжаа хийх тухай Henry Liu-ийн бичсэн News Profiteer (Definitive Guide to Fundamental News Trading) гэдэг ном байдаг. Энэхүү номон дээрээс дараах хоёр хүснэгтийг хүргэж байна.

Special Definitive Guide Cheat Sheet Report

Дараах хүснэгт (Special Definitive Guide Cheat Sheet Report)-ийг хэрхэн ойлгох вэ?
Жишээ нь: АНУ-ын Core CPI m/m буюу Хэрэглээний үнийн индексийн мэдээ өмнөх мэдээ (статистик түвшин)-ээсээ 0.20%-ийн өөрчлөлттэйгөөр зарлагдвал USD оролцсон хослолууд ойролцоогоор 50 пипээр хэлбэлзэнэ. Жич: Энэ бол дунджаар авсан үзүүлэлт бөгөөд иймэрхүү байдлаар хөдөлж магадгүй гэдэг таамаглал/магадлал юм.
Special Definitive Guide Cheat Sheet Report
Зураг дээр дарж томоор харна уу.

Market Cycle in a normal Trading day (NY Time)

Market Cycle in a normal Trading day (NY Time)
Зураг дээр дарж томоор харна уу.

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,
ltr
item
Forex.mn: Ямар мэдээ зарлагдахад арилжаа хийх ёстой вэ?
Ямар мэдээ зарлагдахад арилжаа хийх ёстой вэ?
https://4.bp.blogspot.com/-hXqVNKiuv5E/W9x3wIGglLI/AAAAAAAArg4/gQvRu-MP95UEoUmvCKzUzWnc4cmkpSHIwCLcBGAs/s1600/breaking-news.jpeg
https://4.bp.blogspot.com/-hXqVNKiuv5E/W9x3wIGglLI/AAAAAAAArg4/gQvRu-MP95UEoUmvCKzUzWnc4cmkpSHIwCLcBGAs/s72-c/breaking-news.jpeg
Forex.mn
https://www.forex.mn/2018/11/which-reports-are-trade-worthy.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2018/11/which-reports-are-trade-worthy.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy