MetaTrader 4 платформыг Windows үйлдлийн систем дээр суулгах заавар

Windows үйлдлийн системтэй компьютер (desktop, notebook) дээр MetaTrader 4 болон MetaTrader 5 платформыг суулгах адилхан. Тиймээс Window...

MetaTrader 4 платформыг Windows үйлдлийн систем дээр суулгах заавар

Windows үйлдлийн системтэй компьютер (desktop, notebook) дээр MetaTrader 4 болон MetaTrader 5 платформыг суулгах адилхан. Тиймээс Windows үйлдлийн систем дээр MetaTrader 4 арилжааны платформ (терминал) програмыг алхам алхмаар (step by step) суулгаж байгаа зааврыг оруулж байна.

MetaTrader 4, MetaTrader 5, cTrader, TradingView бол хамгийн өргөн ашиглагддаг форекс арилжааны платформ юм. Эдгээрээс гадна зарим компани, брокерууд өөрийнхөө хөгжүүлсэн арилжааны платформыг санал болгодог.

Арилжааны данс нээхдээ платформ дээр нь MetaTrader 4-ийг сонговол зүгээр гэж зөвлөж байна. Учир нь одоогоор ихэнх арилжаачид MetaTrader 4 платформыг ашиглаж байна. Мөн ихэнх брокерууд MetaTrader 4-ийг ашиглахыг санал болгож байна.

MetaTrader 4 платформыг Windows үйлдлийн систем дээр суулгах заавар

Алхам 1:  Платформын програм (installation file)-ыг татаж авна. Ихэнх брокерууд бүртгүүлээд вэб сайт руу нь нэвтэрч орсны дараа платформын програмыг татаж авах боломжтойгоор вэб сайт дээрээ байршуулсан байдаг.

Энэхүү MetaTrader платформыг суулгах зааварт "IC Markets" брокерыг жишээ болгон ашигласан ба өөр ямар ч брокер байсан MetaTrader платформыг суулгах дараалал болон заавар нь адилхан.

Брокер, платформын талаар ойлголт авахыг хүсвэл "Форексын брокер гэж юу вэ?", "Хэрхэн арилжааны сайн брокер болон платформ сонгох вэ" нийтлэлүүдийг уншина уу.

Ямар брокер сонгохоо мэдэхгүй, ямар нэгэн брокерт бүртгүүлээгүй бол үйлчилгээний нөхцөл  нь уян хатан, ашиглахад хялбар, spread, commission буюу шимтгэл маш багатай Австралийн №1 бөгөөд Дэлхийн хамгийн том True ECN брокер "IC Markets" брокерыг сонгохыг санал болгож байна.

IC Markets брокероос MetaTrader 4 татаж авах. Вэб сайт руу нь хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрсний дараа татаж авна.

Алхам 2: Installation буюу icmarkets4setup.exe файлыг хулганаараа хурдан хоёр товшиж "setup"-ыг ажиллуулна.

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 3: Тухайн компьютер дээр шинэ програм суулгах гэж байна зөвшөөрөх үү гэсэн цонх гарч ирнэ. Мэдээж "Yes" товчийг дарна.

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 4: License Agreement (Лицензийн гэрээ) цонх гарч ирэх ба уншаад зөвшөөрч байвал "Next" товчийг дарна.

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 5: Програм суух процесс эхэлнэ. Ойролцоогоор 30 секунд болно.

Зураг дээр дарж томоор харна уу.

Зураг дээр дарж томоор харна уу.

Зураг дээр дарж томоор харна уу.

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 6: Програм суугаад дууссан бол дараах цонх гарч ирэх ба "Finish" товчийг дарна.

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 7: "Finish" товч дарсны дараа эхний удаа програм автоматаар өөрөө эхлэх (асах) ба дараах байдлаар харагдана.

Зураг дээр дарж томоор харна уу.

За ингээд MetaTrader 4  платформ сууж дууслаа. MetaTrader платформтой арилжааны дансаа холбоод арилжаа хийж эхлэх үлдлээ.

MetaTrader програмыг эхлүүлэх

Програмыг дараах 3 аргаар manually-ээр буюу  гараар эхлүүлж болно.

1. Копмьютерийн дэлгэц дээр "MetaTrader 4 IC Markets" гэсэн shortcut буюу icon үүссэн байх ба хулганаараа хурдан хоёр товшиж "MetaTrader 4" платформыг ажиллуулна.

Зураг дээр дарж томоор харна уу.

2. Копмьютерийнхээ Start цэсийг доош нь scroll-дож гүйлгэвэл MetaTrader 4 IC Markets -> IC Markets MT4 гэсэн цэс байх ба IC Markets MT4 цэс дээр дарж (хулганаар нэг товшиж) "MetaTrader 4" платформыг ажиллуулна.

Зураг дээр дарж томоор харна уу.

3. Копмьютерийнхээ Start цэсний хайлтын хэсэг дээр "MetaTrader" гэж бичвэл "MetaTrader 4 IC Markets" гэсэн програм гарч ирэх ба түүн дээр дарж (хулганаар нэг товшиж) "MetaTrader 4" платформыг ажиллуулна.


Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,7,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,2,Хөрөнгө оруулалт,4,Хувьцаа,7,Худалдаа,3,Эдийн засаг,7,
ltr
item
Forex.mn - Форекс гэж юу вэ?: MetaTrader 4 платформыг Windows үйлдлийн систем дээр суулгах заавар
MetaTrader 4 платформыг Windows үйлдлийн систем дээр суулгах заавар
https://3.bp.blogspot.com/-nIe43ABrHUc/W-Ed4xLZ01I/AAAAAAAArnQ/AR5rKz2RROo3GlcUXD9wP-5CnyaYtnNjgCLcBGAs/s1600/MetaTrader%2B4%2BInstallation%2BStep%2Bby%2BStep%2BInstructions%2Bfor%2BWindows.png
https://3.bp.blogspot.com/-nIe43ABrHUc/W-Ed4xLZ01I/AAAAAAAArnQ/AR5rKz2RROo3GlcUXD9wP-5CnyaYtnNjgCLcBGAs/s72-c/MetaTrader%2B4%2BInstallation%2BStep%2Bby%2BStep%2BInstructions%2Bfor%2BWindows.png
Forex.mn - Форекс гэж юу вэ?
https://www.forex.mn/2018/11/metatrader-4-installation-instructions-for-windows.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2018/11/metatrader-4-installation-instructions-for-windows.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy