Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх заавар

SHARE:

Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх буюу MetaTrader 4 арилжааны платформд арилжааны дансаа холбох заавар Me...

Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх

Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх буюу MetaTrader 4 арилжааны платформд арилжааны дансаа холбох заавар

MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэхийн тулд эхлээд ямар нэгэн форексийн данстай байх ёстой. Данс нь бодит (жинхэнэ) буюу live арилжааны данс эсвэл сургалтын (дадлагын, сургалтын) буюу demo (демо) дансны аль нь ч байсан болно. Форекс арилжааны данстай болохын тулд ямар нэгэн форексийн брокерт бүртгүүлсэн байх ёстой.

Брокер, платформын талаар ойлголт авахыг хүсвэл "Форексын брокер гэж юу вэ?", "Хэрхэн арилжааны сайн брокер болон платформ сонгох вэ" нийтлэлүүдийг уншина уу.

Ямар брокер сонгохоо мэдэхгүй, ямар нэгэн брокерт бүртгүүлээгүй бол үйлчилгээний нөхцөл  нь уян хатан, ашиглахад хялбар, spreadcommission буюу шимтгэл маш багатай Австралийн №1 бөгөөд Дэлхийн хамгийн том True ECN брокер "IC Markets" брокерыг сонгохыг санал болгож байна.

Арилжааны данс нээхдээ платформ дээр нь MetaTrader 4-ийг сонговол зүгээр гэж зөвлөж байна. Учир нь одоогоор ихэнх арилжаачид MetaTrader 4 платформыг ашиглаж байна. Мөн ихэнх брокерууд MetaTrader 4-ийг ашиглахыг санал болгож байна.

MetaTrader 4 арилжааны платформыг суулгаагүй бол дараах зааврын дагуу суулгана уу.
Холбоотой нийтлэлүүд

Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх заавар

Алхам 1. Эмэйлээс арилжааны дансны мэдээллийг харах.

Ямар нэгэн брокерт бүртгүүлээд арилжааны данс нээхээр эмэйлээр "Live Trading Account Details" гэсэн эмэйл ирнэ. Эмэйлийн агуулга брокероосоо шалтгаалаад өөр өөр байна. Доор жишээ болгож IC Markets, Pepperstone, XM зэрэг брокеруудын "Live Trading Account Details" эмэйлийг screenshot-оор харуулав.

IC Markets (MT4 Live Account Details гэсэн эмэйл ирдэг)
Зураг дээр дарж томоор харна уу.

XM (Welcome to XM гэсэн эмэйл ирдэг)
Зураг дээр дарж томоор харна уу.

Pepperstone (Live Trading Account гэсэн эмэйл ирдэг)
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 2. MetaTrader програмыг эхлүүлэх.

Програмыг дараах 3 аргаар manually-ээр буюу  гараар эхлүүлж болно.

1. Копмьютерийн дэлгэц дээр "MetaTrader 4 IC Markets" гэсэн shortcut буюу icon үүссэн байх ба хулганаараа хурдан хоёр товшиж "MetaTrader 4" платформыг ажиллуулна.

Зураг дээр дарж томоор харна уу.

2. Копмьютерийнхээ Start цэсийг доош нь scroll-дож гүйлгэвэл MetaTrader 4 IC Markets -> IC Markets MT4 гэсэн цэс байх ба IC Markets MT4 цэс дээр дарж (хулганаар нэг товшиж) "MetaTrader 4" платформыг ажиллуулна.

Зураг дээр дарж томоор харна уу.

3. Копмьютерийнхээ Start цэсний хайлтын хэсэг дээр "MetaTrader" гэж бичвэл "MetaTrader 4 IC Markets" гэсэн програм гарч ирэх ба түүн дээр дарж (хулганаар нэг товшиж) "MetaTrader 4" платформыг ажиллуулна.

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 3. MetaTrader програмыг анх эхлүүлэхэд дараах байдалтай харагдана.

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 4. Холбогдох серверээ сонгох.

Эмэйлээр ирсэн серверийн хаягийг сонгоод "Next" товчийг дарна. Манай жишээгээр бол серверийн хаяг: "ICMarkets-Live14".

Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 5. Арилжааны нэвтрэх дансны мэдээллээ оруулах.

"Next" товчийг дарсны дараа "Open an Account" гэсэн цонх гарч ирэх. "Existing trade account"-ийг сонгоод эмэйлээр ирсэн Login (account number) болон Password-ийг оруулаад "Finish" товчийг дарна.

Өөрийнхөө компьютерийг ашиглаж байгаа бөгөөд өөр хүн компьютер дээр чинь суудаггүй бол "Save password"-ийг зөвлөх хэрэгтэй. Дараа MetaTrader платформоо асаахад арилжааны дансны нууц үгийг санасан байх ба шууд арилжааны данс руу нэвтэрч орно.

Нэг зүйлийг хэлэхэд хүмүүс андуураад investor password-оор нэвтэрчхээд захиалга хийж болохгүй байна гээд байдаг. Investor password бол хөрөнгө оруулагчид зоруулсан бөгөөд зөвхөн арилжааны дансны төлөв байдлыг харах зориулалттай нууц үг юм. "Trader's Password, Investor's Password, Phone Password-ийн ялгаа" нийтлэлийг унших.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 6. Хэрэв MetaTrader програмыг анх эхлүүлэхэд "Алхам 2" дээрх сервер сонгох цонх харагдахгүй бол File цэснээс Login to Trade Account-ийг сонгоно.
Зураг дээр дарж томоор харна уу.

Login to Trade Account-ийг сонгоход арилжааны дансны мэдээлэл оруулах жижиг цонх гарч ирэх ба эмэйлээр ирсэн Login (account number) болон Password-ийг оруулаад, эмэйлээр ирсэн холбогдох серверээ сонгоно.
Зураг дээр дарж томоор харна уу.

Серверийн жагсаалтан дотор таны холбогдохыг хүссэн сервер байхгүй бол гараар бичиж өгнө. Манай жишээгээр бол серверийн хаяг: "ICMarkets-Live14"-ийг бичнэ.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 7. Арилжааны дансны мэдээллээ оруулаад нэвтрээд ороход дараах байдалтай харагдана.
Зураг дээр дарж томоор харна уу.

Алхам 8. За ингээд арилжаа хийхэд бэлэн боллоо. Ханш өснө гэж бодож байвал BUY товч дээр дарж худалдаж авах захиалга хийнэ. Ханш унана гэж бодож байвал SELL товч дээр дарж зарах захиалга хийнэ. Мэдээж хэрэг бодох төдийхнөөр шийдэх, хийх зүйл биш!!!
Зураг дээр дарж томоор харна уу.

Зураг дээр дарж томоор харна уу.

"Форекс гэж юу вэ?" форексын хичээлийг унших.

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх заавар
Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх заавар
https://1.bp.blogspot.com/-i6pDGIUtY44/W-E1UOzvG7I/AAAAAAAArpA/xQip4LBcjlAOAQBjqTlkSmcXJMc5T9_nQCLcBGAs/s320/how-to-log-into-metatrader-4.gif
https://1.bp.blogspot.com/-i6pDGIUtY44/W-E1UOzvG7I/AAAAAAAArpA/xQip4LBcjlAOAQBjqTlkSmcXJMc5T9_nQCLcBGAs/s72-c/how-to-log-into-metatrader-4.gif
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/11/how-to-login-to-metatrader-4.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/11/how-to-login-to-metatrader-4.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy