Карт ашиглан Deposit болон Withdrawal хэрхэн хийх болон тэдгээртэй холбоотой асуудлууд

SHARE:

Форексын данс руугаа депозит (мөнгө) хийж чадахгүй байна, депозит хийхээр declined by issuing bank гэсэн алдаа заагаад байна, withdrawa...

Хэрхэн Deposit болон Withdrawal хийх болон тэдгээртэй холбоотой асуудлууд

Форексын данс руугаа депозит (мөнгө) хийж чадахгүй байна, депозит хийхээр declined by issuing bank гэсэн алдаа заагаад байна, withdrawal хийж (мөнгө татаж) чадахгүй байна гэсэн асуудлууд нэлээд олон хүмүүст тулгарч байгаа бөгөөд чат болон группүүд дээр намайг (forex.mn-ийг) бараг тоть болгож байна.

Дээрхтэй холбоотой асуудлуудыг доор сийрүүлэв.

Нэр томьёо
  • Deposit (Fund, Депозит) гэж юу вэ? - Deposit (Fund, Депозит) гэдэг нь форекс арилжааны данс руугаа мөнгө хийх.
  • Withdrawal гэж юу вэ? - Withdrawal гэдэг нь форекс арилжааны данснаасаа мөнгө татах.

Интернетээр худалдан авалт хийх, төлбөр төлөх, форекс арилжааны дансандаа мөнгө хийх зэрэг нь мөн чанарын хувьд нэг зүйл. Өөрөөр хэлбэл интернетээр худалдан авалт хийх, төлбөр төлөх буюу интернетээр гүйлгээ хийх үйл ажиллагаа юм.

Карт ашиглан интернетээр худалдан авалт хийх буюу төлбөр төлөхийн тулд тухайн картынхаа интернет гүйлгээний эрхийг идэвхжүүлэх шаардлагатай байдаг. Картынхаа интернет гүйлгээний эрхийг идэвхжүүлэхийн тулд e-pin код авах хэрэгтэй. E-pin код авснаар тухайн картын  интернет гүйлгээний эрх идэвхэжнэ. E-pin код нь картыг эзэмшигчээс өөр хүн интернетээр дамжуулан тухайн картаас мөнгө хулгай хийхээс сэргийлсэн, картаар төлбөр төлөгч нь тухайн картын эзэмшигч мөн эсэхийг баталгаажуулах нэг төрлийн нууц үг юм. Картын дугаар, дуусах он сар, CVV (картын ард байдаг 3 оронтой тоо) гурвыг мэдэж байвал тухайн картаас хэн ч, хэзээ ч мөнгө авч (зөвшөөрөлгүй буюу хулгай хийж) болно. Тиймээс энэхүү хулгайгаас сэргийлж картаар төлбөр төлж байгаа хүн тухайн картын эзэмшигч мөн эсэхийг баталгаажуулах хэрэгтэй болдог.  Энэхүү баталгаажуулалтыг хийх олон аргуудын нэг нь e-pin код юм. Ихэнх банкнууд энэхүү e-pin код гэдэг аргыг ашигладаг. Мөн интернетээр худалдан авалт хийгээд төлбөрөө картаар төлөх үед тухайн картын e-pin кодыг ихэнх сайтууд заавал асуудаг. Зарим нэгэн том, баталгаатай газрууд (жишээ нь: amazon, facebook) e-pin код асуудаггүй. E-pin код нь ATM-д картаа хийхэд асуудаг энгийн пин кодоос ялгаатай. E-pin код нь ихэвчлэн 4 оронтой тоо байдаг.

Карт ашиглан форексын данс руугаа deposit (мөнгө) хийж чадахгүй байгаа болон форексын данснаасаа withdrawal хийж (мөнгө татаж) чадахгүй байгаа хүмүүс дараах зүйлсийг нягталж үзээрэй.

"International Bank Wire Transfer гэж юу вэ? International bank wire transfer буюу SWIFT-ээр хэрхэн шилжүүлэг хийх вэ?" нийтлэлийг унших.

1. Гадаад төлбөр тооцоонд заавал олон улсын карт ашиглах ёстой.

2. Интернетээр гүйлгээ хийхийн тулд тухайн картынхаа интернет гүйлгээний эрхийг идэвхжүүлэх буюу e-pin кодыг авах ёстой. Зарим банкны хувьд e-pin кодыг интернет болон мобайл банкаар авч болдог. ХААН банкны хувьд зөвхөн ATM-ээс авна.

3. CVV (Card Verification Value) код гэдэг нь картын ард байдаг 3 оронтой тоо.

4. Брокерт (форекст) бүртгүүлэхдээ өөрийнхөө мэдээллийг яг үнэн зөвөөр нь буюу иргэний үнэмлэх (гадаад паспорт, жолооны үнэмлэх) дээр байгаа овог, нэр, төрсөн он сар өдөр, ID (регистр, паспортын) дугаараа бичих хэрэгтэй. Богино нэр, хоч (nickname) ашиглах дэмий. Учир нь форекс гэдэг нь санхүү, мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа. Бид банктай холбоотой үйл ажиллагаан дээр өөрийн албан ёсны мэдээллээ ашигладаг биз дээ. Форексыг үүнтэй яг адилхан гэж ойлгож болно.

5. Карт захиалахдаа картан дээр хэвлэгдэх нэр дээр өөрийн овог нэрийг бүтнээр нь бичвэл илүү зохимжтой.

6. Deposit, withdrawal хийхдээ картын мэдээлэл оруулах хэсэг дээр картан дээр хэвлэгдсэн нэрээ яг тэр чигээр нь бичих хэрэгтэй.

7. Форексын хувьд тухайн брокерт бүртгүүлсэн хүний данс (карт)-аар л зөвхөн deposit болон withdrawal хийх ёстой. Өөрөөр хэлбэл брокерт бүртгүүлсэн хэрэглэгчийн овог, нэр болон deposit болон withdrawal хийж байгаа дансны эзэмшигчийн (карт ашиглаж байгаа тохиолдолд картан дээрх) овог, нэр хоёр адилхан байх ёстой. Өөр хүний картаар депозит хийвэл буцаагаад мөнгөө татаж авч чадахгүй болж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй! Тухайн брокерынхоо deposit болон withdrawal хийх дүрэм журам, үйлчилгээний нөхцөлийг унших хэрэгтэй!

8. Withdrawal (мөнгө таталт) хийхдээ зөвхөн deposit хийсэн замаараа буцааж татна. Жишээ нь:1234 гэсэн дугаартай данс (карт)-аар deposit хийсэн бол зөвхөн 1234 гэсэн дугаартай данс (карт) руу л withdrawal хийнэ. Өөр дугаартай данс руу мөнгө таталт хийх гэвэл зөвшөөрөхгүй ба энэ нь мөнгө угаалт гэсэн үг.

9. Карт эсвэл данс чинь үлдэгдэлгүй эсвэл ямар хэмжээний валютын үлдэгдэлтэй байх ёстойг мэдэх хэрэгтэй. Жишээ нь: $10-ын үлдэгдэл байгаа мөртлөө $10 татаж болохгүй байвал үлдэгдэлтэй данс байх магадлалтай. Банкныхаа лавлах руу утастаад асуух хэрэгтэй. Магадгүй  $10-ын үлдэгдэлтэй байх ёстой данс ч юм билүү :)

10. Данс эсвэл картынхаа дуусах хугацааг шалгах хэрэгтэй. Картын хувьд дуусах хугацаа нь 11/2018 гэсэн бол 11 сарын 1 болоход ажиллахгүй болно.

11. Карт эсвэл дансны үлдэгдэл deposit хийх мөнгөн дүнгээс жаахан илүү байх хэрэгтэй. Учир нь зарим нэг төрлийн баталгаажуулалтыг хийхийн тулд 1-2  доллар (ихэнх нь 1 доллар)-ыг данснаас татаж баталгаажуулалт хийх тохиолдол байдаг. Ихэнх газрууд битүүмж хэлбэрт эсвэл дансандаа хэд хоног байлгаж байгаад буцаагаад шилжүүлдэг. Зарим нь баталгаажуулалтын хураамж болгоод тэр чигээр нь авдаг.

12. Төгрөгийн олон улсын виза болон мастер карттай хүмүүсийн хувьд картын үлдэгдэл deposit хийх мөнгөн дүнгээс жаахан илүү байх хэрэгтэй. Учир нь зарим төрлийн хөрвүүлэлтээс шалтгаалаад валют (доллар)-ын ханшийг бага хэмжээний зөрүүтэй (их эсвэл бага)-ээр тооцон, хөрвүүлж татаж магадгүй.

13. Энэхүү зөвлөгөөг бичиж байгаа миний хувьд энэ нэгэн банкны Union pay картыг автал олон улсын Union pay-ийн сүлжээнд ажиллахгүй асуудал өмнө нь тохиолдож байсан. Өөрөөр хэлбэл төлбөрийн хэрэгсэл дээр Union pay-ийг сонгоод төлбөр төлөх гэтэл invalid card number гээд байсан. Заавал Union pay-ийг ашиглах шаардлага байхгүй байсан болохоор хугацаа нь дуустал дотооддоо ашигласан. Мөн одоо нэгэн банкны даатгалтай, олон улсын, алтан карттай. Уг нь дэлхий хаана ч ажиллана гээд өгсөн юм. Гэтэл дотоодын зарим нэг пос машин дээр ажилладаггүй. Мөн аль банкны билээ ATM дээр ажиллахгүй байсан санагдаж байна. АТМ дээр ажиллахгүй байсан нь юунаас болсныг нь асууж, нягталж үзээгүй. Пос машин дээр ажиллахгүй байсныг нь асуухад ажиллахгүй гэсэн :) Харин олон улсын нэлээн хэдэн гүйлгээ хийхэд асуудалгүй байсан.  Картын төрөл, банкнаасаа хамаараад иймэрхүү асуудал үүсэж болзошгүй.

14. Эцэст нь хэлэхэд deposit, withdrawal-ийн асуудал үүсвэл таны хувьд банк, брокер хоёрын алинтай нь холбогдоход амар байна тийшээгээ холбогдоод тухайн холбогдсон талд асуудал байгаа эсэхийг нэг мөр болгоод авах хэрэгтэй. Хэрвээ холбогдсон талд асуудал байхгүй бол нөгөө талд асуудал байгаа гэсэн үг.

15. Карт ашиглан форекс арилжааны данс руугаа депозит хийхэд шууд тэр дороо дансанд орно. Харин withdrawal хийхэд ажлын 2-5 хоногийн дотор, дунджаар ажлын 3 хоногийн дотор дансанд орно.

16. Ихэнх брокерууд withdrawal хийх анкетаа бөглөөд OК (Withdraw) товчийг дарахад эмэйлээр баталгаажуулах линк илгээдэг. Тухайн баталгаажуулах линк дээр дарж withdrawal-ийг баталгаажуулна. Хэрэв баталгаажуулахгүй бол таны withdrawal хийгдэхгүй бөгөөд хүлээгдэж буй төлөвт байсаар л байна. Эсвэл хэд хоногийн (тодорхой хугацааны) дараа автоматаар цуцлагдана.

Одоогоор санаанд орсон хэдэн зүйлээ бичлээ. Нэмж санаад орвол зөвлөгөөгөө update хийнэ ээ. 

Ямар нэгэн асуух, зөвлөх зүйл байвал комент бичээрэй.

"Гадаад төлбөр тооцоо, гүйлгээний асуудлууд, Гадаадад данс нээх" нийтлэлийг унших.

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Карт ашиглан Deposit болон Withdrawal хэрхэн хийх болон тэдгээртэй холбоотой асуудлууд
Карт ашиглан Deposit болон Withdrawal хэрхэн хийх болон тэдгээртэй холбоотой асуудлууд
https://3.bp.blogspot.com/-8CrOVPwD_Eg/W-Rptv7kHiI/AAAAAAAAr2s/rRScvkflnd8JJAY4C3WMoP2VtpVoBEzMgCLcBGAs/s1600/payments%2Bdeposits%2Bwithdrawals.png
https://3.bp.blogspot.com/-8CrOVPwD_Eg/W-Rptv7kHiI/AAAAAAAAr2s/rRScvkflnd8JJAY4C3WMoP2VtpVoBEzMgCLcBGAs/s72-c/payments%2Bdeposits%2Bwithdrawals.png
Forex.mn - Форекс арилжаа
https://www.forex.mn/2018/11/deposits-and-withdrawals.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2018/11/deposits-and-withdrawals.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy