Форекс арилжаачны 5 үе шат

SHARE:

Форекс арилжаачны 5 үе шат зөвлөгөөг монгол хэл дээр буулган та бүхэнд хүргэж байна. Энэ зөвлөгөө форексын хамгийн шилдэг зөвлөгөөнүүдий...

Форекс арилжаачны 5 үе шат

Форекс арилжаачны 5 үе шат зөвлөгөөг монгол хэл дээр буулган та бүхэнд хүргэж байна. Энэ зөвлөгөө форексын хамгийн шилдэг зөвлөгөөнүүдийн нэг байж магадгүй. Учир нь амжилтанд хүрсэн бүх арилжаачид энэ 5 үе шатыг давж гарсан байдаг. Та одоо аль үе шат дээр байгаа вэ? Зөвлөгөөний доор сэтгэгдлээ үлдээгээрэй :)



ШАТ 1: Ухаангүй Чадваргүй

Өөрийн Ухаангүй Чадваргүй - Энэ шат бол буруу хийж байгаагаа мэдэхгүйгээр буруу хийх шат бөгөөд форекс арилжаачин болохоор оролдож эхлэх үеийн таны дайрч өнгөрөх хамгийн эхний шат юм. Та форексыг мөнгө олох сайн арга зам гэдгийг мэднэ. Яагаад гэвэл та форексын талаар маш олон зүйл болон маш олон (долларын) саятнуудын талаар сонссон. Харамсалтай нь таны машин жолоодож сурах үеийн эхний хүсэлтэй адилаар энэ бол амархан гэж бодно. Гэвч эхний оролдлогын дараа ямар хэцүү юм бэ? гэж бодно. Ханш дээш эсвэл доош хөдөлдөг - түүний ард ямар нууц байна вэ?


Харамсалтай нь жолооны хүрдний өмнө эхлээд суухдаа л та юу хийхийг оролдож буй талаараа эхний учгийг тайлах түлхүүрийг мэдэж аваагүй гэдгээ маш хурдан ойлгоно. Та маш их арилжаа хийж, маш их эрсдэлүүдийг авна (товчоор маш их алдана). Та арилжаанд орох үед ханш таны эсрэг хөдөлж эхлэх болно. Эсрэгээр нь хийсэн ч дахиад л таны эсрэг хөдөлнө ... дахиад л ... дахиад л ... дахиад л энэ бүхэн давтагдсаар байх болно.

Та анхны амжилтандаа хүрч магадгүй. Гэвч бүр дордох болно. Учир нь энэ нь таны тархинд энэ үнэхээр амархан гэж хэлэх бөгөөд та илүү их мөнгөөр эрсдэл үүсгэж эхэлнэ.

Та арилжаа хийх бүрдээ алдсаныгаа эргүүлэн олохыг хичээж алдагдлаа давхарлах болно. Заримдаа та үүнээс холдох болно. Гэвч та ихэнхдээ маш их шархдалт болон хохиролтойгоор холдох болно. Үүнээс илүүтэйгээр та арилжаан дээр чадваргүй гэдгээ анзаардаггүй.

Энэ шатанд нэг эсвэл хоёр долоо хоног арилжаа хийнэ. Яагаад гэвэл зах зээл ихэвчлэн байнга хөдөлдөг учраас танд хурдан туршилтуудыг хийж ойлгох боломжийг олгох бөгөөд та дараагийн шат руу шилжих болно.

ШАТ 2: Ухаантай Чадваргүй

Ухаантай Чадваргүй - Энэ шат бол буруу хийж байгаагаа мэдсэн хэдий ч буруу хийдэг шат. Шат хоёрт та хаана байгаагаа мэдэж, арилжаа хийхэд илүү их ажилтай, ажил ордог гэдгийг болон тэдгээр хэдэн зүйлийг хийх ёстой гэдгийг ухаарч ойлгоно. "Та бол ур чадвар, мэдлэггүй эсвэл тогтмол орлого олж чадахгүй чадваргүй форекс арилжаачин" гэдгээ та ухамсарлан ойлгоно.

Одоо та Монгол, Америк эсвэл хаа нэгтээ байгаа вэб сайтуудыг уншиж цахим ном (e-book) болон системүүдийг худалдаж авах талаар төлөвлөж эхлэх ба гайхамшгийг хайж хайлт, судалгаа хийж эхэлнэ. Энэ хэсэгт та системийн нүүдэлчин болно. Та аргаас аргуудын хооронд өдрөөс өдөрт шилжих ба энэ байдал нь долоо хоногоос долоо хоногт давтагдана. Тэгэхдээ та яг үнэндээ тухайн нэг аргыг ажилладаг гэдгийг мэдэхээр хангалттай удаан хугацаанд үргэлжлүүлэхгүй. Шинэ индикатор олох бүрдээ тухайн индикатор нь хамгийн чухал өөрчлөлтийг хийх цор ганц хэмээн баяр хөөртэй байх болно.

Таны "шидэт систем" өнөөдөр ажиллана гэсэн хий хоосон итгэлтэйгээр та metatrader дээр автомат системүүдийг moving averages, Fibonacci lines, support & resistance, Pivots, Fractals, Divergence, DMI, ADX болон зуу зуун бусад зүйлстэй хамт ажиллуулж туршиж үзнэ. Индикаторынхаа буцалтын цэгийг нарийн олох гэж оролдохын тулд та хамгийн өндөр (top) эсвэл хамгийн нам (bottom) цэгийг хайна. Та арилжаан дээр алдаж байгаагаа мэднэ. Гэсэн хэдий ч та арилжаанд нэмж орно. Учир нь та өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй байгаа.

Та групп (болон форум, live chat room)-уудаас бусад арилжаачид пипүүдийг хийж өгч байгааг харах болно. Яагаад та хийж чадахгүй байгаа гэдгээ мэдэхийг хүсэж сая сая асуултуудыг асуух ба заримыг нь эргээд харахад тэнэг ч юм шиг санагдана. Пипчингүүд худалч, тэд ийм хэмжээний хийж чадахгүй гэж бодсоны дараа пип гэж ярьж байгаа бүх хүмүүсийг худалчид гэж бодох болно. Учир нь та энэ талаар маш сайн судлан, өөрийн биеээр туршсан бөгөөд мөнгө олж чадаагүй болохоор тэдгээр хүмүүсийг худлаа ярьж байх ёстой гэсэн өөрийн дүгнэлтэнд хүрнэ. Гэвч тэд өдөр бүр ажилладаг бөгөөд тэдний данс өссөөр харин таных багассаар байна.

Та өсвөр насны хүүхэд шиг байх болно. Мөнгө олдог форекс арилжаачид танд үнэгүй зөвлөгөө өгөх болно. Гэвч та зөрүүдлэх ба та өөрийгөө хамгийн сайн мэддэг нь гэж бодно. Та данснаасаа хэтрүүлэн (буруу) арилжаа хийдэг бөгөөд хүн бүр таныг солиотой гэсэн хэдийн ч та анхаарахгүй, хүний үг авахгүй. Гэсэн ч та хамгийн сайн нь.

Та бусад хийдэг хүмүүсийг дагах талаар бодох болно. Гэвч дагаад ч болохгүй (мөнгө олж чадахгүй). Тиймээс та өөр хэн нэг хүмүүст төлбөр төлж сигналуудыг туршиж үзнэ. Гэвч тэд бас л танд тохирохгүй. 

Гэсэн хэдий ч та группүүд дээрх амжилттай форекс арилжаачин болгоно гэсэн амлалт өгдөг хэн нэгэн эсвэл guru (багш, номлогч, нэр хүндтэй хүн)-д хандана. Ихэвчлэн тэдний хичээл болон сургалт төлбөртэй байдаг. Багш нь сайн эсвэл муу эсэхээс үл хамааран та хожихгүй. Учир нь дэлгэцийн ард суух хугацааг орлуулах зүйл гэж байхгүй. Мөн та одоо хүртэл өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодсон хэвээр байгаа.

Энэ шат нь удаан үргэлжилж болно. Бодит байдал дээр үнэн хэрэгтээ энэ нь  1 жилээс илүү ойролцоогоор 3 жил болдгийг бусад форекс арилжаачидтай ярилцаж байхад тэдний хувийн туршлага баталдаг. Мөн түүнчлэн энэ шат нь маш их бухимдалтайгаар бууж өгдөг шат юм.


Шинэ форекс арилжаачдын 60% орчим нь эхний 3 сарын дотор үгүй болдог. Тэд бууж өгдөг бөгөөд энэ сайн хэрэг юм. Хэрвээ арилжаа хийнэ гэдэг амархан зүйл байсан бол бид бүгдээрээ (долларын) саятнууд байх байсан гэдгийг бодоод үзээрэй. Үлдсэн 20% нь жилийн турш үргэлжлүүлэх ба дараа нь цөхөрсөн байдалд орж, данс нь баталгаатай шатна. Энэ бол мэдээж хэрэг бөгөөд тохиолддог зүйл.

Магадгүй таныг гайхшруулах зүйл бол үлдсэн 20%-д багтсан хүмүүс бүгд ойролцоогоор 3 жил үргэлжлүүлдэг бөгөөд тэд өөрсдийгөө усан дотор аюулгүй байна буюу хамгийн аюулгүй бүсэд орсон гэж боддог ч 3 дахь жил дээрээ тэдний 5-10% нь л бодит бөгөөд тогтмол мөнгө олж байдаг (мөнгө олон үргэжлүүлж байдаг).

Ямартай ч дээрх зүйлс бодит дүрслэл, таны толгойг эргүүлсэн зүгээр нэг зүйл биш. Мөн та тоглоомонд 3 жил болсон болохоор тэндээс хөвөөд гарах нь тодорхой, асуудалгүй болсон гэж бодох хэрэггүй.

Эдгээр цаг хугацааны талаар маргах олон хүмүүс байдаг бөгөөд хамгийн инээдтэй тэдний нэг нь ч форекс арилжааг 3 жилээс илүү хийгээгүй байдаг. Хэрвээ та өөрийгөө форекс арилжааг сайн мэднэ гэж бодож байвал группүүд дээрх 5 болон түүнээс илүү жил арилжаа хийж байгаа хэн нэгнээс 100% бүрэн чадварлаг болохын тулд ямар хугацааг зарцуулсныг нь асуух хэрэгтэй. Мэдээж хэрэг дүрмэнд захирагдахгүй, дунджаас онцгой нэгэн байж болно. Гэвч тийм хүнтэй хараахан таараагүй байна (зөвлөгөөг бичсэн хүн).

Эцэст нь та энэ үе шатаас гарч эхэлнэ. Магадгүй таны бодсоноос илүү цаг хугацаа болон мөнгө зарцуулах бөгөөд 2-3 (үүнээс ч олон) данс шатаах байх мөн 3-4 удаа бууж өгч магадгүй боловч одоо эдгээр нь таны яс маханд шингэсэн байх болно.

Нэг л өдөр та хоёрдох шатаас гурав дахь шат руу орно.

ШАТ 3: Эврика момент


Хоёрдугаар шатын төгсгөлд та үүнийг өөр систем биш гэдгийг ойлгож эхлэх болно. Энгийн хөдөлгөөнт дундаж (simple moving average)-аар мөнгө олох боломжтой эсвэл хэрвээ өөрийнхөө толгой болон зөв мөнгөний менежментийг ашиглавал өөр юугаар ч мөнгө олох боломжтой гэдгийг ойлгоно. Та арилжааны сэтгэл зүй (судлал) болон өөрийнхөө зан төлөвийг тодорхойлох номнуудыг уншиж эхлэх ба эцэст та "Эврика момент" (оллоо гэсэн үе)-д хүрнэ.

Эврика момент нь таны тархинд шинэ холбоос үүсгэх шалтгаан болно. Та гэнэт дараагийн 10 секунд эсвэл 20 минутад зах зээл хаашаа хөдлөхийг та эсвэл хэн ч байсан тодорхой таамаглах боломжгүйг ухаарна.

Энэ өөрчлөлт/хувьсгалаас болоод та зах зээлийн ямар нэгэн мэдээ, ямар нэгэн үйл явдал болон хэн нэгний бодлыг авч үзэхээ, анзаарахаа болино. Ингээд та өөрийн арилжааны арга барилтай хувь хүн болно.

Та өөрийн гэсэн арилжааны хэв маяг, нэг системээр ажиллаж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд та аз жаргалтай болж эхлэх бөгөөд өөрийн даах эрсдэлээ тодорхойлно.

Та арилжаа нээхдээ ялах өндөр магадлалтай арилжаануудыг нээнэ. Гэхдээ арилжаа тань буруу тийшээ явбал та уурлахгүй, учир нь та үүнийг яг таг таамаглах боломжгүйг мэддэг бөгөөд энэ бол таны алдаа биш. Хэрэв таны нээсэн арилжаа муу бол аль болох хурдан хаах ёстойг та ухаарсан. Дараагийн арилжаа эсвэл түүний дараах арилжаан дээр та хожих магадлал маш өндөр байх нь тодорхой, учир нь таны арилжааны систем ажилладаг гэдгийг та мэднэ.

Та арилжаанаас арилжааны хоорондох арилжааны үр дүнг анхаарахаа болих бөгөөд хэтийн төлөвийг долоо хоногоор хардаг болно. Ганц удаагийн муу эсвэл буруу арилжаа таны арилжааны системийг муу болгохгүй гэдгийг та мэднэ.

Та арилжааны тоглоомонд нэг зүйлийг маш сайн ойлгосон ба энэ нь тэвчээртэй, тууштай, сахилга баттай зангийн ачаар бүх арилжаанд орох нь чухал биш өөрт тохирох, нийцтэйг сонгох нь чухал гэдгийг ойлгосон.

Та зохистой мөнгөний менежмент, хөшүүрэг, дансны  эрсдэл гэх мэтийг суралцах бөгөөд энэ үед та жилийн өмнө эдгээр зүйлийг ярьж, зөвлөж байсан хүмүүсийг бодоод инээмсэглэх болно. Өмнө нь та бэлэн биш байсан бол одоо бэлэн болсон. Та зах зээлийг урьдчилан таамаглах боломжгүй гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед Эврика момент (оллоо гэсэн шат) ирэх болно.

ШАТ 4: Ухаантай Чадвартай


Ухаантай Чадвартай - Энэ шат бол зөв арга барилаар зөв хийх шат юм. Өөрөөр хэлбэл ухамсартай, ухаантайгаар хийх зүйл дээрээ төвлөрөн зөв арга барилаар ямар нэг зүйлийг зөв хийх шат юм.

Арилжаануудыг хийж байх үед таны систем танд хэлж өгнө.

Та алддаг шигээ амархан хожно.

Та ялалтуудаасаа эрсдэлийг бүрэн хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Таны систем алдахаас илүү мөнгө олдог гэдгийг та мэднэ. Мөн та алдаж эхлэх үед дансандаа асуудал бага үүсгэхийн тулд хурдан хаах ёстой гэдгийг мэднэ.

Одоо та өдөр ирэх бүр break even (ашгаа хамгаалах) хийдэг болно. Та долоо хоногт 100 пип хийсэн явж байгаад 100 пип алдлаа гэж бодъё. Энэ нь ерөнхийдөө beak even хийж байгаа гэсэн үг бөгөөд та мөнгө алдаагүй гэсэн үг. Та одоо өөрийгөө олсон гэдгээ мэдэх бөгөөд сайн, зөв зүйлийг ярина. Бусад арилжаачдын хүндлэлийг хүлээж, өдөржингөө чатлах болно. Та одоо ч гэсэн ажиллах ёстой бөгөөд өөрийнхөө арилжаануудын талаар бодох ёстой, бодоод үзээрэй. Гэвч энэ нь үргэлжлэх бөгөөд та тогтмол алдахаасаа илүү мөнгө олж эхэлнэ.

Та 20 пип хожиж, 35 пипийн алдагдал хүлээж өдрийг эхлүүлж болно. Гэвч үүн дээр таны сэтгэл хөдлөхгүй. Алдсаныгаа буцаагаад олсон ч гэсэн. Учир нь алдсан пипүүд буцаад ирнэ гэдгийг та мэднэ. Та одоо долоо хоногт пипүүдийг тогтмол олж эхлэх ба нэг долоо хоногт 25 пип, дараагийн долоо хоногт 50 пип, ... гэх мэтээр ихэснэ.

Энэ шат нь ойролцоогоор 6 сар үргэлжилдэг!!

ШАТ 5: Ухаангүй Чадвар(тай)


Ухаангүй Чадвар(тай) - Энэ шат бол бодохгүйгээр зөв хийх шат юм. Маш товчоор хэлбэл тухайн зүйлийг маш сайн хийж чаддаг болсон, гарт нь орсон, рефлексээрээ хийж байна гэсэн үг.

Сандал дээрээ суугаад өдөр бүр арилжаа хийх нь машин жолоодохтой маш төстэй. Та одоо арилжааг рефлексээрээ, гарт орсон, мэргэшсэн байдлаар хийдэг болсон. Та автомат нислэгийн горимыг ажиллуулж байна гэсэн үг. Та үнэхээр том арилжаануудыг хийж/хайж эхэлж байгаа бөгөөд таны хувьд өдөрт 200 пипийг авах нь 1 пипийг авахтай адилхан сэтгэл хөдлөлтэй.

Та группүүд дээрээс морио шавдуулаад том уралдаанд ялах гэж байгаа юм шиг, "go dollar go" гэж орилох шинэковуудыг харна. Тэднээс та хэдэн жилийн өмнөх өөрийгөө харна.

Та сэтгэл хөдлөлийнхөө мастер нь болж, сэтгэл хөдлөлөө бүрэн удирдаж байгаа ба энэ бол арилжааны хамгийн чухал зүйл. Одоо та бол данс нь хурдтай өсөж байгаа амжилттай форекс арилжаачин.

Та бол арилжааны группүүд дээрх од бөгөөд хүмүүс таны юу хэлэхийг сонсдог. Тэдний асуултуудаас ойролцоогоор хоёр жилийн өмнөх өөрийгөө харна/танина. Та өөрийн зөвлөгөөг өгнө. Гэвч энэ бол хэрэггүй, хий хоосон зүйл гэдгийг та мэднэ. Учир нь тэд өсвөр насныхан. Тэдний зарим нь таны хүрсэн өндөрлөгт хүрэх ба зарим нь хурднаар, зарим нь удаанаар хүрнэ. Хэтрүүлэггүйгээр хэлэхэд ихэнх нь хоёрдугаар шатыг хэзээ ч давахгүй бөгөөд маш цөөн нь давна.

Арилжаа хийх нь сэтгэл хөдлөлгүй болгох бөгөөд яг үнэндээ танд жаахан уйтгартай байх ба сонирхолтой санагдахаа больж магадгүй. Амьдрал дээрх бусад зүйлсийн адилаар тухайн зүйл дээрээ маш сайн болох эсвэл ажлаа хийдэг шигээ л хийнэ. Заримдаа ажлаа/ажил хийхэд уйтгартай байдаг. Үүнтэй төстэй.

Эцэст нь та группүүдээс гарах (группүүд дээр идэвхгүй болох) ба зах зээлийн талаар тантай ярилцах ямар нэгэн нөлөөлөлд автаагүй, автахгүй цөөн хүмүүсийг хайна.

Та эрсдэлээ өсгөхгүйгээр зах зээлээс максимум ашиг авах өөрийн арилжааны арга барилаа цаг үргэлж сайжруулна. Таны арилжааны арга барил өөрчлөгдөхгүй бөгөөд зүгээр л сайжрах болно. Та одоо эмэгтэйчүүдийн хэлдэг шиг зөн совинтой болсон.

Одоо та өөртөө "Би бол өндөр түвшний валютын арилжаачин" гэж хэлнэ. Гэвч үнэн хэрэгтээ хэн нэгэнд хэлж төвөг удах/асуудал үүсгэх шаардлагагүй болно. Энэ бол бусад ямар нэгэн ажилтай төстэй зүгээр л ажил юм.

Арилжаачны оюун санааны энэхүү аяллыг унших танд таалагдсан гэж найдаж байна. Мөн та өөрийгөө аль шатанд байгаа гэдгээ тодорхойлсон гэж найдаж байна.

Зөвхөн 5% нь үүнийг хэрэгжүүлэх болно гэдгийг санах хэрэгтэй. Учир нь үүний шалтгаан нь чадварт биш бөгөөд хүчтэй байх болон шинэ мэдээлэлд мэдрэмж, мэдрэхүй, танин мэдэхүй, үзэл бодол, ойлголтоо өөрчлөх чадварт байгаа юм.

Азгүйчүүд "маш хурдан баяжих"-ыг хүсэж зах зээлд ордог хүмүүс бөгөөд 6 сарын дотор мөнгөө маш олон нугалахыг хичээнэ. Гэвч зах зээлд орохдоо сохроор аз туршиж орсон учраас мэдээж хэрэг тэд чадахгүй, тэд ийм л байх ёстой гэж хардаг. Энэ бол харах өнцгийг өөрчлөх шинэ мэдээллийг шингээж, уусгаж авахаас татгалзсан үед тохиолдох зам буюу дүр зураг юм.

Би "хурдан баян болох" сэтгэлгээтэйгээр арилжаа эхэлж байсан. Арилжаачинд учирдаг шалтгаанууд болон асуудлуудыг танд хэлж байгаадаа баяртай байна. Одоо би үүнийг "удаанаар баяжих арга" гэж хардаг.

Хэрвээ та бууж өгөх талаар бодож байгаа бол танд өгөх нэг зөвлөгөө байна ...

Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай: Их, дээд сургуульд сураад дуусахад сая доллар хүлээж байгааг мэдэж байсан бол та хэдэн жил их, дээд сургуульд явах байсан вэ? 5 жил байсан ч хамаагүй явах уу ... ?

Анхаарал тавьсанд баярлалаа. Форекс арилжаачин болох урт аян замд тань амжилт хүсье. Форексын бурхан тэнгэр ивээх болтугай :)

Та энэ зөвлөгөөний талаар юу гэж бодож байна вэ? Та аль шатанд байгаа вэ? Та өөрийн туршлага болон бодлоо хуваалцаж сэтгэгдэл бичээрэй.
Би эдгээр 5 үе шатыг ойлгох болон амжилттай форекс арилжаачин болоход 3 жилийг зарцуулсан!

Холбоос:
Бусад зөвлөгөөг "Зөвлөгөө" хэсгээс уншина уу.

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

BLOGGER: 2
  1. хамгийн эхний шатан дээр л зогсож байгаагаар өөрийгөө төсөөлж байна. хичээлүүдийг нь бүгдийг нь эхнээс нь дуустал үзэж тэмдэглэл хийн явж байгаа! хичээлүүдийн ачаар зарим нэг шатуудыг хурдан хохирол багатай туулна гэж найдаж байна. сургалт зохион байгуулдаг уу? сургалтанд суумаар байна.бас баярлалаа гэж хэлмээр байнаа!

    ReplyDelete

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс гэж юу вэ?: Форекс арилжаачны 5 үе шат
Форекс арилжаачны 5 үе шат
https://1.bp.blogspot.com/-tfLxvxva1C4/W5SuJPsZihI/AAAAAAAArCY/8aVuy3IFZi8mJvsrHQboYu6qulf4tuXYgCLcBGAs/s1600/The%2B5%2BPhases%2Bof%2Ba%2BForex%2BTrader.jpg
https://1.bp.blogspot.com/-tfLxvxva1C4/W5SuJPsZihI/AAAAAAAArCY/8aVuy3IFZi8mJvsrHQboYu6qulf4tuXYgCLcBGAs/s72-c/The%2B5%2BPhases%2Bof%2Ba%2BForex%2BTrader.jpg
Forex.mn - Форекс гэж юу вэ?
https://www.forex.mn/2018/09/the-5-phases-of-a-forex-trader.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2018/09/the-5-phases-of-a-forex-trader.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy