Edge Technology гэж юу вэ?

SHARE:

EDGE Environment (орчин)-ийг  параллель биш гүйцэтгэлийн хурдасгуур болон spread-ийг багасах боломжийг хайж буй  х эрэглэгчид  зориулсан...

Edge Technology гэж юу вэ?

EDGE Environment (орчин)-ийг параллель биш гүйцэтгэлийн хурдасгуур болон spread-ийг багасах боломжийг хайж буй хэрэглэгчид зориулсан хамгийн үр дүнтэй, хамгийн өндөр гүйцэтгэлтэй энтерпрайз түвшний Форекс Арилжааны Технологи гэж ойлгож болно.

Edge технологийг Pepperstone брокер дээр тайлбаръя. (Pepperstone брокерт бүртгүүлэх)

Edge технологи нь Pepperstone-ийн хэрэглэгчдэд MetaTrader 4 платформоор шууд банк хоорондын арилжаа хийх боломжийг олгодог. MetaTrader бол дэлхийн хамгийн шилдэг форекс арилжааны платформ.

Хурдан (Fast)

Гүйцэтгэлийн хурдыг 12 дахин нэмэгдүүлэх, хоцролтыг 10 дахин багасгахын тулд Нью-Йорк дахь банкны серверүүд рүү нэмэлт шилэн кабелийн холболттой. МТ4 One-Click захиалга маш хурдан (Ultra-Fast)-аар биелэгддэг.

Ухаалаг (Smart)

Pepperstone Price Improvement (PPI) технологи нь зах зээлийн халуун цэг (market-hot spots)-үүдийг илрүүлэх болон оновчтой ханшаар гүйцэтгэгдэхэд Форексын захиалгуудыг ухаалгаар чиглүүлдэг. Зах зээлийн байдлыг бүрэн харахад туслах нэмэлт 57 арилжааны валютын хослолтой. MT4-ийн шинэ хэрэгсэл Market Depth цонх нь Форексын зах зээлийн захиалгууд болон захиалгын хөрвөх чадварын шинжилгээг хийх боломжийг олгодог.

Нягт (Tight)

Dark Pool Liquidity хандалт болон сайжруулсан банк хоорондын холболт нь EDGE Spread-ийг 0.0 пип эсвэл тэгтэй ойролцоо (нарийхан, нягт) байх боломжийг олгодог. Ил тод болон хүртээмжтэй байдал нь форексын жижиг арилжаачдад глобал/дэлхийн валютын зах зээлд хүрэх урьд өмнө нь хэзээ ч байгаагүй боломжуудыг олгодог.

Edge технологи нь Pepperstone-ийн хэрэглэгчдэд MetaTrader 4 платформоор шууд банк хоорондын арилжаа хийх боломжийг олгодог. MetaTrader бол дэлхийн хамгийн шилдэг форекс арилжааны платформ. Edge технологийн санал болгож буй бусад боломжууд:
  • Ultra Low Spreads
  • One Click Trading
  • Dark Pool Liquidity
  • Secure Client Area
  • Price Improvement Technology
  • 98+ Tradable Instruments

One-click Trading (Нэг товшилтоор арилжаа хийх)

Pepperstone брокер дээр MetaTrader 4-ийн "One Click Trading" хэрэгслээр арилжаа хийх боломжтой. "One Click Trading" нь хулганын нэг товшилтоор буюу хурдтайгаар арилжаа нээх боломжийг арилжаачинд олгодог. Өнөөгийн тогтворгүй санхүүгийн зах зээлийн үед "One Click Trading" нь EDGE технологийг ашиглаж 2 секунд тутамд арилжаа нээх боломжийг танд олгоно.

Lower Spreads (Spread бага)

Lower Spreads (Spread бага)

Нью-Йорк дахь банк хоорондын сүлжээгээ ашиглаж хамгийн олон банкнуудын сонголт дундаас Tier-1 Multi-Bank Liquidity-г нэгтгэсэн. Энэ нь Pepperstone-ийн хэрэглэгчиддээ хамгийн бага Interbank Spreads болон хамгийн сайн, уян хатан арилжааны нөхцөлийг санал болгохыг зорьдог.

Advanced Technology (Дэвшилтэт технологи)

Advanced Technology (Дэвшилтэт технологи)

EDGE (Pepperstone) нь Банкнуудын серверүүд болон MetaTrader Master серверээ зэрэгцээ 10 шилэн кабелаар шууд холбосон. Энэ нь арилжааны хоцрогдлыг бага байлгах болон хэрэглэгчдэд хамгийн бага ханшийн гулсалт (slippage)-тaйгээр арилжаа нээх боломжийг олгодог. EDGE (Pepperstone) нь art computing power болон redundant backup capability-ийг нэгтгэн тогтвортой байдлыг бий болгосон.

98+ Tradable Pairs (98+ арилжааны хослол)

EDGE (Pepperstone) нь 98+ валютын хослолуудтай бөгөөд хамгийн олон exotic-ийн сонголт санал болгож буй marketplace-үүдийн нэг юм.

98+ Tradable Pairs (98+ арилжааны хослол)

Pepperstone нь European Exotics (жишээ нь EUR/PLN), Nordic-Asian Crosses (жишээ нь SEK/JPY) гэх мэтийг хамарсан өрсөлдөх, хөрвөх чадвар сайтай 98+ валютын хослолуудыг ашигладаг. Валютын хослол болон түүний ангиллыг MT4-ийн View -> Symbols (Ctrl+U)-ээс хараарай.

Market Depth (Зах зээлийн гүн/хүч/хэмжээ)

Банк хоорондын Market Depth-ийг харах нь  банк хоорондын захиалгын жагсаалтыг шинжилж илүү (дэлгэрэнгүй) мэдээлэлтэйгээр арилжааны шийдвэр гаргах боломжийг олгодог. Хөрвөх (liquidity, түргэн гүйцэтгэх) чадварыг харснаар аль зэрэг том лотын хэмжээтэй арилжаа хийх боломжтойг мэдэж авна.

Market Depth (Зах зээлийн гүн/хүч/хэмжээ)

Market Depth гэж юу вэ? (What is the Depth of Market?)

Форексын spread-ийг үргэлж Market Depth-тэй холбон авч үзэж байх хэрэгтэй. Форекст Market Depth (захиалгын тоо болон хэмжээ) их байх тусам spread өргөн байдаг. Market Depth гэдэг нь тодорхой хослолын хувьд тухайн цагт ханшууд дээр хийгдэх захиалгын тоо болон захиалгын боломжит хэмжээ (volume) юм. Market Depth нь худалдан авах ханш (The best Offer (ASK))-ууд болон зарах ханш (the best BID)-уудыг боломжит хэмжээний хамт хүснэгтэнд харуулдаг.

Self Service Client Area (Өөртөө үйлчлэх хэрэглэгчийн хэсэг/удирдлага)

Pepperstone-ийн хэрэглэгчийн хэсэг нь EDGE хэрэглэгчдэд зориулсан арилжааны дансны менежментийн аюулгүй байдлыг хангасан хэрэгсэл юм. Pepperstone-ийн хувийн интернет гарц нь дэвшилтэт Secure Sockets Layer (SSL) шифрлэлтийн технологитой бөгөөд аюулгүй байдлыг хангасан, хамгаалалттай орчинд форекс арилжааны дансаа удирдах боломжийг олгодог.

Хэзээ ч (24/7) арилжааны дансаа кредит картаар шуурхай цэнэглэж болно.

Dark Pool Liquidity

Dark Pool Liquidity

Форексын зах зээлд төвлөрсөн солилцооны төв, удирдлага байхгүй учраас liquidity (хөрвөх чадвар, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар) нь өөр өөр банкууд болон банкны системүүд дээр  олон хуваагдаж байрласан Форексын цөөрөм (pool)-үүдээс тогтдог. Санхүүгийн салбарт үнэт цаас, үүсмэл үнэт цаас (дериватив) болон санхүүгийн бусад гэрээ хэлэлцлийн хувийн форумыг Dark pool (black pool) гэдэг. Эдгээр зах зээл дээрх liquidity-ийг dark pool liquidity гэж нэрлэдэг. Pepperstone EDGE нь эдгээр dark pool-үүдийг нэгтгэж, жижиг форекс арилжаачдад параллель (нэгдсэн) биш market depth-ийг нэг болгож хүргэх зорилготой. Ингэж нэгтгэснээр Бүлэг захиалгууд болон Өндөр хэмжээтэй стратегиудыг, Scalping-ийг зах зээлд хамгийн үр ашигтай ханшаар хүргэж чаддаг.

Pepperstone Price Improvement (PPI)

Хэлбэлзэлтэй үед зах зээл хурдан хөдөлдөг бөгөөд ханш маш хурдан өөрчлөгддөг. Хэрвээ арилжаа хийж байх үед танд ашигтай зүгт ханш хөдөлбөл PPI технологи таны захиалгыг хамгийн таатай ханшийн түвшинд автоматаар гүйцэтгэдэг.

PPI ажиллах зарчим
  1. Pepperstone онлайн арилжааны платформоор дамжуулан зах зээлийн одоогийн ханшаар захиалга өгнө.
  2. Захиалга өгсөн болон гүйцэтгэгдэх хугацааны хооронд зах зээлийн ханш танд ашигтайгаар хөдөлж магадгүй.
  3. Pepperstone Price Improvement технологи танд ашигтай ханшийн хөдөлгөөнийг тодорхойлно. Хэрвээ боломжтой бол таны захиалгыг ханшийн сайжруулсан (танд ашигтай) түвшинд гүйцэтгэгдэнэ. Ханшийг дахин тохирохгүй (асуухгүй). Хамгийн сайн, танд ашигтай ханшаар захиалгыг гүйцэтгэнэ.
Pepperstone брокерт бүртгүүлэх

Форексын бусад нэр томьёог "Форексын нэр томьёо" хэсгээс харна уу.

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Edge Technology гэж юу вэ?
Edge Technology гэж юу вэ?
https://1.bp.blogspot.com/-YlrXVtecruA/W4InNQ8lz7I/AAAAAAAAqy0/Jrr7oGVkNQsaVQA_MBBK6N-HVeGocH-LgCLcBGAs/s1600/what-is-an-edge-technology.png
https://1.bp.blogspot.com/-YlrXVtecruA/W4InNQ8lz7I/AAAAAAAAqy0/Jrr7oGVkNQsaVQA_MBBK6N-HVeGocH-LgCLcBGAs/s72-c/what-is-an-edge-technology.png
Forex.mn - Форекс арилжаа
https://www.forex.mn/2018/08/what-is-an-edge-technology.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2018/08/what-is-an-edge-technology.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy