Пип (pip) гэж юу вэ?

SHARE:

Pip (пип) гэж юу вэ? Хоёр валютын хоорондох үнийн өөрчлөлтийг илэрхийлэх хэмжих нэгжийг pip (пип) гэж нэрлэдэг. Хэрвээ EUR/USD-ий...


Pip (пип) гэж юу вэ?

Хоёр валютын хоорондох үнийн өөрчлөлтийг илэрхийлэх хэмжих нэгжийг pip (пип) гэж нэрлэдэг.

Хэрвээ EUR/USD-ийн ханш 1.1050-иас 1.1051 рүү хөдөлсөн бол .0001 USD-ээр өссөн гэсэн үг бөгөөд үүнийг НЭГ ПИП-ээр өслөө гэнэ.

Пип ихэвчлэн ханшийн хамгийн сүүлийн орон байдаг.

Ихэнх хослолуудын ханш цэг (таслал)-ээс хойш 4 оронтой аравтын бутархай хэлбэрээр байдаг бол зарим хослолуудын ханш цэг (таслал)-ээс хойш 2 оронтой аравтын бутархай хэлбэрээр байдаг. Цэгээс хойш 4 оронтой хослолыг евро, 2 оронтой хослолыг иен хослол гэж нэрлэх тохиолдол байдаг.

Пип (pip) гэж юу вэ?

Pipette (пипэнцэр) гэж юу вэ?

Валютын хослолын ханш цэгээс хойш 4 орон, 2 орон гэсэн стандарт ханштай байдаг. Зарим брокеруудын валютын ханш цэгээс хойш 5 орон, 3 оронтой байдаг.

Энэ нь пипийг илүү нарийвчилсан гэсэн үг бөгөөд үүнийг "pipettes" буюу пипэнцэр гэдэг. Өөрөөр хэлбэл 1 пипийн аравны нэг (1/10)-ийг пипэнцэр гэдэг. Жич: Pipette гэсэн үгийг монголчлоод пипэнцэр гэж нэрлэсэн болно.

Хэрвээ GBP/USD-ийн ханш 1.30542 -иас 1.30543 рүү хөдөлсөн бол .00001 USD-ээр өссөн гэсэн үг бөгөөд үүнийг НЭГ ПИПЭНЦЭР-ээр өслөө гэнэ.

Pipette (пипэнцэр) гэж юу вэ?

Цэгээс хойш 5 оронтой хослолын 1 пип нь: 0.00010
Цэгээс хойш 3 оронтой хослолын 1 пип нь: 0.010
Цэгээс хойш 2 оронтой хослолын 1 пип нь: 0.10 
Хамгийн ард талын орон пипэнцэрийг илэрхийлнэ. Ганц нэгхэн хослол цэгээс хойш 5, 3 оронтой биш 2 оронтой байх тохиолдол байдаг.

Хэрхэн пипийн үнийг тооцоолох вэ?

Валют бүр бусад валюттай харьцах ханштай байдаг. Тиймээс тухайн нэг валютын хослолын нэг пипийн үнийг тооцоолж мэдэх шаардлага гардаг.

Дараах жишээнд цэгээс хойш 4 оронтой хослолыг ашиглав.

Тооцооллыг илүү сайн тайлбарлахын тулд валютын ханшийг харьцаагаар нь бичвэл: 
Жишээ нь: EUR/USD-ийн ханш 1.2500 бол 1 EUR / 1.2500 USD гэсэн үг.

Жишээ #1: USD/CAD = 1.0200

1 USD нь 1.0200 CAD-тай тэнцүү гэж уншина (1 USD/1.0200 CAD)

(Валютын ханшийн өөрчлөлт) * валютын ханшийн харьцаа = Пипийн үнэ (суурь валютаар)

[.0001 CAD] x [1 USD/1.0200 CAD]

Эсвэл энгийнээр:

[(.0001 CAD) / (1.0200 CAD)] x 1 USD = 0.00009804 USD (нэг нэгжийн арилжаанд)

Хэрвээ USD/CAD-ийн 10,000 нэгжийг (1 лотыг) арилжаалбал валютын ханшийн 1 пипийн өөрчлөлтөд ойролцоогоор 0.98 USD ашиг эсвэл алдагдалтай байна (10,000 units x 0.0000984 USD/unit).

"Ойролцоогоор" гэж хэлсний учир нь валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарч пип бүрийн үнэ хөдөлдөг.

Жишээ #2: GBP/JPY = 123.00

Энд валютын хослолын туслах валют нь Японы Иентэй өөр нэг жишээг үзүүлье.

Энэ валютын хослолын хувьд ханшийн 1 пипийн өөрчлөлт нь цэгээс хойш 2 оронгоор илэрхийлэгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг пип хөдлөхөд .01 JPY байх болно.

(Валютын ханшийн өөрчлөлт) * валютын ханшийн харьцаа = Пипийн үнэ (суурь валютаар)

[.01 JPY] x [1 GBP/123.00 JPY]

Эсвэл энгийнээр:

[(.01 JPY) / (123.00 JPY)] x 1 GBP = 0.0000813 GBP

Тиймээс GBP/JPY-ийн 10,000 нэгжийг арилжаалахад 1 пипийн өөрчлөлт бүр нь 0.813 GBP байна.

Пипийн үнийг таны дансны валютаар олох/тооцоолох

Пипийн үнийг тооцоолох үед асуух сүүлийн асуулт бол "Таны арилжааны дансны валютаар нэг пипийн үнэ хэд вэ?"

Форекс бол глобал зах зээл бөгөөд хүн бүрийн арилжааны дансны валют ижил биш. Өөрөөр хэлбэл хүмүүс арилжааны данс нээхдээ зарим нь евро, зарим нь доллар гэх мэтчилэн өөрт тохиромжтой валютыг ашигладаг (валютаар дансаа нээдэг). Тиймээс пипийн үнийг арилжаачны дансны валют руу хөрвүүлэх шаардлага гардаг.

Дээр "олдсон пипийн үнэ"-ийг таны дансны валютын ханшаар үржүүлж/хувааж тооцоолох нь хамгийн хялбар арга байж магадгүй.

GBP/JPY-ийн дээрх жишээг ашиглаж GBP-ийн .813 гэж олдсон пипийн үнийг USD рүү GBP/USD-ийн 1.5590 ханшийг ашиглаж хөрвүүлье.

Хэрвээ "олдсон пипийн үнэ"-ийн валют болон хөрвүүлэхэд ашиглаж байгаа хослолын суурь валют хоёр ижил бол:

Хэрвээ таны дансны валют хөрвүүлэхэд ашиглаж байгаа хослолын туслах валют бол "олдсон пипийн үнэ"-ийг харгалзах валютын ханшаар хуваана:

.813 GBP per pip / (1 GBP/1.5590 USD)

Эсвэл

[(.813 GBP) / (1 GBP)] x (1.5590 USD) = 1.2674 USD (нэг пипийн хөдөлгөөн)

Тэгэхээр GBP/JPY .01 пип хөдлөхөд 10,000 нэгжийн арилжааны өөрчлөлт нь ойролцоогоор 1.27 USD байна.


Хэрвээ таны дансны валют хөрвүүлэхэд ашиглаж байгаа хослолын суурь валют бол "олдсон пипийн үнэ"-ийг харгалзах валютын ханшаар үржүүлнэ:

USD/CAD-ийн дээрх жишээг ашиглаж USD-ийн .98 гэж олдсон пипийн үнийг Шинэ Зеланд доллар (NZD) рүү .7900 ханшийг ашиглаж хөрвүүлье.

0.98 USD per pip X (1 NZD/.7900 USD)

Эсвэл

[(0.98 USD) / (.7900 USD)] x (1 NZD) = 1.2405 NZD (нэг пипийн хөдөлгөөн)

Дээрх жишээнээс USD/CAD .0001 пип хөдлөхөд 10,000 нэгжийн арилжааны өөрчлөлт нь ойролцоогоор 1.24 NZD байна.


Энэ бүхний эцэст та пипийн үнэ/ханшийг тооцоолох асуудал дээр мэргэжилтэн боллоо. "Би энэ бүхнийг заавал хийх шаардлагатай юу?" гэж та өөрөөсөө асууж байж магадгүй. Тэгэхээр хариулт "ШААРДЛАГАГҮЙ". Учир нь бараг бүх форексын брокеруудын платформууд энэ бүхнийг автоматаар тооцдог. Мөн ихэнх брокеруудын вэб сайт дээр 1 пипийн үнийг харуулсан байдаг. Эсвэл пипийн үнийг тооцоолох хэрэгсэл байдаг. Гэхдээ пипийн үнийг хэрхэн тооцоолдгийг уншсан/ойлгосон байвал танд хэрэгтэй.

Форексын бусад нэр томьёог "Форексын нэр томьёо" хэсгээс харна уу.

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Пип (pip) гэж юу вэ?
Пип (pip) гэж юу вэ?
https://4.bp.blogspot.com/-hcF6DLH-pk0/W4FUNSqIKHI/AAAAAAAAqyQ/4VQIJL7cYJwrs1CGzvdxm04uCOdNqfOkgCLcBGAs/s400/pip-640x300.png
https://4.bp.blogspot.com/-hcF6DLH-pk0/W4FUNSqIKHI/AAAAAAAAqyQ/4VQIJL7cYJwrs1CGzvdxm04uCOdNqfOkgCLcBGAs/s72-c/pip-640x300.png
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/08/what-is-a-pip-in-forex.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/08/what-is-a-pip-in-forex.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy