Форекс арилжааны данс нээх заавар

SHARE:

Форексын брокер бүрийн форекс (forex) арилжааны демо (demo) болон бодит/жинхэнэ (live) данс нээх алхмын тоо, дараалал, заавар нь өөр ө...

Форекс арилжааны данс нээх заавар

Форексын брокер бүрийн форекс (forex) арилжааны демо (demo) болон бодит/жинхэнэ (live) данс нээх алхмын тоо, дараалал, заавар нь өөр өөр байдаг. IC Martkets брокерт бүртгүүлэх, арилжааны данс нээх бусад брокертой харьцуулахад харьцангуй хялбар бөгөөд тавхан алхамтай. IC Markets брокерын тухай эндээс уншина уу. Тиймээс жишээ болгон IC Markets брокер дээр форекс арилжааны данс нээх алхам (заавар)-ыг оруулж байна.


Форекс арилжааны данс нээж бодит арилжаа хийхийн тулд дараах 5 энгийн алхмыг гүйцэтгэх хэрэгтэй.
  1. Your Personal Details: Энэ хэсэгт энгийн мэдээлэл буюу өөрийнхөө тухай ерөнхий мэдээлэл (Овог, нэр, эмэйл, амьдардаг улс, утасны дугаар)-ээ оруулаад "Next" товчийг дарахад баталгаажуулах холбоос (verification link)-ийг эмэйл хаяг руу илгээх ба холбоос дээр дарж эмэйл хаягаа баталгаажуулна. Ойролцоогоор 2 минутын хугацаа орно. /Брокерт (форекст) бүртгүүлэхдээ өөрийнхөө мэдээллийг яг үнэн зөвөөр нь буюу иргэний үнэмлэх (гадаад паспорт, жолооны үнэмлэх) дээр байгаа овог, нэр, төрсөн он сар өдөр, ID (регистр, паспортын) дугаараа бичих хэрэгтэй. Богино нэр, хоч (nickname) ашиглах дэмий. Учир нь форекс гэдэг нь санхүү, мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа. Бид банктай холбоотой үйл ажиллагаан дээр өөрийн албан ёсны мэдээллээ ашигладаг биз дээ. Форексыг үүнтэй яг адилхан гэж ойлгож болно./
  2. Tell us more about yourself: Энэ хэсэгт өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Өөрөөр хэлбэл төрсөн он, сар өдөр, оршин суугаа хаягийн мэдээллийг оруулна.
  3. Trading Account Configuration: Арилжааны данс нээх хэсэг. Арилжааны данс нээх мэдээлэл (тохиргоо)-ээ оруулна. Жишээ мэдээлэл: Account type: True ECN, Trading Platform: MetaTrader 4, Account currency: USD, Leverage: 200:1
  4. Declaration: Бүртгэлээ баталгаажуулах хэсэг. Your Personal Details болон Tell us more about yourself хэсгүүд дээр оруулсан мэдээллүүдээ нотлох бичиг баримтуудыг сканердаад илгээх буюу upload хийнэ. Энэ нийтлэлийн доор "Бүртгэл баталгаажуулах зөвлөгөө" хэсэг дээр дэлгэрэнгүй зөвлөгөө оруулсан байгаа.
  5. Fund account & Start Trading: Дансаа цэнэглэх хэсэг. Шимтгэлгүй болон бага шимтгэлтэй болон олон төрлийн аргуудаас сонгон арилжааныхаа данс руу мөнгө хийх буюу deposit хийнэ. Депозит хийсэн бол арилжааны платформоо татаж аваад арилжаа хийхэд бэлэн боллоо гэсэн үг.

Мөнгө хийх (deposit), мөнгө татах (withdrawal), платформ суулгах, платформ руу нэвтрэх зэрэгт дараах нийтлэлүүд хэрэг болж магадгүй, уншаарай.

Бүртгэл баталгаажуулах зөвлөгөө: 
  • Proof of identity (ID) - National ID card (иргэний үнэмлэх), Driving license (жолооны үнэмлэх), Passport (гадаад паспорт) гэх мэт зурагтай бичиг баримтын аль нэгийг ар, өвөргүй сканердаад явуулна.
  • Proof of Address - Оршин суугаа хаягийн тодорхойлолт. Үүнийг баталгаажуулахын тулд Bank bill, Utility bill гэх мэт шуудангаар хаягаараа хүлээн авсан биллийг сканердаад явуулахыг шаарддаг. Монголд байгаа хүмүүсийн хувьд ТҮЦ машинаас гардаг оршин суугаа хаягийн тодорхойлолтыг баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулж, баталгаат орчуулгын тамга даруулаад орчуулгыг, эх (ориг) материалын хамт сканердаад явуулна. Proof of Address-ийг баталгаажуулах талаар нэмэлт зөвлөгөө унших.
Жич: Бичиг баримтаа сканердахдаа эсвэл сканердсан бичиг баримтаа кроп (crop - тасдах) хийгээд дэмий, кроп хийхгүй байхыг зөвлөж байна. Зарим сканерын програм автоматаар кроп хийгээд байдаг ба автоматаар кроп хийх тохиргоог нь болиулж байгаад сканердах хэрэгтэй. Бичиг баримтаа сканердахдаа 300dpi-аас дээш нягтралтайгаар сканердаарай.

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Форекс арилжааны данс нээх заавар
Форекс арилжааны данс нээх заавар
https://3.bp.blogspot.com/-M3cYFMWhW3k/XApF0AxdDKI/AAAAAAAAsHQ/SNOWpD2fsxQXT0gg5efVV-JH0dgs7cYcACLcBGAs/s1600/Open%2BLive%2BAccount%2B-%2Bicmarkets.png
https://3.bp.blogspot.com/-M3cYFMWhW3k/XApF0AxdDKI/AAAAAAAAsHQ/SNOWpD2fsxQXT0gg5efVV-JH0dgs7cYcACLcBGAs/s72-c/Open%2BLive%2BAccount%2B-%2Bicmarkets.png
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/08/open-a-live-forex-trading-account.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/08/open-a-live-forex-trading-account.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy