Step 1: Center Line Action Reaction Method 1 болон 2-ын хоорондох ялгаа нь энэ 2 аргад ашиглах Action Line-уудын тоо болон Reaction Line-...
Step 1: Center Line
Action Reaction Method 1 болон 2-ын хоорондох ялгаа нь энэ 2 аргад ашиглах Action Line-уудын тоо болон Reaction Line-ын байршлыг тооцоолох юм. Action Line болон Reaction Line-уудыг дараагийн 2 хэсэгт хэлэлцэнэ. Энэ хэсэгт Center Line-ыг хэлэлцэнэ. Action Reaction Method 2-ыг хэрэгжүүлэх эхний алхам бол Center Line-ыг сонгох юм. Action Reaction Method 1 болон 2-ын Center Line-ыг сонгох дүрэм адилхан Center Line нь Median Line, trendline эсвэл Multi-Pivot Line байж болно. Center Line нь Pitchfork-ийн upper болон lower parallel line-ын аль нэг эсвэл Warning Line байж болохгүй. Жишээгээр доор Walgreen-ийн хувьцааны чартыг ашиглав, symbol WAG. Энэ чарт дээр орой болон ёроолыг холбосон энгийн trendline татсан. Энэ trendline нь дараагийн 3 хэсэг (хуудас) дээр Action Reaction Method 2-ыг тайлбарлахад Center line-аар ашиглагдана.
Зураг дээр дарж томоор харна уу.
Step 2: Action Line
Action Reaction Method 2 нь зөвхөн ганц Action Line ашигладаг ба энэ нь бүх Reaction Line-уудын байршлыг тооцоолоход ашиглагддаг. Action Line нь Center Line-ын зүүн талд зурагдах ёстой бөгөөд Center Line-тай адилхан налууг ашиглах ёстой. Action Line нь өмнөх swing top эсвэл bottom дээр байрших ёстой. Action Line болон Center Line-ын хоорондох зай нь түүхэн (мөчлөгийн) циклийн хэмжээ болох бөгөөд энэ нь цаашид Reaction Line-уудыг зурахад ашиглагддаг. Доор Walgreen-ийн чартыг нэг Action Line-тайгаар харуулав. Нэг Action Line нь swing top дээр байршиж байна.
Зураг дээр дарж томоор харна уу.
Step 3: Reaction Lines
Action Reaction Method 2-ыг ашиглахад зөвхөн ганц Action Line байх бөгөөд энэ нь бүх Reaction Line-уудын байршлыг тооцоолоход ашиглагддаг. Action Line-аас Center Line хүрэх зай нь бүх Reaction Line-уудын байршлыг тодорхойлоход ашиглагддаг. Reaction Line 1 нь Center Line-аас Action Line хүрэх зайтай тэнцүү зайтайгаар зурагдана. Reaction Line 2 нь Center Line-аас Action Line хүрэх зайнаас 2 дахин хол зайтайгаар зурагдана. Reaction Line 3 нь Center Line-аас Action Line хүрэх зайнаас 3 дахин хол зайтайгаар зурагдана. Action Line болон Center Line-ын хоорондох зай нь Reaction Line бүрийн хоорондох зай байна. Доорх чарт дээрх Action Line болон Center Line-ын хоорондох зай нь Reaction Line 1 болон Reaction Line 2, эсвэл Reaction Line 2 болон Reaction Line 3, эсвэл Reaction Line 1 and the Center Line-ын хоорондох зайтай тэнцүү. Action Reaction Method-ын энэ хувилбарыг ашиглахад цаашид (ирээдүйд) хязгааргүй тооны Reaction Line-уудыг зурж болох бүгд ижилхэн хоорондын зайтай байна.
Зураг дээр дарж томоор харна уу.
Доорх чарт нь өмнөх хэсгийн (хуудасны) чартын үргэлжлэл. Энэ жишээнд, ханшийн лаанууд чартын төгсгөл хүртэл дүүрсэн. Action Reaction Method 2 нь зах зээлийн ханш Reaction Line-уудад хүрэх дээр анхаарал хандуулдаг. Ханш Reaction Line 1 дөнгөж хүрэхийн өмнө A цэг дээр орой үүсгэсэн ба дараа нь унасан. Ханш хөндлөн хөдөлгөөн (sideways) хийж байгаад B цэг дээр Reaction Line 2-т хүрэх үедээ орой үүсгэсэн ба дараа нь унасан. Эцэст нь C цэг буюу Reaction Line 3 дээр ханш ирж орой үүсгээд, унасан. Энд, Action Line 1 болон Center Line-ын хоорондох зай нь цаашдын цикл хөдөлгөөнийг үнэлэх сайн хэмжүүр болж байгааг батлан харуулж байна.
Зураг дээр дарж томоор харна уу.
Жишээ
Доорх чарт дээр Teradyne-ийн урт хугацааны өдрийн чартыг харуулав, symbol TER. Энэ чарт дээр Action Reaction Method 2-ыг хэрэгжүүлсэн. Энэ чартын зүүн талд, ёроол болон оройг (low to high) trendline-ыг Center Line-аар сонгож авсан. Энэ аргад зөвхөн ганцхан Action Line хэрэглэгддэг. Action Line нь чартын зүүн захад байрласан бөгөөд A цэг буюу swing top (орой) дээр байрласан. Action Line-ыг "AL"-ээр тэмдэглэв. Action Line болон Center Line-ын хоорондох зайг ашиглаж 3 Reaction Line-ыг зурав. Reaction Line-ууд хоорондоо адилхан зайтай. Ханш Reaction Line 1 (RL1)-д хүрэх үед B цэг дээр ёроол, C цэг дээр орой үүсгэсэн. Ханш Reaction Line 2 (RL2)-д хүрэх үед D цэг дээр ёроол үүсгэсэн. Ханш RL3 руу хөндлөн хөдөлгөөн (sideways) хийж байгаад E цэг дээр жижиг ёроол хийгээд, огцом дээш хөдөлсөн. Ханш F цэг дээр RL3-д дахин хүрэх үед өсөлт (up swing) дууссан.
Зураг дээр дарж томоор харна уу.
Доорх чарт дээр lnfospace.com-ийг харуулав, symbol INSP. Энэ чарт дээр Action Reaction Method 2-ыг хэрэгжүүлнэ. Чартын зүүн хэсэгт Center Line орших ба ёроол болон оройг холбосон тренд шугам (low to high trendline). Энэ аргад зөвхөн ганц Action Line хэрэглэгддэг. Action Line-ыг "AL"-ээр тэмдэглэсэн ба A цэг буюу чартын зүүн захад swing top (орой) дээр байрласан (зурагдсан). Action Line болон Center Line-ын хоорондын зайг ашиглаж 4 Reaction Line-ыг энэ чарт дээр зурсан. Бүх Reaction Line-уудын хоорондын зай адилхан. Ханш Reaction Line 1 (RL1)-д хүрэх үед B цэг дээр орой үүсгэсэн. Ханш Reaction Line 2 (RL2)-д хүрэх үед C цэг дээр орой үүсгэсэн. Ханш Reaction Line 4 (RL4)-д хүрсний дараа D цэг дээр ёроол үүсгэсэн.
Зураг дээр дарж томоор харна уу.
Дэлгэрэнгүй судлахыг хүсвэл Алан Эндрюсийн өөрийнх нь бичсэн "The Action Reaction Course" /The Median Line Method/, "The Best Trendline Methods of Alan Andrews and Five New Trendline Techniques
" by Patrick Mikula зэрэг номуудыг уншаарай.
COMMENTS