Форексын бүртгэлээ баталгаажуулах

Монголчуудын хувьд интернетээр мөнгө, санхүүтэй холбоотой зүйл хийхэд, онлайн худалдаа, худалдан авалт хийхэд тулгардаг хамгийн том асууд...

Proof of Address-ийг баталгаажуулах
Монголчуудын хувьд интернетээр мөнгө, санхүүтэй холбоотой зүйл хийхэд, онлайн худалдаа, худалдан авалт хийхэд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол хаягжилт юм.

Хаягжилт бол дэд бүтцийн асуудал.

Ө.х одоогоор Монголын дэд бүтэц муу байна.

Хаягжилт муугаас болоод Монголд интернет худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, шуудангийн үйлчилгээ болон хаягжилттай холбоотой бусад зүйлс сайн хөгжиж чадахгүй байна.

За хазаараа татъя хадуурч эхэллээ :)


Интернетээр мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд AML (Anti Money Laundaring) буюу Мөнгө угаахаас сэргийлэхийн тулд шилжүүлэгч/хүлээн авагч этгээдийг яг хэн болохыг нь баталгаажуулж байж үйлчилдэг.

Шилжүүлэгч/хүлээн авагчийг баталгаажуулахдаа дараах 2-3 мэдээллийг шаарддаг.
  1. Proof of identity (ID) - National ID card, Driving license, Passport гэх мэт зурагтай бичиг баримтыг ар, өвөргүй сканердаад явуулахыг шаарддаг.
  2. Proof of Address - Оршин суугаа хаягийн тодорхойлолт. Үүнийг баталгаажуулахын тулд Bank bill, Utility bill гэх мэт шуудангаар хаягаараа хүлээн авсан биллийг сканердаад явуулахыг шаарддаг.
  3. Bank account information - Банкны дансны тодорхойлолтыг сканердаад явуулахыг шаарддаг.

Ихэнх газрууд эхний хоёрыг нь шаарддаг. Зарим нь гурвууланг нь шаарддаг.

Монголчуудын хувьд хоёрдох буюу Proof of Address-ийг баталгаажуулах асуудал дээр очоод гацчихдаг.

Учир нь ихэнх Монголчууд шуудангаар билл хүлээн авдаггүй.

Хүлээж авсан ч бичиг нь кирилл дээр байх, ажлын газрынхаа хаягаар хүлээж авсан гэх мэт асуудлууд үүсдэг.


Гэвч сүүлийн үед хоёрдох буюу Proof of Address-ийг баталгаажуулахад ТҮЦ машинаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолтыг баталгаат оруулгын товчоогоор орчуулуулаад (орчуулгын тамга нь албан ёсных болгож харагдуулдаг.) эх материалыг, орчуулгын хамт илгээхэд болдог болсон.


Жич: Бичиг баримтаа сканердахдаа эсвэл сканердсан бичиг баримтаа кроп (crop - тасдах) хийгээд дэмий, кроп хийхгүй байхыг зөвлөж байна. Зарим сканерын програм автоматаар кроп хийгээд байдаг ба автоматаар кроп хийх тохиргоог нь болиулж байгаад сканердах хэрэгтэй. Хэрэв кроп хийсэн бичиг баримт илгээвэл засварласан (edit хийсэн) бичиг баримт байна, хууран мэхлэх гэж байна ойлгоно.

Эх сурвалж: Dashzeveg.com

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,
ltr
item
Forex.mn: Форексын бүртгэлээ баталгаажуулах
Форексын бүртгэлээ баталгаажуулах
https://1.bp.blogspot.com/-lKdln8RvR1w/WuL33LKpLBI/AAAAAAAApdY/jBZgCjRJVBwWnV5FVB2LWpwtPio6dBvfgCLcBGAs/s400/zxNE7z7SGoDpp-iVgEu9xoLpWlLQ60Dtug.png
https://1.bp.blogspot.com/-lKdln8RvR1w/WuL33LKpLBI/AAAAAAAApdY/jBZgCjRJVBwWnV5FVB2LWpwtPio6dBvfgCLcBGAs/s72-c/zxNE7z7SGoDpp-iVgEu9xoLpWlLQ60Dtug.png
Forex.mn
https://www.forex.mn/2018/04/proof-of-address.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2018/04/proof-of-address.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy