Олон дэлгэц угсрах

SHARE:

Олон дэлгэц (Multi monitor, Multi display) угсрах зөвлөгөөг хүргэж байна. Олон дэлгэцийн систем нь эдийн засгийн болон форексын шинжилг...

Олон дэлгэц угсрах

Олон дэлгэц (Multi monitor, Multi display) угсрах зөвлөгөөг хүргэж байна. Олон дэлгэцийн систем нь эдийн засгийн болон форексын шинжилгээ, арилжаа хийхэд, томоохон хэмжээний програм хангамж болон мэдээллийн систем хөгжүүлэхэд, нэг дүрсийг олон дэлгэц дээр хувааж томоор харуулахад, мөн хяналт, ажиглалт (monitoring: CCTV, studio, ...) хийхэд гэх мэт олон зүйлд ашиглагддаг.

Олон дэлгэцийн системийн clone (олон дэлгэц дээр нэг ижил дүрс харуулах), extended (дэлгэц бүр дээр ялгаатай дүрс харуулах) гэсэн 2 горим байдаг. 

Энэ зөвлөгөө хоёрдох буюу extended горимын тухай. Extended горимыг бий болгох тоног төхөөрөмжийн хувьд нэлээд олон арга байгаа. Зарим нь технологийн хувьд хоцрогдсон, ашиглахад төвөгтэй, олон төхөөрөмж ашиглагддаг гэх мэт асуудлуудтай ба тэдгээрийг орхиод сүүлийн үед өргөн ашиглаж байгаа хэдэн аргыг танилцуулъя. 

Уншигч танд илүү сайн бөгөөд миний орхигдуулсан арга байвал сэтгэгдлээр эсвэл Forex.mn фэйсбүүкийн хуудсаар мессеж бичиж мэдэгдээрэй.

Компьютерт олон дэлгэц холбох аргууд:
  1. Тусгай чип буюу төхөөрөмж ашиглах
  2. GPU (Graphics Processing Unit) ашиглах
  3. USB 3.0 хөрвүүлэгч ашиглах

1. Тусгай чип буюу төхөөрөмж ашиглах
Энэ арга хувьд хэт ерөнхий зориулалтын буюу супер эсвэл хэт тусгай байдлаас нь болоод ашиглахад хэцүү, худалдаж авахад ховор, үнэтэй байж магадгүй. Тиймээс цааш нь нуршиж олон зүйлс тайлбарлахгүй ингээд орхиё.

2. GPU (Graphics Processing Unit) ашиглах
GPU (Graphics Processing Unit) ашиглах
Компьютер буюу процессортоо нэмэлт график карт (GPU) суурилуулах. Энэ бол хамгийн энгийн бөгөөд хялбар арга. Сүүлийн үед крипто валют (маш товчоор биткойн)-аас болоод тооцоолох төхөөрөмжийн хөгжил нэлээд сайжирсан. Тухайлбал 19 график картын оролттой эх хавтан (motherboard), 6 дэлгэцийн оролт (display port)-той график карт байдаг болсон. Тиймээс нэг компьютерт 19 x 6 = 114 дэлгэцийг залгаж болно гэсэн үг.

3. USB 3.0 хөрвүүлэгч ашиглах
USB 3.0 хөрвүүлэгч ашиглах
Сүүлийн үед USB (Universal Serial Bus) портын технологи сайжирч ямар ч портыг USB порт руу хөрвүүлэх боломжтой болсон. Жишээ нь: USB to VGA, USB to HDMI, USB to RJ45 (Lan cable), Samsung болон Apple-ийн оролтыг USB руу, ...

Миний хувьд цаашдын хэрэглээгээ бодоод энэ аргаар олон дэлгэц буюу 6 дэлгэц нөүтбүүкдээ холбосон.  Өөрөөр хэлбэл, зөвхөн нөүтбүүк биш процессор болон USB оролттой бүх зүйлд дэлгэцүүдээ холбож болно. Мөн график карт авснаас хямдхан, график карт шатвал/гэмтвэл бүхлээрээ хэрэггүй болно. Харин энэ аргын хувьд олон жижиг төхөөрөмж ашиглаж байгаа учраас гэмтэл гарвал зөвхөн нэг төхөөрөмжийг дахиж авна. Тиймээс эрсдэл бага.

Ашигласан төхөөрөмж:
Жишээ нь таны дэлгэц HDMI залгууртай бол USB 3.0 to HDMI хөрвүүлэгчийг ашиглах хэрэгтэй. 4 порттой USB 3.0 Hub ашигласан шалтгаан гэвэл USB Hub 4-өөс олон порттой болбол үнэ нь эрс нэмэгдчихдэг. Мөн USB Hub олон порттой байх тусмаа эвдрэх, шатах магадлал нь ихэсдэг. Тиймээс олон порттой USB Hub гэмтвэл бүх дэлгэцүүд маань ажиллахгүй болох учраас зориуд 2 ширхэг 4 порттой USB Hub авсан. Би 6 дэлгэц холбосон бөгөөд нэг USB Hub шатвал 4 дэлгэц асуудалгүй ажиллах ба 2 дэлгэцээ компьютерийнхээ сул USB порт руу залгаад тэр хооронд шинэ USB hub авна.
4 порттой USB Hub
Нэмэлт:
Мэдээж хэрэг дэлгэц тогтоогч хэрэг болно. 
Ямар нэгэн асуух, тодруулах зүйл байвал сэтгэгдэл эсвэл Forex.mn фэйсбүүкийн хуудсаар мессеж бичээрэй.

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Олон дэлгэц угсрах
Олон дэлгэц угсрах
https://3.bp.blogspot.com/-HqMH3emnStM/WtnWm71jXFI/AAAAAAAApYc/xlNdSoM7pKUDGJ23O7K7lk1X6klI82-1ACLcBGAs/s400/multimonitor.png
https://3.bp.blogspot.com/-HqMH3emnStM/WtnWm71jXFI/AAAAAAAApYc/xlNdSoM7pKUDGJ23O7K7lk1X6klI82-1ACLcBGAs/s72-c/multimonitor.png
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/04/multi-monitor.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/04/multi-monitor.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy