ФОРЕКСЫН НЭР ТОМЬЁО

SHARE:

Форекс гэж юу вэ? FOREX гэдэг нь Foreign Exchange буюу гадаад валютын арилжаа гэсэн үгний товчлол юм. Forex буюу Foreign Exchange-ийг ...

ФОРЕКСЫН НЭР ТОМЬЁО

Форекс гэж юу вэ? FOREX гэдэг нь Foreign Exchange буюу гадаад валютын арилжаа гэсэн үгний товчлол юм. Forex буюу Foreign Exchange-ийг илүү богиноор FX гэж товчилдог. Форекс нь гадаад валют арилжааны олон улсын зах (маркет) бөгөөд форексын зах зээл дээр өдөрт 5 их наяд доллар эргэлддэг. Форекс маркет нь 7 хоногийн ажлын 5 өдөр 24 цагийн турш ажилладаг. Өөрөөр хэлбэл Форекс маркет нь Ням гаригийн 21:00 GMT-ээс Баасан гаригийн 21:00 GMT-ийн хооронд ажилладаг. Форекс бол дэлхий дээрх хамгийн том бөгөөд хамгийн хөдөлгөөнтэй санхүүгийн маркет. 

Арилжаанд оролцогчид: Банкууд, Төв банкууд, Хөрөнгө оруулалтын сангууд, Валют арилжаачид, Корпорациуд, Засгийн газрууд, Хувь хүмүүс, ...

Форекс арилжаа нь хоёр валютын хооронд хийгддэг. Өөрөөр хэлбэл нэг валютыг нөгөө валютаар худалдаж авдаг, эсвэл зардаг. Форекс хэрхэн ажилладаг вэ?

Хамгийн их арилжаалагддаг 8 валют

Хамгийн их арилжаалагддаг 8 валют

    U.S. dollar    USD
    Canadian dollar    CAD
    euro    EUR
    British pound    GBP
    Swiss franc    CHF
    New Zealand dollar    NZD
    Australian dollar    AUD
    Japanese yen    JPY

Хамгийн нийтлэг бөгөөд хамгийн их арилжаалагддаг хослолууд

Хамгийн нийтлэг бөгөөд хамгийн их арилжаалагддаг хослолууд
Дээрх зурагт хамгийн нийтлэг бөгөөд хамгийн их арилжаалагддаг хослолуудыг харуулав. Гэвч дэлхийн эдийн засаг болон форексын зах зээл, форекс арилжаанд оролцогчдын тоо өсөх тусам нийтлэг валютууд өргөжиж олон болж байгаа. Доор нийтлэг 18 хослолуудыг харуулав.

    USD/CAD    EUR/JPY
    EUR/USD    EUR/CHF
    USD/CHF    EUR/GBP
    GBP/USD    AUD/CAD
    NZD/USD    GBP/CHF
    AUD/USD    GBP/JPY
    USD/JPY    CHF/JPY
    EUR/CAD    AUD/JPY
    EUR/AUD    AUD/NZD

Нийт арилжааны 28% орчим нь EUR/USD хослол дээр хийгддэг.
Нийт арилжааны 28% орчим нь EUR/USD хослол дээр хийгддэг.

LOT, BID, ASK, SPREAD, & PIPS

Валютууд ХОСЛОЛ (PAIRS)-уудаар арилжаалагддаг. Жишээ нь: EUR/USD. Хослолын урд талын валютыг base currency, ард талын валютыг quote currency гэдэг.
  • Валютууд ХОСЛОЛ (PAIRS)-уудаар арилжаалагддаг. Жишээ нь: EUR/USD. Хослолын урд талын валютыг base currency, ард талын валютыг quote currency гэдэг.
  • Валютуудыг худалдаж авах болон зарах нэгжийг LOTS (лот/багц) гэдэг.
  • Стандарт 1 LOT = base currency-ийн 100,000 нэгж.
  • EUR/USD хослолын хувьд 1 LOT нь 100,000 EUR.
BID (зарах) болон ASK (худалдаж авах) ханшийн зөрүүг SPREAD гэдэг.
  • Зарах (sell) ханшийг BID гэдэг.
  • Худалдаж авах (buy) ханшийг ASK гэдэг.
  • Бусад ямар нэгэн хөрөнгө оруулалттай адилхнаар валютын хослолууд зарах болон худалдаж авах ханшийн зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, та хямдханаар худалдаж аваад үнэтэй зарахыг эсвэл үнэтэй зараад хямдханаар худалдаж авахыг хүснэ.
  • BID (зарах) болон ASK (худалдаж авах) ханшийн зөрүүг SPREAD гэдэг.
  • SPREAD нь PIP (Price Interest Point/Пип)-ээр хэмжигддэг.
  • Цэгийн ард талын 4дөх оронг PIP гэдэг ба PIP нь ханшийн хамгийн бага нэгж (Дээрх зургийг харна уу).
  • SPREAD = ASK - BID 
  • 1.300- 1.3000 = 0.0001 (Spread) эсвэл 1 Pip
  • Зарим тохиолдолд ханш нь цэгийн ард талд 5 оронтой байдаг.  Түүнийг пипинцэр гэдэг.
  • Жишээ нь: 1.30017 - 1.30002 = 0.00015 (Spread) эсвэл 1.5 Pip
  • Ихэнх тохиолдолд хамгийн их хөдөлгөөнтэй валютууд spread багатай байдаг.
  • Spread бол таны үйл ажиллагааны (арилжааны) зардал/шимтгэл гэж ойлгож болно.
  • Spread бага байвал таны арилжаа бүрээс мөнгө хэмнэгдэнэ.
Форексын бусад нэр томьёог "Форексын нэр томьёо" хэсгээс харна уу.

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: ФОРЕКСЫН НЭР ТОМЬЁО
ФОРЕКСЫН НЭР ТОМЬЁО
https://4.bp.blogspot.com/-X_xYHgk8Rog/WszYvbk-ymI/AAAAAAAApKE/lUiSWN7E7PMWDmpCvbqjwt_L_hlXmSBegCLcBGAs/s400/forex%2Bforeign%2Bexchange.png
https://4.bp.blogspot.com/-X_xYHgk8Rog/WszYvbk-ymI/AAAAAAAApKE/lUiSWN7E7PMWDmpCvbqjwt_L_hlXmSBegCLcBGAs/s72-c/forex%2Bforeign%2Bexchange.png
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/04/forex-glossary.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/04/forex-glossary.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy