Форексын брокер гэж юу вэ?

SHARE:

(Форексын) Брокер гэдэг нь байгууллага, хувь хүн, арилжаачин, хөрөнгө оруулагч зэргийн хийсэн хувьцаа, үнэ цаас, үд хөдлөх хөрөнгө, алт,...

Форексын брокер гэж юу вэ?

(Форексын) Брокер гэдэг нь байгууллага, хувь хүн, арилжаачин, хөрөнгө оруулагч зэргийн хийсэн хувьцаа, үнэ цаас, үд хөдлөх хөрөнгө, алт, мателл, газрын тос, валют гэх мэтийн худалдан авах, зарах захиалгыг гүйцэтгэж буюу зуучилж өгөөд гүйцэтгэлийн хөлс авдаг байгууллага, компани, фирм юм.

Бид ямар нэгэн санхүүгийн арилжаанд оролцохдоо брокероор дамжуулж хийдэг. Жишээ нь хувьцааны арилжаа болон форексын арилжаанд оролцоход заавал ямар нэгэн брокерын компанид бүртгүүлсэн байх ёстой. Мөн хувьцаа, үнэ цаас, үд хөдлөх хөрөнгө, алт, мателл, газрын тос, валют гэх мэтийг худалдан авах, зарах захиалга хийхийн тулд тухайн брокерын санал болгож буй арилжааны платформ (терминал) програмыг ашиглах ёстой. Ихэнх брокерын компаниуд MetaTrader платформыг санал болгодог. MetaTrader платформыг суулгах заавар.

Сайтын энэ хэсгээр форексын брокеруудыг жагсааж танилцуулгыг нь оруулъя гэж бодож байсан юм. Гэвч энэ бодол маань нэг хэсэгтээ байхгүй боллоо. Учир нь дараах 2 асуудал байна.
  1. Хэдэн зуун магадгүй хэдэн мянган брокеруудыг бүгдийг нь танилцуулах уу, алинаас нь эхэлж танилцуулах вэ?
  2. Та арилжааны талаар тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай бол хэрхэн сайн брокер болон платформ сонгохыг мэддэг гэсэн үг.
Харин эсрэгээрээ та эхлэн суралцагч бөгөөд форекс болон арилжааны талаар мэдлэг, мэдээлэл багатай бол хэрхэн платформ болон брокер сонгохоо мэдэхгүй, олон зуун брокеруудын дунд эргэлзэж, төөрөлдөж байж магадгүй юм. Сонголт олон байхаар хүн эргэлзэж, тээнэгэлзэж эхэлдэг ба бүр эцэстээ олон сонголтын дунд толгой нь эргэж, залхуу нь хүрч сонгохоос ч залхуурдаг гэсэн үг байдаг. Мөн залхуурч сонгоод бурууг нь сонгох тохиолдол байдаг. Тэгвэл танд сонголт багатай сонголтыг санал болгоё.

Одоогийн байдлаар Монголд байгаа арилжаачид ихэвчлэн IC MarketsPepperstone, eToro, XM гэх мэт брокеруудыг, крипто арилжаа бол Binance, Bittrex, HitBTC, Cex.io гэх мэт exchange-үүдийг ашиглаж байна. Мэдээж өөр бусад брокер болон exchange-үүдийг ашиглаж байгаа.

Манай (Монголын) ихэнх арилжаачид IC Markets брокер дээр арилжаа хийж байгаа ажиглагддаг. Тиймээс IC Markets брокерыг санал болгож байна. IC Markets нь Австралийн №1 бөгөөд Дэлхийн хамгийн том True ECN брокер IC Markets юм.
Мөн Pepperstone брокерыг ашиглах тохиолдол нэлээд байна. Pepperstone-ийн хувьд хамгийн анхны deposit нь $200 байдаг ба түүнээс хойш хэдээр ч deposit хийж болно. Нэгэнт Pepperstone-ийг санал болгож байгаа учраас Pepperstone-ийг сонгох хэдэн шалтгааныг бичье:
  • Арилжааны нөхцөл сайн, уян хатан.
  • Spread хамгийн бага биш ч хамгийн багадаа бараг орно.
  • Эхний хөрөнгө оруулалт бага (Start min deposit $200).
  • Бүх төхөөрөмж дээр ажиллах сайн технологитой сайн хэрэгслүүдтэй.
  • Ямар нэг эрсдэл гарахад бүх алдагдлыг нөхөн төлөх хариуцлага үүрсэн банк нь National Australia Bank (Australia) болон Barclays (UK).
  • Ernst & Young, Australian Securities and Investment Commission (ASIC), Financial Conduct Authority (FCA) гэсэн маш сайн аудитын компаниудаар үйл ажиллагаагаа хянуулдаг.
  • Edge технологийг ашигладаг.
  • Хамгийн шилдэг customer service and support.
  • Pepperstone брокерын арилжааны боломжуудын талаар дэлгэрэнгүйг унших.
Бүр илүү багаар хөрөнгө оруулж эхэлье, туршъя гэвэл Tickmill байж болох юм. Tickmill-ийн хувьд хамгийн анхны deposit нь $25 байдаг.

Бүр эсвэл демо данс биш бодит дансаар deposit хийхгүй арилжаа хийе гэвэл no deposit bonus зарласан брокеруудыг ашиглаж болно.
Жишээ нь
XM брокер $30-ийн no deposit bonus зарласан байгаа


FBS брокер $50-ийн no deposit bonus болон $123-ийн welcome bonus зарласан байгаа





Та бүхэн дараах холбоосоор орж ашигладаг брокертоо саналаа өгөөрэй.

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Форексын брокер гэж юу вэ?
Форексын брокер гэж юу вэ?
https://1.bp.blogspot.com/-VPInrgOJUNs/Wu1k752cnMI/AAAAAAAApiU/oVtTxwK1WMELgGH1aoUqyic_CF0V0tnvgCLcBGAs/s400/brokerphoto.jpg
https://1.bp.blogspot.com/-VPInrgOJUNs/Wu1k752cnMI/AAAAAAAApiU/oVtTxwK1WMELgGH1aoUqyic_CF0V0tnvgCLcBGAs/s72-c/brokerphoto.jpg
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/04/forex-brokers.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/04/forex-brokers.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy