Доуны онолын үндсэн 6 зарчим

Charles Dow (Чарльз Доу) нь Wall Street Journal -ийн үүсгэн байгуулагч байсан бөгөөд зах зээлийн чиг хандлага (тренд) болон зан байдлыг...

Доуны онолын үндсэн 6 зарчим

Charles Dow (Чарльз Доу) нь Wall Street Journal-ийн үүсгэн байгуулагч байсан бөгөөд зах зээлийн чиг хандлага (тренд) болон зан байдлыг ойлгохыг оролдож байсан ба үндсэн 6 зарчим-ыг үүсгэж хөгжүүлсэн. Тэдгээр нь одоогийн хувьцаа болон форекс аржилжааны техник шинжилгээний үндэс болсон.

Dow theory (Доуны онол) нь 100 гаруй жилийн настай боловч одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Доуны онолын үндсэн 6 зарчим:

  1. Зах зээл 3 чиг хандлагатай.
  2. Зах зээлийн чиг хандлага 3 үе шаттай.
  3. Ханш бүх мэдээнд буурдаг.
  4. Хөрөнгийн зах зээлийн дунджууд нөгөөгөө баталгаажуулдаг.
  5. Тренд volume (арилжааны хэмжээ)-ooр баталгааждаг.
  6. Тренд нь трендийн төгсгөлийг тодорхойлох сигнал хүртэл оршдог.

1. Доуны онолын зах зээлийн чиг хандлага

Чарльз Доу үндсэн 3 чиг хандлагыг тодорхойлсон:
  • Анхдагч буюу Үндсэн чиглэл (Primary movement) - Энэ бол ханшийн үндсэн тренд бөгөөд ойролцоогоор нэгээс хэдэн (3) жил үргэлжилдэг. Үргэлжлэх хугацаа болон мөчлөгийн уртыг урьдчилан таамаглахад хэцүү. Мөн үүнийг удирдаж болохгүй.
  • Хоёрдогч буюу Завсрын хөдөлгөөн (Medium swing) - Энэ бол хоёрдогч хөдөлгөөн бөгөөд Чарльз Доу үндсэн трендийн 33-66% хооронд ихэвчлэн чиглэлээ өөрчлөн (үндсэн трендийн эсрэг зүгт) хөдөлдгийг ажигласан. Үргэлжлэх хугацаа нь дунджаар 1-3 сар хүртэл.
  • Бага чиглэл (Minor movements) - Бага чиглэл нь маш богино бөгөөд удирдагдаж байх магадлалтай. Стандарт үргэлжлэх хугацаа нь 1 цагаас 1 сар хүртэл. 
EUR/AUD Daily ханш дээр практик жишээг харуулав.
Зураг дээр дарж томоор харна уу.


2. Хөрөнгийн зах зээлийн 3 үе шат

Чарльк Доу стандарт үндсэн чиглэлийн хөдөлгөөн нь үндсэн 3 үе шат (шинж чанар)-аар тодорхойлогддыг ажигласан:

1. ACCUMULATION (Хуримтлуулах)
Энэ үед зах зээл удаанаар хөдөлдөг бөгөөд хамгийн доод цэгтээ дөхөж очдог.
Энэ агшинд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээлэлгүйгээр зах зээлд оролцогчид САНДРАЛ (PANIC)-д ордог. Олон нийт сандарч зарах үед ухаалгууд нь нууцаар худалдаж авч байдаг.


2. TREND (чиглэл/хандлага)
Энэ бол зах зээлд оролцогчид бүгд өсөх трендийг мэдрэх үе бөгөөд тэд худалдаж авч эхэлдэг. Ерөнхий сэтгэлийн байдал бол найдвар болон өөдрөг үзэл.


3. DISTRIBUTION (Тараах)
Зах зээлийн сүүлийн үе бол хэт хөөсрөлт. Олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зах зээл баавгай байгааг мэдэх ба тэд худалдаж авахгүй. Өөдрөг үзэл нь сэтгэл хөөрөл болдог.

Ухаалгууд доод цэгт буюу хуримтлалын үе (accumulation phase)-д худалдаж аваад мэдээлэлгүй жижиг хөрөнгө оруулагчдад тараадаг (distributing).
Доуны онол нь энэ хөдөлгөөнийг өсөх трендийн төгсгөл (бууж өгөлт) гэдэг.

Зураг дээр дарж томоор харна уу.


3. Ханш бүх мэдээнд буурдаг

Доуны онолын энэ зарчимд бүх мэдээнд ханш тэр даруй буурдаг гэдэг бөгөөд өсөлтийн хөдөлгөөнийг эерэг мэдээгээр урьдчилж мэдэж болно.

Цуу яриагаар худалдаж авч, Мэдээгээр зардаг.

Жишээнээс 12-р сарын ханшийн өсөлтийг харъя:
Зураг дээр дарж томоор харна уу.

Дүгнэлт: Мэдээн дээр бусдаас хурдан арилжаа хийнэ гэж бодох хэрэггүй.


4. Хөрөнгийн зах зээлийн дунджууд нөгөөгөө баталгаажуулдаг

Үүний үндсэн зарчим нь зах зээл хоорондын шинжилгээ. Маш товчоор хэлбэл хослол хоорондын хамаарал юм.

Эдийн засгийг үйлдвэрлэл тэргүүлэх энэ үед үйлдвэрлэлийн салбартай тээврийн салбар маш өндөр харилцан хамааралтай болдог.
(Илүү их үйлдвэрлэл -> Илүү сайн тээвэрлэгдэнэ).

Одоо санхүүгийн салбар эдийн засгийг тэргүүлж байгаа ба санхүүгийн салбарын эрсдэл маш өндөр харилцан хамааралтай байгаа.

Алт (XAU/USD) болон USD/JPY (1/USD/JPY)-ийн урвуу хоорондын жишээ.
Зураг дээр дарж томоор харна уу.

Дүгнэлт: Өндөр харилцан хамааралтай хоёр зах зээлүүд нэг нь нөгөөгөө баталгаажуулаагүй үед трендийн эргэлт болох магадлалтай.


5. Тренд volume (арилжааны хэмжээ)-ooр баталгааждаг

Энэ хэсэгт, Доуны онол маш чухал зарчмыг тайлбарладаг.

Трендийн үед  volume (арилжааны хэмжээ) нь үндсэн хөдөлгөөний чиглэлд өсөх ёстой бөгөөд харилцан хамааралтай үед буурна.

Энэ нь зах зээлийн хөдөлгөөнийг шинээр зах зээлд оролцогчид өдөөж улмаар эрэлт эсвэл нийлүүлэлт нэмэгдэхэд хүргэдэг гэсэн үг.

Тренд volume-оор баталгааждагийн жишээ:
Зураг дээр дарж томоор харна уу.

Дээрхээс бүх lower high-ийн үед volume багасч байгааг харж болно.

Дээр харуулсан трендийн эхлэлээс ялгаатай нөхцөл байдлыг доорх зургаас харж болно. Volume нь орой биш ёроол хэсгээс эхлээд higher high болж байгаа бөгөөд энэ нь унах трендийг бий болгоно.

Зураг дээр дарж томоор харна уу.


6. Тренд нь трендийн төгсгөлийг тодорхойлох сигнал хүртэл оршдог


Доуны онолын сүүлийн бөгөөд чухал зарим бол орой (tops) болон ёроол (bottoms)-ын шинжилгээгээр трендийг тодорхойлж унших юм.

Өсөх тренд (bullish trend) нь Higher Highs (HH) болон Higher Lows (LL)-ийн дарааллаар тодорхойлогддог.

Ханш Lower Low (LL)-ийг үүсгэхэд трендийн эргэлт бий болдог.

USD/JPY Daily чартын шинжилгээг жишээгээр харуулав.
Зураг дээр дарж томоор харна уу.

Унах тренд (bearish trend) бол дээрхийн яг эсрэг нь:

Унах тренд higher low эвдэгдсэнээр эхэлдэг ба lower high эвдэгдэх хүртэл үргэлжилдэг.

Зураг дээр дарж томоор харна уу.

- Дүгнэлт -

Доуны онолоороо Чарльз Доу техник шинжилгээний эцгүүдийн нэг болсон ба түүний 6 зарчим нь амжилттай техник арилжаачин бүрийн үндэс болсон хэвээр байна.



Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,
ltr
item
Forex.mn: Доуны онолын үндсэн 6 зарчим
Доуны онолын үндсэн 6 зарчим
https://2.bp.blogspot.com/-WEUTVSCLbpk/WtGQ9I_u6LI/AAAAAAAApSc/fcwaWlpPtToKRedWrlryD9jmU3dhudPIQCLcBGAs/s1600/Charles_Henry_Dow.jpg
https://2.bp.blogspot.com/-WEUTVSCLbpk/WtGQ9I_u6LI/AAAAAAAApSc/fcwaWlpPtToKRedWrlryD9jmU3dhudPIQCLcBGAs/s72-c/Charles_Henry_Dow.jpg
Forex.mn
https://www.forex.mn/2018/04/dow-theory-6-basic-tenets.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2018/04/dow-theory-6-basic-tenets.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy