Форексын данс баталгаажуулах

Форекст бүртгүүлэхэд identification documents буюу таныг тодорхойлох бичиг баримтуудыг өнгөтөөр сканердаж явуулахыг шаарддаг. Үүнд нь Proof...

Форекст бүртгүүлэхэд identification documents буюу таныг тодорхойлох бичиг баримтуудыг өнгөтөөр сканердаж явуулахыг шаарддаг. Үүнд нь Proof of Identity болон Proof of Address гэсэн хоёр зүйл байдаг. Мөн зарим форексын брокерууд банкны дансаа баталгаажуулахыг шаарддаг. Форексын данс баталгаажуулах нь дараах 2 зорилготой. Үүнд:
  1. Форексын данснаас мөнгө авах, Форексын дансандаа мөнгө хийх үед таныг гэдгийг баталгаажуулах.
  2. Мөнгө угаах (AML - Anti Money Laundering) гэмт хэрэгтэй тэмцэх.
Proof of Identity - Биеийн байцаалт: Дараах бичиг баримтуудыг аль нэгийг ар өвөргүй өнгөтөөр сканердаад явуулахад болно.
  1. Passport - Иргэний үнэмлэх, Гадаад паспорт
  2. Driver's License - Жолооны үнэмлэх
  3. Government Issued Photo ID - Ямар нэгэн засгийн газраас олгосон таны зурагтай таныг гэж батлах зүйл
Proof of Address - Оршин суугаа хаяг: Дараах бичиг баримтуудыг аль нэгийг ар өвөргүй өнгөтөөр скайнердаад явуулахад болно.
  1. Utility Bill (Phone, Electricity, Gas) - Төлбөрийн баримт (Утас, Тог, Шатахуун)
  2. Bank or Credit Card Statement - Банк эсвэл кредит картын хуулга/тодорхойлолт
  3. Government Issued Tax Document - Татварын баримт
  4. Birth Certificate - Төрсний гэрчилгээ (оршин суугаа хаягтай)
  5. Citizen Certificate - Оршин суугаа хаягийн тодорхойлолт
Харамсалтай нь Монголчууд форекст оршин суугаа хаяг болон банкны дансаа баталгаажуулахад маш төвөгтэй байдаг. Учир нь ихэнх хүмүүс гадаад форексын брокерыг ашиглах сонирхолтой ба гадаад форексын брокерт арилжааны данс нээдэг. Энэ үед нилээн хэдэн учир шалтгаан, дараалалтай асуудал үүсдэг. Үүнд:
  1. Гадаад форексын брокеруудад Монгол хэлний сонголт байхгүй учраас Англи, Орос, Япон, ... гэх мэт өөр улсын хэл ашиглах болдог.
  2. Гэтэл бидний иргэний үнэмлэх дээр байгаа оршин суугаа хаяг Монгол хэл дээр бичигдсэн байдаг. Үүнийг сканердаад явуулахаар форексын брокерын ажилтнууд ойлгохгүй. Орчуулгын товчоогоор орчуулуулаад, нотариатаар батлуулаад, скайнердаад явуулж болно. Маш төвөгтэй сонсогдож байгаа биз. Их ч цаг хугацаа орно. Буруу орчуулаад эсвэл ойлгомжгүй, стандартын бус юм явуулчихбал дахиад орчуулгын товчоо, нотариат, сканер гээд ядаргаа болно. За ингээд иргэний үнэмлэх болдоггүй юм байна. 
  3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт бас л Монгол хэл дээр гардаг. Тиймээс ямар асуудал гарах нь ойлгомжтой.
  4. Төлбөрийн баримт, Татварын баримт, Банкны эсвэл кредит картын хуулга бас л болохгүй. Учир нь Монголын хувьд цахим систем, хаяглалт сайн хөгжөөгүйн (товчхондоо дэд бүтэц муу хөгжсөний) улмаас гадаад шиг шуудангаар төлбөрийн баримт хүлээн авдаггүй. Авдаг байсан ч нөгөө л Монгол хэл дээр байх байлгүй.
Одоо тэгвэл яах вэ?

Оршин суугаа хаяг, банкны дансаа баталгаажуулж чадахгүй байна гээд форексдохгүй байлтай биш. Ямар нэгэн арга олохгүй л бол болохгүй. Тэгвэл үүнийг зохицуулах ганц, хоёр арга байна. Үүнд:
  1. Харилцдаг банкан дээрээ очоод дансны тодорхойлолт англи хэл дээр авах гэсэн юм гээд хэлэхийнхээ хамт банкны ажилтныг гуйж байгаад тодорхойлолтын хаа нэг газар нь англиар оршин суугаа хаягаа бичүүлчхэж болно. Мэдээж тодорхойлолтын мөнгө тушааж таарах байх. Мөн зарим ажилтан бичиж өгөхгүй эсвэл систем нь илүү нэмэлт юм бичих боломжгүй байж магадгүй.
  2. Skrill.com-ийн данс баталгаажуулах анкетыг ашиглаж болно. https://www.skrill.com/fileadmin/templates/main/res/material/pdf/BankersConfirmation_EN.pdf линк дээр байгаа анкетыг хэвлэж аваад, талбаруудыг нь бөглөөд Bank Stamp гэдэг талбар дээр банкны тамга даруулаад явуулж болно. Жич: Банкны салбарын эрхлэгчийн тамга даруулбал илүү найдвартай. Нягтлан эвсэл теллерийн тамга (дардас) арай л жулдаад зарим брокерууд зөвшөөрдөггүй. Мөн өнгөтөөр хэвлэвэл илүү итгэл төрүүлэхүйц харагдах байх. Гэхдээ би дандаа хараар хэвлэж явуулж байсан.
  3. Харилцдаг банкан дээрээ очоод өөрийнхөө данс руу 500 төгрөг хийгээд гүйлгээний утга буюу Transaction description гэдэг талбар дээр гэрийнхээ хаягийг англи хэл дээр бичүүлээд мөнгө тушаасан баримтаа сканердаад явуулна.
    Форексын данс баталгаажуулах
Одоогоор оршин суугаа хаяг болон банкны данс баталгаажуулахад 2, 3-аар аргын аль нэгийг ашиглахад л асуудал шийдэгдээд байгаа.

Танд үүнээс өөр, амархан арга байвал хуваалцаарай.

Бусад зөвлөгөөг "Зөвлөгөө" хэсгээс уншина уу.

Good luck :)

Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа :)

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Арилжаа,8,Бонд,2,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,29,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Санхүү,8,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хөрөнгийн зах зээл,3,Хөрөнгө оруулалт,5,Хувьцаа,8,Худалдаа,3,Эдийн засаг,8,
ltr
item
Forex.mn: Форексын данс баталгаажуулах
Форексын данс баталгаажуулах
https://3.bp.blogspot.com/-SSIvXsALPxQ/VK6AmXBx0fI/AAAAAAAAADo/kId4SHUaeWM/s1600/image066_big.png
https://3.bp.blogspot.com/-SSIvXsALPxQ/VK6AmXBx0fI/AAAAAAAAADo/kId4SHUaeWM/s72-c/image066_big.png
Forex.mn
https://www.forex.mn/2015/01/blog-post_75.html
https://www.forex.mn/
https://www.forex.mn/
https://www.forex.mn/2015/01/blog-post_75.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy