Мэдээ Форексын зах зээлийг хөдөлгөдөг

SHARE:

Арилжаа хийхэд зөвхөн техник шинжилгээг мэддэг байх нь хангалтгүй. Форексын зах зээлийг юу хөдөлгөдгийг мэддэг байх нь чухал. Оддын...

Мэдээ Форексын зах зээлийг хөдөлгөдөг

Арилжаа хийхэд зөвхөн техник шинжилгээг мэддэг байх нь хангалтгүй. Форексын зах зээлийг юу хөдөлгөдгийг мэддэг байх нь чухал.

Оддын дайн кинонд гардаг нууцлаг хүчтэй төстэйгөөр trend lines (тренд шугам), double tops (хос орой), head and shoulders (мөр толгой мөр) зэрэг дүрсүүдийн цаана буюу эдгээр хөдөлгөөнүүдийн ард суурь хүч байдаг.

Энэ хүчийг МЭДЭЭ гэдэг.

Форексын зах зээлд мэдээ чухал ач холбогдолтой. Учир нь мэдээ форексын зах зээлийг хөдөлгөдөг.

Мэдээний ач холбогдлыг ойлгохын тулд дараах зүйлийг төсөөлөөд үзээрэй (Мэдээж цэвэр төсөөлөл!)

Шөнийн мэдээгээр хамгийн том програм хангамжийн компани дампуурсан тухай мэдээ гарсан гэж үзье.

Та энэ компанийн хувьцааг эзэмшдэг.

Таны хийх хамгийн эхний зүйл юу вэ? Энэ компаний тухай таны ойлголт хэрхэн өөрчлөгдөх вэ?

Энэ компаний тухай бусад хүмүүсийн ойлголт хэрхэн өөрчлөгдөнө гэж та бодож байна вэ?

Мэдээжийн хариу үйлдэл бол та өөрийн хувьцааг нэн даруй (шууд) зарах юм.

Үнэн хэрэгтээ энэ нь тухайн компаний хувьцааг эзэмшсэн хэн бүхний хувьд байж болох буюу хийж магадгүй зүйл юм.

Мэдээж хэрэг мэдээ нь бидний ойлголт, арга барил болон арилжааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлдөг. Энэ нь зөвхөн хувьцаа биш валютын арилжаанд ч ялгаагүй адилхан нөлөөлдөг.

Гэхдээ хувьцааны зах зээл болон форексын зах зээлд мэдээ нь хэрхэн нөлөөлж байгаагаас хамааран тодорхой ялгаатай байдаг. 

Дээрх жишээгээ дахиад авъя. Програм хангамжийн том компани дампуурсан гэсэн мэдээг сонссон гэж төсөөлье. Гэхдээ та мэдээг бодитоор буюу албан ёсоор зарлагдахаас 1 хоногийн өмнө сонссон гэж үзье.

Мэдээжийн хэрэг та бүх хувьцаагаа зарах болно. Та мэдээг 1 хоногийн өмнө сонссоны үр дүнд мэдээг 1 хоногийн дараа буюу хоцорч сонссон хүмүүсээс илүү их мөнгө хэмнэх буюу олох болно.

Дээрх танд сайхан сонсогдож байна уу? Энэ бяцхан залийг INSIDER TRADING гэдэг бөгөөд харамсалтай нь энэ нь таныг шоронд суулгах болно.

Марта Стюарт (Америкийн жижиглэн худалдааны бизнес эрхлэгч, зохиолч, телевизийн хүн (од), загвар өмсөгч асан)

Марта Стюарт (Америкийн жижиглэн худалдааны бизнес эрхлэгч, зохиолч, телевизийн хүн (од), загвар өмсөгч асан) үүнийг буюу insider trading хийсэн бөгөөд сэтгүүлийн нүүрэн дээр гаргах гэмт хэргийн бүртгэлийн сайхан  зурагтай болсон.

Хувьцааны зах зээл дээр бусдаас өмнө мэдээг сонсох нь хууль бус. Форексын зах зээл дээр бол  үүнийг шударга тоглоом (FAIR GAME) гэдэг!

Эрт мэдээг сонсох эсвэл үзэх нь арилжааны хувьд илүү сайн зүйл бөгөөд үүнд ямар ч шийтгэл байхгүй! Жич: Форексын хувьд!

Зарим технологи болон шуурхай харилцааны хүчийг ашиглах нь таныг хамгийн сүүлийн үеийн болон хамгийн чухал (эсвэл хамгийн чухал биш ч байж болно) мэдээтэй болгоно (мэдээнд амархан хүргэнэ).

Жижиг арилжаачдад зориулсан мэдээ нь маш хүчтэй байдаг. Яагаад гэвэл энэ нь зах зээлийн таамаглалд маш хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог.

Зах зээлийг хөдөлгөхийн тулд big traders, small traders, husky traders, skinny traders бүгд  ижилхэн мэдээнээс хамааралтай байх ёстой. Учир нь ямар нэгэн мэдээ байхгүй бол зах зээл огтхон ч хөдлөхгүй байх болно!

Форексын зах зээлд мэдээ чухал ач холбогдолтой. Учир нь мэдээ форексын зах зээлийг хөдөлгөдөг.

Техник шинжилгээнээс үл хамааран мэдээ нь форексын зах зээлийг байнга хөдөлгөх түлш юм!

Нэмэлт:
Доуны онолын үндсэн 6 зарчмын 3 дэх нь "Ханш бүх мэдээнд буурдаг" гэсэн зарчим байдаг. Цааш унших -> Доуны онолын үндсэн 6 зарчим

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Мэдээ Форексын зах зээлийг хөдөлгөдөг
Мэдээ Форексын зах зээлийг хөдөлгөдөг
https://3.bp.blogspot.com/-L54-ezUUZJ0/W9xy-er5KwI/AAAAAAAArgg/e5oVx2Pxq3EGxFoSueJEYj15o4VsIuVEACLcBGAs/s1600/forex-news.jpg
https://3.bp.blogspot.com/-L54-ezUUZJ0/W9xy-er5KwI/AAAAAAAArgg/e5oVx2Pxq3EGxFoSueJEYj15o4VsIuVEACLcBGAs/s72-c/forex-news.jpg
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/11/news-makes-the-forex-market-move.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/11/news-makes-the-forex-market-move.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share. STEP 2: Click the link you shared to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy