Technical Indicator буюу Техник индикатор гэж юу вэ?

SHARE:

Техник Индикатор (Technical Indicator - техник тодорхойлогч) нь мэргэжлийн арилжаачдын загварчилж боловсруулсан, ханш болон/эсвэл хэмжээ...

Technical Indicator буюу Техник индикатор гэж юу вэ?

Техник Индикатор (Technical Indicator - техник тодорхойлогч) нь мэргэжлийн арилжаачдын загварчилж боловсруулсан, ханш болон/эсвэл хэмжээн (volume) дээр суурилсан математикийн тооцоолол (алгоритм)-уудын үр дүн юм.

Олж авсан утгууд нь чарт руу нэмэгдэх болон нэмэгдэхгүй төрөл бүрийн pattern үүсгэхэд ашиглагддаг бөгөөд тэдгээр нь арилжаачдад ханшийн өөрчлөлтийг урьдчилан таамаглах боломжийг олгодог. Мөн нэмэлтээр хэзээ худалдаж авах эсвэл зарах захиалга нээх, хэзээ нээлттэй байгаа арилжаануудаа хаахыг урьдчилан таамаглаж хэлж өгдөг.

Маш олон төрлийн, олон техник индикатор байдаг. Жишээ болгож хамгийн нийтлэг төрлүүдээс хэдийг тайлбарлая:

Support and Resistance

  • Ханш тодорхой чиглэлд хөдөлсний дараа оройнууд болон чиглэл өөрчлөгддөг. Ханш өөрчлөгдсөн чиглэлийн (чиглэл өөрчлөгдөхийн) өмнө хамгийн өндөр оройг үүсгэдэг. Түүнийг Resistance Level (Эсэргүүцлийн Түвшин) гэж нэрлэдэг. Дээрхтэй адилаар чиглэл өөрчлөгдөхийн өмнө хамгийн нам оройг үүсгэхийг Support Level (Дэмжлэгийн Түвшин) гэж нэрлэдэг.
  • Хэрвээ ханш эсэргүүцлийн түвшинг нэвтэрвэл тухайн эсэргүүцлийн түвшин нь шинэ дэмжлэгийн түвшин болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь эсрэг чиглэлд адил байна. Өмнөх эсэргүүцэл болон дэмжлэгийн түвшингүүд нь ирээдүйн оройнуудыг тодорхойлоход индикатороор ашиглагддаг ба тиймээс ханш өөрчлөгдөх боломжит цэгүүд юм.

Moving Average

  • Moving Average (хөдөлгөөнт дундаж) нь тодорхой хугацааны үе дэх дундаж ханшийг харуулдаг. Дэлгэрүүлж хэлбэл өгөгдсөн хугацааны үе дэх хамгийн сүүлийн хаалтын ханшуудыг ханшуудын тоонд хуваан тооцоололд ашигладаг: Жишээ нь: 10 өдрийн moving average гэвэл сүүлийн 10 хаалтын ханшийг нэмээд 10 хуваана.
  • Moving Average-ийн 4 төрөл байдаг: Simple MA, Exponential MA, Smoothed MA, Weighted MA. Эдгээр нь зөвхөн сүүлийн өгөгдөлд өгөх жингийн коэффициентүүдээрээ өөр хоорондоо ялгаатай.
  • Moving average-ууд нь ханшийн өөрчлөгдөх цэг, дэмжлэг болон эсэргүүцлийн талбайг тодорхойлоход, трендийн чиглэлийг тодруулахад, ханш болон хэмжээний хэлбэлзлийг жигдлэхэд (smooth out) ашиглагддаг.
  • Индикаторын чиглэл нь одоогийн зах зээл бух эсвэл баавгай трендтэй байгаа эсэхийг харуулдаг.
  • Хоёр болон түүнээс дээш moving average-ийг чарт дээр ашиглаж цаашид нэгээс нөгөө рүү шилжиж байгаа эсэхээр нь одоогийн трендийн хүчийг тодорхойлдог.
  • Moving average-үүд огтлолцох үед трендийн өөрчлөлт баталгааждаг. Энэ бол зөвхөн баталгаажуулалт. Учир нь индикаторын өөрчлөлт нь ханшийн өөрчлөлтийн дараа харьцуулагдаж хийгддэг.

Oscillators

  • Oscillators нь тодорхой арилжааны хэрэгсэл (хослол)-ийн трендийн боломжит өөрчлөлтийг тодорхойлох зорилготой бөгөөд хослолын хэт их худалдан авах (overbought) эсвэл хэт их зарах (oversold) захиалгатай байгаа эсэхийг харуулдаг. Тиймээс одоогийн ерөнхий тренд өөрчлөгдөх үед зах зээлд (арилжаанд) орон цэгийг тодорхойлох боломжийг арилжаачдад олгодог.
  • RSI индикатор нь зах зээл (ханш)-ийн төлөвийг тодорхойлоход ашиглагддаг. Өөрөөр хэлбэл overbought, oversold, stable (тогтвортой) эсэхийг. Хэрвээ RSI нь дээд бүс (upper zone, [overbought (sell signal), > 70])-ээс дээш гарвал дунд бүс (middle zone) рүү буцаж, ханш ижил чиглэлд хөдөлнө. Хэрвээ RSI нь доод бүс (lower zone, [oversold (buy signal), < 30])-ээс доош орвол дунд бүс (middle zone) рүү буцаж, ханш ижил чиглэлд хөдөлнө. Өөрөөр хэлбэл, ханш болон RSI-ийн хөдөлгөөн корреляц хийгдэж байна гэсэн үг.
  • Stochastic oscillator нь трендтэй зах зээлд ашиглагддаг. Хэрвээ хоёр шугам хоёулаа дээд бүс (upper zone, [above 80% mark (sell signal)])-ээс дээш гарвал индикатор дунд бүс (middle zone) рүү буцаж, ханш ижил чиглэлд хөдөлнө. Хэрвээ хоёр шугам хоёулаа доод бүс (lower zone, [below 20% mark (buy signal)])-ээс доош орвол индикатор дунд бүс (middle zone) рүү буцаж, ханш ижил чиглэлд хөдөлнө.

Retracements

  • Арилжааны хэрэгсэл (ханш, хослол)-үүдийн ханш өмнөх өдөр арилжаалагдсан ханшнаасаа ихэвчлэн буцаж хөдөлдөг (retrace). Хамгийн алдартай retracement бол Fibonacci Retracement индикатор бөгөөд энэ чартын хэрэгсэл нь ханшийн дэмжлэг болон эсэргүүцлийн түвшингүүдийг тодорхойлоход ашиглагддаг.
  • Fibonacci Retracement түвшингүүд нь хоёр чухал оройн хооронд тренд шугам зурж дараа нь босоо зайг тодорхой хувь хэмжээгээр хуваагдаж үүсдэг.
  • Fibonacci Retracement нь 13 шугамтай байж болдог. Эдгээр retracement level (retracement түвшин)-үүд нь сүүлийн Swing Highs болон Swing Lows (трендийн чиглэлийн чухал өөрчлөлт)-үүдийг олох зорилготой.

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Technical Indicator буюу Техник индикатор гэж юу вэ?
Technical Indicator буюу Техник индикатор гэж юу вэ?
https://4.bp.blogspot.com/-tOLSHLHWhxY/W5PAPKFjNoI/AAAAAAAArBQ/zirv1Q9td0kURm84b2Z5T4J5bCgWetrLQCLcBGAs/s1600/what-is-a-technical-indicator.png
https://4.bp.blogspot.com/-tOLSHLHWhxY/W5PAPKFjNoI/AAAAAAAArBQ/zirv1Q9td0kURm84b2Z5T4J5bCgWetrLQCLcBGAs/s72-c/what-is-a-technical-indicator.png
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/09/what-is-a-technical-indicator.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/09/what-is-a-technical-indicator.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share. STEP 2: Click the link you shared to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy