Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө

SHARE:

Доор дурдсан форекс арилжааны 5 зөвлөмжийг "Forex for Ambitious Beginners" номонд дурдсан байдаг ба нэмж баяжуулав. Учир нь ф...

Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө

Доор дурдсан форекс арилжааны 5 зөвлөмжийг "Forex for Ambitious Beginners" номонд дурдсан байдаг ба нэмж баяжуулав. Учир нь форекст суралцаж байгаа хүн бүр баталгаатай амжилтанд хүрч чадахгүй, эсрэгээрээ хүн бүр алдаж магадгүй. Туршлагаас харахад форекс арилжааг эхлэн суралцагчдын ихэнх нь дараах 5 зарчмыг мөрддөггүйн улмаас маш их мөнгийг урсгаж алддаг.  Энэхүү зөвлөмжийг ойлгож, хэрэгжүүлж чадвал маш их мөнгийг амжилттай хэмнэж чадна.

Зөвлөгөө 1. Мөнгөний менежмент (Money Management)

Форекс арилжаачин бүрийн 1-р дүрэм бол амьд үлдэх. Арилжаачин бүр арилжаануудад алдаж байдаг. Таны шинжилгээ, таамаглал буруу болж ялах боломжгүй болсон үед та захиалгаа өөрөө хааж болно. Бусад бүх зүйлээс өмнө та тоглоомонд үлдэнэ гэдгээ баталгаатай болгох ёстой.

Ихэнх эхлэн суралцагчид болон/эсвэл тасралтгүй алддаг арилжаачид зөвхөн ашигтай арилжааны стратеги буюу арга барилтай болох дээр төвлөрдөг. Сайн арилжааны стратеги мэдээж чухал боловч оновчтой бөгөөд хатуу мөнгөний менежмент ашигласан сахилга баттай арилжааны хандлага таныг цаашлуулах буюу амжилтыг олуулах болно.

Сайн мөнгөний менежментийн шалгарсан буюу практик 2 дүрэм бол нэг удаагийн арилжаанд дансныхаа 3%-иас илүүг эрсдэлд оруулж болохгүй, та эхлэн суралцагч бол хамгийн багаар бодоход 40 арилжаа хийх дансны үлдэгдэлтэй байх хэрэгтэй. Жич: Энэ зөвлөгөөг монгол хэл рүү буулгаж байгаа миний хувийн зөвлөгөө бол нэг удаагийн арилжаанд дансныхаа 0.5% эсвэл 1%-иас илүүг эрсдэлд оруулж болохгүй, хамгийн багаар бодоход 100 арилжаа хийх дансны үлдэгдэлтэй байх хэрэгтэй. Мөн форекст хөрөнгө оруулахдаа алдаж болохгүй мөнгөөр буюу бусдаас зээлж, эд хөрөнгөө барьцаалж, хадгаламжаараа, алдахад амьдралд асуудал болох мөнгөөр хөрөнгө оруулж ерөөсөө болохгүй. Форекст оруулж чадах мөнгөө 3 хуваагаад (ер нь аль болох олон хуваагаад) эхний хэсгээр нь хөрөнгө оруулах хэрэгтэй. Алдвал дараагийн хэсгийг, дахиад алдвал дараагийн хэсгийг, ... гэх мэтчилэнгээр. Учир нь ихэнх арилжаачид дор хаяж хэд хэдэн данс шатаасан байдаг. Мөн байгаа бүгдийгээ алдчихвал дахиад туршилт хийх мөнгөгүй болчихно.

Зөвлөгөө 2. Үргэлж stop loss ашиглах (Always use a stop loss)


Мэргэжлийн покер тоглогчийн хамгийн хүчтэй зэвсэг нь хаах буюу нуух бол магадгүй stop loss бол форекс арилжаачны зэвсгийн сан дахь хамгийн хүчтэй зэвсэг юм. Stop loss нь танд эрсдэлийг багасгах болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог. Тиймээс ҮРГЭЛЖ түүнийг ашиглах хэрэгтэй!

Stop loss тавих нь олон давуу талуудыг бий болгодог. Хамгийн түрүүнд хийх гэж байгаа арилжааныхаа бүтэлгүйтлийн талаар хүчээр бодож үзэх хэрэгтэй. Мөн арилжаа нээснийхээ дараа байж болох янз бүрийн шалтгаан бүрээр тухайн арилжаа муу арилжаа болох, алдагдал хүлээх тухай өөртэйгөө ярилцаж болно (болох юм). Хэрвээ та ухаантай, бодитойгоор бодож байсан бол арилжаа нээхдээ эсвэл нээхийнхээ өмнө stop loss тохируулах байсан. Энэ нь таныг зөв замд чиглүүлж, амжилтанд хүргэх болно. Хэрвээ stop loss-гүй арилжаа нээх эсвэл stop loss цохисны дараа тухайн арилжаанд дахиад орвол та сул дорой, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй тэнэг (байх) болно гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй.

Мөн түүнчлэн stop loss тохируулах нь таны ашигтай арилжаанууд болон алдагдалтай арилжаануудын харьцаа гэдгийг хүчээр бодох хэрэгтэй. Та 2:1-ийн зарчим гэж сонссон уу? 2:1-ийн зарчмын санаа нь 100 пипийг хожихын тулд 50 пипийг эрсдэлд оруулах бөгөөд ашигтай байхын тулд нийт арилжааны дор хаяж 33% нь хожих хэрэгтэй. Хэрэв нийт арилжааны яг 33% нь хожвол ашиг болон алдагдлын баланс тэнцэж та мөнгөө алдахгүй гэсэн үг. Цаашлаад ашигтай ажиллах боломжтой. Ер нь форекст ашиг олох биш алдах тал дээр анхаарах хэрэгтэй. Форекст хамгийн чухал зүйл хожих, мөнгө олох биш. Хамгийн түрүүнд хожигдохгүйгээ батлах хэрэгтэй. Хожигдохгүйгээ баталчихвал хожих боломжтой болно. Ядаж л мөнгөө алдахгүй.

Ашиг алдагдлын харьцаа гэдгийг маш энгийнээр хэлбэл take profit болон stop loss-ийг тохируулах юм. Жишээ нь: Ашиг алдагдлын харьцаа 2:1 гэвэл take profit-ийг 100 пипээр, stop loss-ийг 50 пипээр тохируулна гэсэн үг.

Ашиг алдагдлын харьцаа:
1:1 бол take profit цохих магадлал 66%
2:1 бол take profit цохих магадлал 50%
3:1 бол take profit цохих магадлал 33%
Жич: Энэ бол зөвхөн магадлал гэдгийг анхаарна уу!!!

Арилжаанд мөнгө алдсанаас
Арилжааны боломж алдсан дээр
Алдсан мөнгийг буцааж олоход хэцүү
Алдсан боломж өөрөө дахиад л ирдэг. В.Бадрах /Форексын Монгол хэл дээрх хамгийн сайн номуудын нэг бол В.Бадрах гуайн "Форекс арилжааны нууц биш нууцаас...". Та бүхэн өөртэй нь холбогдоод уг номыг авч болох байх./

Та арилжаа хийхдээ 2:1-ийн зарчмыг баримталдаг уу?

Та арилжааны стратегитай юу?
Та арилжааны ямар стратегитай вэ?
Та арилжааны зарчимтай юу?

Stop loss-ийн өөр нэг давуу тал нь арилжааны ханш буруу явж, ямар нэгэн шалтгаанаар арилжааг гараар хаах боломжгүй үед нэг муу буюу буруу арилжаа таны дансыг тэр чигээр алахаас айх шаардлагагүй болгодог.

Дээрх шалтгаануудын улмаас үргэлж stop loss тавьж байх хэрэгтэй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй ба арилжаа нээсний дараа хэзээ ч stop loss-ийг хөдөлгөж болохгүй. Stop loss-ийг хөдөлгөвөл зөвхөн take profit-ийн зүг рүү л хөдөлгөх хэрэгтэй.

Зөвлөгөө 3. Бодитой байх (Be realistic)

Танд гайхалтай аз таарахгүй л бол арилжаануудын 80%-ийг ашигтайгаар хааж эсвэл 6 сарын дотор 500 долларыг 10,000 доллар болгож чадахгүй. Иймэрхүү төрлийн хүлээлттэй байвал таны урам хугарч бухимдаж, бүтэлгүйтэх болно.

Юмсыг эхнээс нь шууд бодитойгоор харахыг хичээх хэрэгтэй. Таны арилжааны стратеги болон туршлагыг авч үзэн арилжаанд ялах хувь хэмжээ тодорхойлогдоно. Аль зэрэг хугацааг суралцахад болон арилжаа хийхэд зарцуулсан бэ гэдийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Та арилжааны хэрэгслүүд болон нөхцөлүүдийн талаар тодорхой ойлголттой бол арилжааны ашигтай стратегийг олж авч, хэрэгжүүлэхэд илүү хялбар байх болно.

Жишээ нь: Таныг дунджаар 30 пипийг хожихын тулд 15 пипийг эрсдэлд оруулдаг өдрийн арилжаачин (a day trader) гэж үзье. 200 арилжаа хийсний дараа таны арилжааны 50% нь 30 пипийг хожих ашгийн зорилтоо биелүүлсэн, арилжааны үлдсэн 50% нь stop loss цохисон. Тэгвэл та 100 x 30 = 3,000 пипийн ашиг олсон ба 100 x 15 = 1,500 пипийг алдсан. Таны нийт ашиг1,500 пип болно. Ашгаас spread, commission (арилжааны шимтгэл) хасагдаж байж цэвэр ашиг болно гэдгийг санах хэрэгтэй. (Pepperstone брокер бол spread болон commission маш багатай брокер). Нэг арилжаа бүрийн spread-ийг 2 пип, commission-ийг 0 гэж үзвэл 200 арилжааны зардал 400 пип болно. Таны цэвэр ашиг 1,100 пип. /200 арилжааны цэвэр ашиг 1,100 пип, та нэг арилжаа бүрээс 5.5 пипийн ашиг авсан гэсэн үг/.

Мэдээж хэрэг 200 арилжааны өгөгдөл/мэдээлэл нь статистикийн ач холбогдолд хангалттай биш. Гэвч наад зах нь энэ нь танд арилжаа бүр 5.5 пипийн цэвэр ашигтай гэсэн дунджийг өгнө.

Эцэст нь хэлэхэд форекст хүмүүсийн 90% нь алдаж, 10% нь хождог. Та 10%-д багтаж чадна гэсэн бодит, баттай итгэл үнэмшилтэй байвал форекс арилжааг хийж эхлэх хэрэгтэй. Тэгвэл та 10%-д нь багтаж амжилтанд хүрэх болно. Гэхдээ итгэл үнэмшлийнхээ дагуу маш их суралцаж, уншиж, туршиж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Энд бодит, баттай итгэл үнэмшил гэж би эр хүн, би монгол хүн, би мундаг гэж худлаа цээжээ дэлдэж, савсганахыг хэлээгүй.

Зөвлөгөө 4. Бусад арилжаачидтай харилцах (Interact with other traders)

Эхлэн суралцагч арилжаачдын хувьд орхигдуулж, хайхрамжгүй ханддаг мэдээллийн эх сурвалж бол бусад арилжаачид (Энэ хашилтанд байгаа хэсгийг уншихгүй байж болно. Сайн зүйл хийж байгаа нэгнийгээ дэмждэггүй. Бусдаас асууж, суралцдаггүй. Нэгдсэн нэг зорилгын төлөө нэгдэж, хамтарч чаддаггүй. Урваж, шаравдаг. Сурсан зүйлээ бусадтай хуваалцдаггүй. Заа даа энэ ч бараг Монгол хүний генд суучих зүйл. Магадгүй нүүдэлчдийн асуудал байх. Газрын мухарт нэг нэгээрээ суусаар байгаад. Чингисийн үеэс хойш аа биш юм байна түүнээс ч өмнө Монголчууд нэгдэж, хамтарч чадахгүй байсан. Харин Чингисийн үед хальт нэгдсэн ... Гэхдээ хүн болгон тийм гэсэн үг биш. Заавал өөр дээрээ тусгаж аваад бухимдах хэрэггүй. Та тийм биш бол сайн хэрэг. Форексчид бидний хувьд үүнтэй холбоотой ганц жишээг дурдъя. Нэг зүйлийг анзаарсан бол форексын Монголын фэйсбүүк группүүдийн ихэнх гишүүд нь fake (хуурамч) фэйсбүүк профайл ашигладаг. Хуурамч профайлаар хүн хулхидах гээд байдаг юм уу эсвэл нуугдах гээд байдаг юм уу бүү мэд. Хулхиддаг гэснээс хуурамч профайлтай хулхиддаг нөхдүүд нэлээд байдаг. Форекс арилжаа хийдгээсээ ичээд, нуугдаад байх шаардлагагүй, харин ч бахархалтай, бахархмаар зүйл. Хэлэх гээд байгаа санаа бол Форекс арилжаа хийдгээ нуух хэрэггүй, бас бусадтай амьд харилцаа үүсгэ. Нуусан хүн амжилтанд хүрэхгүй. Гэхдээ нуусан бүх хүн амжилтанд хүрэхгүй гэсэн үг бас биш. Ил байх юм бол хүмүүс асуугаад чи тайлбарлаж өгсөөр байгаад өөрөө мэддэг болно. Магадгүй бусдыг манлайлахыг эрмэлзэнэ. Нэг үг байдаг. Нэг заагаад шавь нар нь ойлгосонгүй, хоёрдохоо заагаад шавь нар нь ойлгосонгүй, гурав дахиа заагаад өөрөө ойлголоо гэсэн үг байдаг. Форекс бол эдийн засгийн томоохон ойлголт, салбаруудын нэг, мөн хууль ёсны зүйл. Форекс бол энэ дэлхий дээрх хамгийн шударга зүйлүүдийн нэг. Та хэн ч бай зөв таамаг гаргасан бол хожно, буруу таамаг гаргасан алдана. Форекс бол өөрөө өөртэйгөө тэмцэх тэмцэл. Судлаагүй байж сурсан гээд өөрийгөө хуурвал та алдана. Ер нь л та худлаагаасаа байвал алдана. Форекст дотогшоо өнгийх буюу дотоод хүнтэйгээ харилцах, ойлголцох нь маш чухал. Эсрэгээрээ амжилтанд хүрсэн хүмүүс өөр нэртэй эсвэл цөөн зурагтай профайл ашиглах тохиолдол байдаг. Учир нь хүмүүс есөн шидийн зүйл асуугаад, бас хэрүүл өдөөд байдаг байх ккк. Эцэст нь дахиад хэлэхэд зүгээр л амьд харилцаа үүсгэх хэрэгтэй, тэгвэл та илүү амжилтыг олох болно. Олон зүйл нуршсанд соорий. Гэвч форекс ийм л зүйл.).

Мэдээж хэрэг форексын талаарх номнууд унших хамгийн чухал. Ном богино хугацаанд тогтвортой үндэс суурийг тавьж өгөх болно. (Ном уншихдаа сэтгэлээ тогтоож тухайн номыг хамгийн багадаа 3 удаа унших хэрэгтэй. Сэтгэлээ тогтоогоогүй зүгээр л уншсан бол уншаагүй л гэсэн үг. Нэг уншихаар аан гээд өнгөрдөг, хоёрдохоо уншихаар энэ чинь юм билээ гэж боддог, гурав дахиа уншихаар энэ чинь нээрээ тийм ш дээ гээд ойлгодог.). Номыг худалдаж аваад унших хэрэгтэй. Нэг. үнэхээр таны хүсэл, сонирхол, чанд чухал байсан учраас та мөнгөө зарцуулж байгаа хэрэг. Хоёр. нэгэнт та мөнгөө зарцуулсан учраас түүнийг зүгээр хаячихгүй, чин сэтгэлээсээ хандаж түүнийг уншиж, судална. Хэн ч зовж олсон мөнгөөрөө авсан зүйлдээ хүний сэтгэлээр ханддаггүй биз дээ. Номны хувьд: Мөнгө зарж цагаа хэмнэ. Мөнгөө нэмнэхийн тулд цаг үрж хэрхэвч болохгүй!!!

Дадлага хийх нь юмсыг түргэн шуурхай ойлгох өөр нэг чухал хүчин зүйл. Мөн таны арилжааны стратегийн талаар танд үнэтэй зөвлөгөө өгөх, санал бодлоо хэлэх эсвэл арилжаа хийх өөр арга замуудын талаар зөвлөгөө өгөх нөхөрсөг арилжаачид олон байдаг гэдгийг та олж мэдээд гайхах болно. Тиймээс та форексын онлайн форумуудад (community, facebook pages, facebook groups) элсэж, нэг хэсэг нь болох хэрэгтэй. Мөн арилжааны блог нээх талаар бодож үзэх хэрэгтэй. Хэрэв тэгвэл хүмүүс таны арилжааны стратегийн талаар сэтгэгдэл бичиж, санал бодлоо хуваалцаж чадна (хуваалцах болно).

Ичиж, санаа зовох хэрэггүй учир нь та эхлэн суралцагч. Бид бүгдээрээ аливаа зүйл дээр эхлэн суралцагч байдлаар эхэлдэг гэдгийг санах хэрэгтэй ба онлайн арилжааны форумууд дээр эхлэн суралцаж байгаа олон арилжаачидтай та таарах болно.

Зөвлөгөө 5. Сэтгэл хөдлөлөө хянах (Keep your emotions under control)

Энэ хамгийн сүүлийн зөвлөгөө бол хамгийн чухал нь байж магадгүй. Өмнө нь хэлсэнчлэн форекс арилжаа нь сэтгэл хөдөлгөм, сонирхолтой, хөгжилтэй, динамик хэдий боловч энэ нь учир шалтгааны чухал ач холбогдолгүй. Амжилттай арилжаачдын арилжааны арга барил нь хобби биш бизнестэй төстэй байдаг.

Арилжааны капиталаа ашиглаж бизнес шийдвэрүүд гаргах хэрэгтэй: зарим нь танд ашиг өгнө, зарим нь зарлага/алдагдал болно, энэ бол энгийн зүйл. Гэсэн хэдий ч та өөрийнхөө итгэл үнэмшилд нийцсэн арилжааны арга барилыг алдвал эсвэл олж чадахгүй бол алдагдлууд маш хурдан хуримтлагдаж бий болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

Stop loss цохиулж чадахгүй stop loss-оо хөдөлгөдөг үеүд, таны арилжааны төлөвлөгөө танд хүлээ гэж хэлсэн ч арилжааны боломж алдахаас айж эсвэл зүгээр л уйдаад арилжаанд ордог үеүд байдаг. Эдгээр үеүд нь таны хэзээ ч арилжаа хийдэггүй хослолууд дээр 3 дахин өндөр эрсдэлтэй арилжаануудад таныг оруулж, таныг дараалсан 10 арилжааны хожигдолд хүргэж таныг стресстүүлж галзууруулахад хүргэдэг. Эдгээр үеүдэд 7 хоног магадгүй урт хугацаанд босгосон зүйлээ 30хан минутанд алддаг.


Форекс бол амархан зүйл биш. Форекс амархан зүйл байсан бол хүн бүхэн форексоор амжилт гаргасан байх байсан.

Ширүүн өнгө аястай бичсэн тул хүлцэл өчиж байна. Энэ хатуу үгнүүдэд ташуурдуулаад нэг ч гэсэн арилжаачин амжилтанд хүрвэл, энэ нийтлэл нэг ч гэсэн арилжаачинд тус болбол энэ нийтлэлийн зорилго тэр болой.

Форексын зам тань дардан байх болтугай.

Эх сурвалж: Forex for Ambitious Beginners, Jelle Peters, Odyssea Publishing 2012

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө
Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө
https://2.bp.blogspot.com/-Wpb2KV3iaAw/WwUxrDaNgaI/AAAAAAAApso/l7e-ZPNRTA8Z08RT1DNlzHX-VV5IsksFgCLcBGAs/s400/5%2BForex%2BBeginner%2BTips%2BThat%2BWill%2BSave%2BYou%2BMoney.jpg
https://2.bp.blogspot.com/-Wpb2KV3iaAw/WwUxrDaNgaI/AAAAAAAApso/l7e-ZPNRTA8Z08RT1DNlzHX-VV5IsksFgCLcBGAs/s72-c/5%2BForex%2BBeginner%2BTips%2BThat%2BWill%2BSave%2BYou%2BMoney.jpg
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2018/08/5-forex-beginner-tips-that-will-save-you-money.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2018/08/5-forex-beginner-tips-that-will-save-you-money.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share. STEP 2: Click the link you shared to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy