Market execution, Instant execution хоёрын ялгаа [Market execution vs Instant execution]

SHARE:

Энэ зөвлөгөөгөөр та бүхэнд Market execution болон Instant execution хоёрын ялгааг хүргэх гэж байна. Бид ямар нэг форексын брокерт бүртгүүлэ...

Энэ зөвлөгөөгөөр та бүхэнд Market execution болон Instant execution хоёрын ялгааг хүргэх гэж байна. Бид ямар нэг форексын брокерт бүртгүүлэхдээ ямар ямар төрлийн данс нээж болохыг урьдчилан хардаг. Дансны төрлүүдийг харж байх явцад та execution type буюу захиалгын гүйцэтгэлийн төрөл гэдэг талбар дээр Market execution, Instant execution хоёрын аль нэгийг харж байсан байх. Форексын брокерууд арилжааны захиалга авахдаа Market execution эсвэл Instant execution хоёрын аль нэгээр авдаг. Өөрөөр хэлбэл та арилжааны захиалга өгөхдөө Market execution эсвэл Instant execution хоёрын аль нэгээр өгдөг. Энэ хоёрын ялгааг дараах зурагнуудыг сайн ажиглах юм харагдана.

Market execution
Market execution, Instant execution хоёрын ялгаа [Market execution vs Instant execution]

Instant execution
Market execution, Instant execution хоёрын ялгаа [Market execution vs Instant execution]

Анзаарч харсан уу?

Market execution нь захиалга өгөхдөө Stop Loss болон Take Profit хоёрыг тохируулж өгөх боломжгүй байдаг. Тиймээс Stop Loss болон Take Profit хоёрыг захиалга өгснийхөө дараа тохируулдаг.

Instant execution нь захиалга өгөхдөө stop loss болон take profit хоёрыг тохируулж өгөх боломжтой байдаг. Мэдээж захиалга өгснийхөө дараа stop Loss болон take profit хоёрыг өөрчлөн тохируулж болно.


Ялгаа нь гэвэл ерөөсөө л энэ. Бараг ялгаагүй юм шиг санагдаж байгаа биз. Мөн stop loss, take profit хоёрыг хэзээ ч тохируулсан яадаг юм гэж бодогдож байна уу? Гэхдээ тийм биш. Асуудал өөр зүйлд байгаа. 

Ханш цөөн хэдэн пипийн хэлбэлзэлтэй эсвэл та маш их хэмжээний баланстай дансаар маш бага лотын захиалга өгч байгаа үед Market execution эсвэл Instant execution хоёрын ялгааг мэдэж, мэдэрч, анзаарч чадахгүй.

Тэгвэл хэзээ энэ хоёрын ялгаа мэдэгдэх вэ? Богино хугацаанд (секундэд, минутад) ханш маш олон пипээр савлаж байгаа үед арилжааны захиалга өгвөл та ялгааг нь мэдэх болно. Жишээ нь: 2015-01-15-ны 17 цаг (GMT +8 - Монголын цагаар)-ийн үед Швейцар франктай хослолууд дээр маш олон пипийн хэлбэлзэл буюу 4000 орчим пипийн савлагаа үүссэн. Та захиалга өгсөн эсвэл ханшийн графикийг харж байсан бол ганц хоёр секундийн дотор ханш зуу, таван зуу, мянган пипээр савлаж байсан.

Энэ үед та market execution-ээр захиалга өгсөн бөгөөд таны таамаглал зөв байсан бол ганц хоёр секундийн дотор 1000 орчим пипийн ашиг авах байсан. Хэрэв буруу таамагласан бол 1000 орчим пипийн алдагдал хүлээх байсан. Учир нь market execution-ээр position нээх үед stop loss болон take profit-ийг тохируулж өгөх боломжгүй гэж дээр дурдсан. Иймээс захиалга өгсний дараа (өгөнгүүтээ) ганц хоёр секундийн дотор stop loss болон take profit-ийг тохируулах боломжгүй учраас танд аз эсвэл алдагдлын аль нэг нь тохиох нь гарцаагүй.

Жишээ нь: Энэ савлагааны үеэр балансаа 0 эсвэл хасах болгосон хүн яагаад заавал stop loss тавих, тавьж захиалга нээх ёстой гэдгийг ойлгож, ухаарсан байх. Энэ савлагааны үеэр би нэг дансаа 0 болгосон. Тэг ч биш юм байна. Бүр хасах 340 доллар болгосон :P. Учир нь савлагаан дунд stop loss-гүй захиалга нээчихсэн ба stop loss тохируулж өгөх боломж олдоогүй. 

Үйлдэл шинжлэлийн онолоор бол эхлээд хожихоо биш хожигдохгүйгээ батлах ёстой гэж байгаа юм. Манай тохиолдолд эхлээд азтай байхаа биш алдахгүй, алдсан ч бага алдах нөхцөл байдлыг бий болгох ёстой. Ийм учраас олон пипийн савлагаатай байгаа үед position нээхдээ instant execution-ээр stop loss-ийг тохируулж өгч нээх хэрэгтэй. Терминал програмд чинь instant execution-ээр position нээх боломжгүй бол position битгий нээ. Зүгээр л ажиглаад сууж бай. Ханш хаашаа, яаж савлахыг баталгаатай мэдэж байвал market execution-ээр position нээж болох л юм. 

Бусад тохиолдолд Market execution, Instant execution хоёрын ялгаа нэг их мэдэгдэхгүй байх. Ер нь анхнаасаа сайн шинжилгээ хийж байгаад stop loss болон take profit-ийг тохируулж өгөөд position нээгээд сурчихвал сайн.

Форексын захиалгын төрлүүд

Форексын бусад нэр томьёог "Форексын нэр томьёо" хэсгээс харна уу.

COMMENTS

Name

Lists,2,Metatrader,22,Бонус,2,Брокер,13,Заавар,15,Зөвлөгөө,27,Индикатор,5,Монгол ном,1,Мэдээ,8,Ном,5,Платформ,26,Санал асуулга,4,Техник шинжилгээ,1,Форекс,11,Форексын нэр томьёо,31,Форексын хичээл,55,Хувьцаа,1,
ltr
item
Forex.mn - Форекс арилжаа: Market execution, Instant execution хоёрын ялгаа [Market execution vs Instant execution]
Market execution, Instant execution хоёрын ялгаа [Market execution vs Instant execution]
https://3.bp.blogspot.com/-jBvTf7BleMk/VLvBGPNx54I/AAAAAAAAAH0/hyeuEltgUa4/s1600/market-execution.png
https://3.bp.blogspot.com/-jBvTf7BleMk/VLvBGPNx54I/AAAAAAAAAH0/hyeuEltgUa4/s72-c/market-execution.png
Forex.mn - Форекс арилжаа
http://www.forex.mn/2015/01/market-execution-instant-execution.html
http://www.forex.mn/
http://www.forex.mn/
http://www.forex.mn/2015/01/market-execution-instant-execution.html
true
5797014394277179933
UTF-8
Loaded All Posts Not found any posts VIEW ALL Readmore Reply Cancel reply Delete By Home PAGES POSTS View All RECOMMENDED FOR YOU LABEL ARCHIVE SEARCH ALL POSTS Not found any post match with your request Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share. STEP 2: Click the link you shared to unlock Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy